Яг энэ мөчид Гэнри
дээшээ хамаг хурдаараа гүйж ирэн хаалга тогшиж
- "Яасан, юу болов?"
гэж хамаг байдагаараа хашхирав.
- "Зүгээр ээ! Би хулгана хараад" гэж аль
болох тайван дуугаар хэллээ.
Би хөдлөхийг оролдсон ч газар хөлийн маань доор эргэлдээд болсонгүй. Доошоогоо л унаад байсан. Өрөөг маань хурднаар эргэлдэх хар утаа бүрхсэн мэт. Би уналаа. Хичнээн ч хугацаа өнгөрсөн юм бүү мэд, нүдээ нээхэд маань би газар хэвтэж байлаа. Өрөө хав харанхуй, бас нилээд жихүүн байх аж. Цонх онгорхой, хөшиг нь салхинд зөөлөн тийрүүлж хөдлөнө. "Би чинь ухаан алдчихсан байжээ." гэж би өөртөө хэлээд хөл дээрээ босохыг оролдов. Өвдөг маань хугарчихсан юм шиг өвдөж өөрийн эрхгүй дахин газар уналаа. Би тэгээд газар хэвтэж байгаа түүний зургийг харлаа. Цахилгаан биеэр маань гүйгээд өнгөрсөн.
Би хөдлөхийг оролдсон ч газар хөлийн маань доор эргэлдээд болсонгүй. Доошоогоо л унаад байсан. Өрөөг маань хурднаар эргэлдэх хар утаа бүрхсэн мэт. Би уналаа. Хичнээн ч хугацаа өнгөрсөн юм бүү мэд, нүдээ нээхэд маань би газар хэвтэж байлаа. Өрөө хав харанхуй, бас нилээд жихүүн байх аж. Цонх онгорхой, хөшиг нь салхинд зөөлөн тийрүүлж хөдлөнө. "Би чинь ухаан алдчихсан байжээ." гэж би өөртөө хэлээд хөл дээрээ босохыг оролдов. Өвдөг маань хугарчихсан юм шиг өвдөж өөрийн эрхгүй дахин газар уналаа. Би тэгээд газар хэвтэж байгаа түүний зургийг харлаа. Цахилгаан биеэр маань гүйгээд өнгөрсөн.
Би зургийг авч түшлэгтэй сандал дээр тавиад өөртэйгээ ярьж эхлэв. Одоо харин дуу маань хүний дуу шиг намуухан, сул дорой ч гэмээр болжээ. "Гэнри... Гэнри... Миний Гэнри... Энэ чинь юу ч биш шүү дээ. Энэ бүгд худлаа тийм ээ, Гэнри? Энэ магадгүй зүгээр л зүүд байх. Бид 2 удахгүи хамтдаа сэрнэ тийм ээ? Тэгээд л би уйлахаа больчихно. Нүд рүү маань битгий хараарай Гэнри. Би уйлж байгаа юм биш. Одоо нэгхэн хормын дараа энэ бүгд дуусна. Хэдий энэ зүүд ч гэсэн надад хэцүү байна шүү дээ. Гэхдээ энэ бол юу ч биш. Чи надтай хамтдаа биз дээ. Гэнри. Чи бүгдийг мэдэж байгаа даа. Чи мэднэ шдээ. Би ер нь шал тэнэг байгаа биз? тийм гэж хэл л дээ, Гэнри. Инээмсэглээч дээ. Намайг шоолж бүүр инээ, юу ч болоогүй байхад чинь ингэж өөрийгөө зовоож байгаа надаар даажигнаж хөхрөөч! юу ч болоогүй байхад. Юу ч болоогүй шүү дээ. Би инээмсэглэж байгаа биз дээ. Хар даа. Чи надад хайртай тээ. Чи бол ганцхан миний Гэнри. Би жаахан ядарчээ, Гэнри. Гэхдээ би одоо амарлаа. Тэгээд энэ бүгд дуусна. Yгүй би уйлаагүй байна. Би чамд хайртай, Гэнри."
Том, хүнд, чимээгүй нулимс хацрыг маань даган урсаж байлаа. Би уйлаагүй, гэхдээ. Би ямар ч цурхирах дуу гаргаагүй. Би юм ярьж, инээмсэглэж байлаа, нулимс маань л эцэс төгсгөлгүй урсаж байсан юм даг.
Түүний дараагийн сард яг юу болсныг би сайн санадаггүй юм. Гэнри бид 2 гэр бүлээ цуцлуулсан. Эхнэрийн үнэнч бус байдлаас болж гэж тэр цаасан дээр бичив. Гэр бүл цуцлалтын шийдвэр гартал би Гэнритэй байсан ч нэг их тааралддаад байдаггүй байсан юм. Хааяа нэг тааралдахаараа зүгээр мэндлээд л өнгөрдөг байв.
Би яаж ийгээд амьдарч дөнгөсөн юм. Маш олон ном уншснаа санаж байна. Маш олон ном, гэхдээ одоо би тэр номнуудаас нэг үг ч санаанд ордоггүй. Ямар нэртэй ямар ном байсан, ёстой бүү мэд. Би гадуур их явдаг байлаа. Хамгийн ядуучууд амьдардаг, намайг хэн ч олж харахааргүй захын гудамжнуудаар яваад л байдаг байсан. Гэхдээ би тэр үед жаахан ч гэсэн тайвширдаг байлаа. Тэр үеийн юмнууд ч гэсэн бүдэг бадаг л толгойд маань байдаг юм. Нэг удаа намайг нэг хүүхэд заагаад "Энд нэг эргүү явж байна." гэж хэлснийг санадаг юм.
Би Гералд Грэйтэй ойр ойрхон уулзалддаг байсан, уулзаад сээтэгнэлцэнэ, аль болох ойрхон, би тэгэх ёстой байсан тул өөрийгөө чадахаараа хүчилдэг байлаа. Гэхдээ би бас л нэг ч удаагийнхаа болзоог санахгүй байна. Би яавч өөрийнхөө дүрийг сайн бүтээсэн байж таарна. Нэг удаа надад Грэй "Хатагтай Стаффорд, та энэ дэлхийн хамгийн өвөрмөц, хамгийн их увидастай эмэгтэй. танай нөхөр тань ёстой тэнэг. гэхдээ би түүнд нь ч баяртай байна." гэж хэлсэн юм. Би яг яаж энэ бүгдийг хийснээ мэдэхгүй гэхдээ л ухаангүй байхдаа бий болгосон л юм.
Тэр өдрүүдээс миний санаж байгаа ганц юм бол Гэнри. Би түүнийг дандаа хардаг байв. Тэр бүх цагаа Клэйртэй өнгөрөөж байлаа. Нүдэнд нь аз жаргалын туяа татаж, үргэлж инээмсэглэж явдаг болсон байв. Би түүний нүүрнийх нь хувирал бүрийг уншиж чаддаг болсныхоо хувьд Гэнрийг ямар их жаргалтай байгааг шууд л мэдэж байлаа. Тэр сүүлийн хэдэн сар түүнийг дагасан хамгийн хэцүү хар дарсан зүүднээс сэрээд дахиад амьдрал амсаж байгаа шиг л харагддагсан. Урьдын адил залуухан, хүчтэй, үзэсгэлэнтэй сайхан Гэнри. Дэндүү үзэсгэлэнтэй дээ, чи минь. Би Клэйрийг ч бас ажигладаг байлаа. Тэр Гэнрид ямар ч гэсэн хайртай байсан. Энэ бүхэн зүгээр л нэг сээтэгнэл юм уу, түүний өөртөө итгэх итгэлийг нь тэжээх хоосон ялалт биш, гүн гүнзгий сэтгэл байсан юм. Магадгүй түүний анхны хайр нь ч байсан байж мэднэ. Клэйр зүгээр нэг хоосон хүсэл тачаал биш ухаалаг, дээд гарлын бүсгүй байлаа. Ухаан үзэсгэлэн 2 нь яг л адил хэмжээлэшгүй. Гэнри жаргана аа. Би нэг удаа тэднийг гудамжинд алхаж явахад нь харж билээ. Тэд хоорондоо ярилцаж инээмсэглэж байлаа. Юутай ч тэр 2 учиргүй жаргалтай харагдаж байж билээ.
Хотынхон маань гэр бүл салалтыг үзэж чаддаггүй байсан юм. Тэгэхээр мэдээж намайг юу гэж ярьж байсан нь ойлгомжтой. Ямар ч гэр бүл намайг гэртээ оруулахаас татгалзаж, төвөгшөөх болсон юм. Гудамжинд хүн амьтан мэндлэхээ ч больсон. Найз маань гэгддэг байсан хүмүүсийн нүүр нь гутамшиг жигшил дүүрсэн хоосон инээд дүүрэн байдаг байлаа. Би нэг удаа Хатагтай Брогантай тааралдсан юм. Тэр намайг шинжгүй харснаа "Чи бохир амьтан! Чамайг Грэйн мөнгөнд нь шунаж өөрийгөө худалдсаныг хэн ч мэдэхгүй гэж санаж байна уу? Гайгүй байлгүй" гэсэн. Пацы Тиллинс хэд хоногийн дараа гудманд тааралдаад "Хонгорхон минь чи ч буруу наймаа хийлээ дээ. Би аль ч ертөнцөд байсан Гэнри Стаффордыг юугаар ч солихгүй байсан юм." гэж билээ.
Ингээд гэр бүлээ цуцлуулах өдөр ирэв. Би дахиад л Ирина Вилмэр боллоо. Нөхөртөөө үнэнч байж чадаагүйгээс болж салсан Ирина Вилмэр. Тэгээд л болоо! Салахдаа Гэнри надад өгөх мөнгөнийхөө тухай ярьж эхлэхэд би юу ч авахгүй гэдгээ тодорхой хэлээд "Ноён Грэй чамаас илүү мөнгөтэй." гэж билээ. Гералд Грэй тэр өдрийн маргааш нь Нью-Иорк явах байсан юм. Тэндээсээ Европ руу усан онгоцонд суухад, би хамт явах ёстой байлаа.
No comments:
Post a Comment