Тэр орой Клэйр Гэнри
2 хэнээс ч илүүтэйгээр бүжиглэв. Клэйр нуруу нь ил гарсан даашинз өмссөн байсан
бөгөөд би Гэнригийн гар түүний торгон зөөлөн арьсанд үе үе хүрээд байгааг ажиглаж
байв.
Гэнригийн нүд рүү ямар ч саадгүй ширтэх тэр хар сормууст нүд намайг гайхшруулж билээ. Ширээн дээр хүртэл тэр хоёрыг нэг нэгэнд нь ойрхон суулгажээ. Yдэшлэгийг зохион байгуулагчид Клэйрийг баярлуулахыг хүссэн нь тэр байлаа.Yүний дараагаар Гэнри Клэйрийн очсон нэг ч үдэшлэгийг алгасангүй. Тэр түүнийг машинаар дагуулан явж, түүний амьдардаг хамаатных руу нь хүртэл утасддаг байв.
Хичнээн ажилтай байсан ч хамаагүй тэр Клэйрийн театрт очих орой бүр тэнд очиж амждаг байлаа. Түүний нүдэнд нь догдлолоор дүүрсэн сонин харц байхыг би анзаарсан юм. Харин тэр гэртээ байхдаа ухаан жолоогүй ажиллаж, хаашаа ч юм яараад байдаг байв. Би бүгдийг алган дээрээ тавьсан юм шиг харж байв. Тэгээд гайхснаас биш янз бүрийн сэжиг төрж байсангүй. Yнэндээ тэр бодол миний толгойд яагаад ч орж ирэхгүй байлаа. Тэгээд л болоо. Тэгснээ Гэнри гэнэт л Клэйрээс хамаг холбоогоо таслав. Тэр гадагш гарахыг ч хүсэхээ байж, бүх урилгануудыг үгүйсгэдэг болов. Тэр гэртээ бүрзийн суух болов.

Харин тэр бүрзгэр харанхуйн цаана юу
байсныг би харж байлаа. Айдас. Тэгэхэд л би бүгдийг ойлгосон юм. Түүний өөрийгөө
татаж авах гэж оролдож байгаа нь надад үнэндээ ямар ч хамаагүй байлаа. Харин түүний
барьц алдаж байгаа байдал нь. Тэр байдал л надад бүгдийг ойлгуулсан юм.
Гэхдээ мэдээж тэр дор нь биш л дээ. Иймэрхүү юмс хэзээ ч нэг дор болдоггүй.
Хамгийн анх удаа надад сэжиг төрөхөд цус минь царцах шиг болж дотор муухай оргиж
байлаа. Дараа нь эргэлзэл. Энэ эргэлзлийг үгүй болгох гэж хичээсэн нь намайг
улам л ихээр зовоосноос нэмэр болсонгүй. Yүний дараагаар түүнийг анхааралтай ажиглаж
эхлэсэн. Тэгээд л... Тэгээд л... Явдал учрыг яруу тодоор ойлгосон доо.
Гэнри
Клэйрд хайртай болсон байлаа. Тиймээ би өөрийнхөө
хувь заяагүй 2 гараараа энэ
өгүүлбэрийг бичиж байна.
Хүний амьдралд ярихад ч хэцүү тийм зүйлс, тийм үе
гардаг юм билээ. Yүнийг би тэр үед л ойлгосон юм. Тэгэхэд би толгойдоо хамгийн
анх удаа буурал үс олж харсан. Дараа нь галзуурал. Би үнэндээ үүнд итгэж
чадахгүй байлаа. Энэ явдал болоод байсныг харж байсан ч гэсэн энэ бүгд миний
толгой тархинд шингэж орж чадахгүй байлаа. Намайг тойрсон, дотор
байгаа тэр бүхэн эцэс төгсгөлгүйгээр, хэзээ дуусах нь мэдэгдэхүйгээр унаж
эхлэхийг мэдрэх ямар аймшигтай хэцүү байсан гээч. Би эхэндээ асар тайван
байлаа. Аймшигтай тайван. Гэхдээ тэссэнгүй би уйлж эхэллээ. Зарим шөнө аргаа
барахдаа би гарнаасаа цус гартал нь хазчихаж байж билээ. Энэ бүгд тамын эцэст
би тэмцэхээр шийдсээн.
Миний толгой дахь амьдралын дүр зураг тэр чигээрээ солигдож,
хүйтэн харанхуй айдас намайг бүрхэн авав. Гэхдээ би хамаг болоод эцсийн хүчээ шавхан
бослоо. Би "Нөхрөө ингэж амархан явуулчихаж болохгүй"
гэж өөртөө хэлсэн. Тэр нэгэн цагт минийх байсан юм чинь дахиад минийх болохыг
хэн байг гэхэв. Би түүний сэтгэл зүрхэнд нь яг юу болоод байгааг тодорхой харж
байлаа. Эхлээд тэр Клэйртэй жаахан сээтэгнэсэн. Мэдээж тэр үед түүний хувьд
ямар нэг ноцтой юм бодогдоогүй. Шинэ хүн түүнд сонирхолтой санагдалгүй яахав.
Тэр хайр дурлалын тухай зүүдлээ ч үгүй байтал тэр нь аргагүй хүрээд ирсэн. Yүнийг
мэдсэн даруйдаа тэр энэ бүгдийг эцэслэхээр шийджээ.
Ингээд бид хоёулаа тэмцэж эхлэв. Би түүний төлөө, тэр өөрийнхөө эсрэг. Бид хоёулаа удаан гэгч нь тэмцсэн ч, бид чадсангүй ээ! Тэмцэж байсан тэр үедээ тэр хэзээ ч надтай хүйтэн хөндий харьцаж намайг гомдоож байгаагүй. Тэр надтай үргэлжийнхээрээ зөөлөн намуухан харьцаж байв. Би ч баяр баясгалантай байсан бөгөөд... урьд урьдынхаа улам илүү сайхан сэтгэл татам байх гэж оролдож байсан. Гэхдээ би түүнийг нэг ч хором буцааж, сэтгэлийг нь татаж чадаагүй юм даа. Бүх юм дууссан байлаа.

"Гэнри, хоёулаа энэ үдэшлэг рүү явна аа!" гэж би нэг удаа их л
шийдэмгий түүнд хэллээ.
Бид 2 сүүлийн үед болсон бүх үдэшлэгийн урилгыг
буцааж байсан юм. Ингээд бид 2 тэр үдэшлэг рүү явлаа. Тэр Клэйрийг тэнд харав. Би
ч түүнийг болгоомжтойгоор ажиглав. Yдэшлэгний төгсгөлд бид 2 хоёулаа мэдэхийг хүсч
байсан юмаа мэдэж авав. Одоо хичнээн ч тэмцээд нэмэргүй болжээ. Би тэр шөнө
унтсангүй. Би хичнээн хичээсэн ч хоолойг минь ямар нэг юм боочихоод болохгүй
байлаа. "Бид хоёрын хэн нэг нь энэ тамыг насан туршдаа эдлэх хэрэгтэй
болжээ. Харин би юу? Гэнри юу?".
"Тэр зовох ёстой хүн нь би байх
болноо. Гэнри л лав биш.
Нэг л өдөр тэр надад хамаг юмаа хэлнэ. Тэгээд л би
салчихъя. Хэрвээ тэр намайг явуулахгүй гэвэл би тэрэнд урьдынх шигээ их хайртай
биш болсон гээд хэлнэ. Харин надад энэ бүгдийг хийх чадал хүч байгаа болов
уу?"...
Ямар ч гэсэн тэр надтай аз жаргалтай байхаасаа өнгөрчээ. Ингээд
нэг орой түүнтэй цуг галын хажууд сууж байгаад би өөрийгөө хүчлэн байж
"Гэнри, хэрвээ би чамайг хайрлахаа больсон гэвэл чи яах вэ?" гэж
асуув. Тэр миний нүд рүү намуухнаар харснаа "Би итгэхгүй ээ!"
гэсэн. Цаг хугацаа явсаар байсан ч тэр надад үнэний тухай нэг ч үг цухуйлгахгүй
байв. Би түүнийг ойлгохгүй байв. Тэр магадгүй намайг өрөвдөж байсан биз, гэхдээ
л эрт орой хэзээ нэгэн цагт надад хэлэх л ёстой доо. Тэр маань намуухан чимээгүй
хэвээрээ байсан ч би түүний арчаагаа алдаж цөхөрсөн нүд, цонхийж цайсан царайг
харахдаа дотор минь муухай болдог байлаа. Ийм их сэтгэл хөдлөл эр хүнд ирэхээрээ
хамаг ухаан санааг нь аваад явчихдаг юм. Би түүнийг буруутгахгүй ээ!
No comments:
Post a Comment