Амьсгалж ч чадахгүй,
тэр хурц наранд байхдаа би өмнөө байгаа залуугаас өөр юуг ч мэдрэхгүй байж
билээ. Дараа нь хэн хэндээ юу ч хэлэлгүйгээр савлуурын хамгийн өндөр цэгээс
хамаг хурдаараа үсрэн буусан. Газарт унахдаа бид 2 гар хөлөө бяцхан
шалбалсан боловч тэр тухай хэн маань ч бодох сөхөө байсангүй. Тэр намайг
тэвэрч савлуур дээр байхад ч мэдрэгдээгүй тэр их галзууралтайгаар үнссэн юм.
Энэ нь бидний анхны удаа үнсэлцэж байсан явдал биш боловч, би тэр үнсэлтийг
хэзээ ч мартахгүй. Түүний гарт байгаагаа бодохоор би бараг ухаан алдчихаж
байлаа. Би түүнйи мөрийг чанга гэгч нь базаж (урт хумс маань цусийг нь гартал хүчтэй
базсан байлаа.) түүнийгээ үнссэн. Дараа нь хүзүүг нь... цамцных нь онгорхой
заханд хүртэл үнссэн... Тэр үед бидний бие биендээ хэлсэн ганц л үг нь түүнээс
гарсан байлаа...
Зөөлхөн шивнээ... "Yүрд ийм байна гэж хэлээч... Ирина...
Yүрд".
Дараагийн өдөр тэр ирсэнгүй. Yдэш хүртэл сэтгэлээ чилээн хүлээлээ.
Байхгүй. Дараагийн өдөр нь ч бас тэр үзэгдсэнгүй.
Харин миний зүгээс жаахан ч
болов анхаарал татахыг хүсэн явдаг, өөртөө итгэлтэй нэгэн залуу дараах өдөр нь
намайг дуудаж янз бүрийн юмны тухай эцэс төгсгөлгүй мэт юмс ярьснаа сүүлд
нь
“Нээрээ сониноос, Гэнри Стаффордын бизнес аюулд учирсан гэнэ лээ.
Их л чухал
хэцүү юм болсон гэж хүмүүс ярьцгаах юм билээ.”
гэж хэллээ. Маргааш нь би тэр
муухай мэдээг бүхнээр нь сонсов. Гэнри бүүр сүйрч дууссан байлаа. Тэр
өөрөө юу ч үгүй хоосроод зогсоогүй, маш олон хүнд асар их мөнгө
төлөх учиртай үлдсэн байлаа. Гэхдээ энэ нь түүний буруу биш байжээ… Зүгээр л
болчихсон юм байж. Хүн бүр тэрийг нь мэдэж байсан хэрнээ бүгд л түүнийг
буруутгаж байв. Тэр дампууралтай хамт нэр төр, ажил хэрэг, ирээдүй нь бүгд шалбаагт унасан юм. Түүний компани сүйрсэн нь манай хотынхныг хэсэгтээ л
баясгаж байв. Зарим нэг нь Гэнриг өрөвдөх боловч, ихэнх нь баяртай байлаа. Тэд түүнийг хүндэлдэг
болохоороо ч атаархдаг байсан биз. Нэг хүн “ Одоо тэрнийг ямар нүүр гаргахыг
нь харах юмсан” гэж байхыг би сонсож байлаа. Бас өөр нэг нь “Ха ха шившигтэй юм”
гэнэ... Маш олон хүмүүс намайг ч бас зүгээр байлгасангүй. “Гэнри тэр Ирина
Вилмэрын юунд нь болдог байна.” Паци Тиллинс гэгч алдартай сээтэн хүүхэн олон
хүний санал бодлыг нэг өгүүлбэрээр хэлчихэж байсан юм. Харин одоо Хатагтай Хью
маниа нийгмийн тэргүүн хүмүүсийн нэг (гэм нь хүнтэй гэрлүүлэх 3 охинтой) надад
“Чи цагаа олж зугатсан нь болсон юм. Угаасаа би тэр залууг нэг л бүтэхгүй амьтан
гэж мэдээд байсан юмаа” гэж хэлж билээ. Паци нүүрээ будангаа хажуугаас нь
“Тэхээр хонгор минь дараагийнх нь хэн бэ?” гэх нь дуулдана…Эдгээрийн аль нь ч
надад ямар ч нөлөө үзүүлэлгүй байж чадсан юм. Би ямар ч гэсэн нөхцөл байдлыг
ойлгож, энэ сүйрэл үнэхээр Гэнри-г дахиж босч ирэхгүй болгож уу, үгүй юу гэдгийг
мэдэхийг л хүсч байсан. Миний хүндэлдэг нэгэн бизнесмен санамсаргүйгээр миний
бүх асуултад хариулчихав.
“Гэнри уг нь үнэнч шударга сайхан залуу байгаа юм”
гэж тэр нэг найздаа ярьж байсныг нь би санамсаргүй сонсчихсон юм.
“Гэхдээ одоо
аль болох хурдан өөрийгөө буудах л
түүний нэр төрийг аварч чадах биз”.
Тэгээд л би бүхнийг ойлгов. Би удаан ч бодсонгүй, тэднийх рүү хамаг хурдаараа гүйж билээ. Түүнийгээ харсан даруйдаа
би өөрийн эрхгүй айн чичирсэн. Би түүнийгээ бараг л таньсангүй. Ширээн дээр
сууж байгаа чулуун нүүр хөдөлгөөнгүй нүд, түүнийх минь гэхэд итгэмээргүй байлаа.
Сандлынх нь хажуугаар түүний нэг гар нь амьгүй юм шиг унжиж хурууных нь өндөг
нь үл мэдэг чичирнэ. Намайг орж ирэхийг ч тэр мэдсэнгүй. Би түүн рүү очоод
толгойгоо өвдөгнийх нь завсар хийн сөхрөн унав. Тэр хэсэг дагжин байснаа гарыг
минь хүчтэй татаж намайг босгоод “Гэртээ харь, Ирина.” гэж хүйтэн хэллээ. “Тэгээд дахиад хэзээ ч битгий эргэж ирээрэй!”
“Чи надад хайргүй юм гэж үү?
Гэнри” гэж би өөрөө ч мэдэлгүй шивнэв. “Одоо бидний хооронд юу ч болохоосоо
өнгөрсөн гэдгийг чи ойлгохгүй байна гэж үү?” гэж хэлэхэд түүний дуунаас нь
зовлон шаналал, уур уцаар ханхалж байсан. Би ойлгож байлаа. Гэхдээ би
ойлгонгуутаа инээмсэглэсэн юм. Мөнгө одоо бидний хайрыг сатааруулах гэж оролдож байна.
“Мөнгө надаас
Гэнри-г булаах гэнээ? Шог юм.”
Би чанга гэгчээр инээж эхэллээ…
Гэхдээ айдас дүүрэн
инээдээр…
Хэрвээ чиний бүхэл амьдрал, утга учир, чамд байгаа ганцхан бурхныг
чинь зөвхөн мөнгөгүй болсных нь төлөө орхи гэвэл инээд чинь хүрэхгүй гэж үү? Тэр
маань намайг сонсохыг хүсээгүй ч, би сонсуулж чадсан юм. Хэр зэрэг удаан хэдэн
цаг гуйснаа ч би мэдэхгүй байна. Тэр үгүйсгэсээр л байлаа. Тэр заримдаа
зөөлхнөөр намайг орхихыг гуйж, заримдаа хүйтэн өнгөөр яв гэж хашгирч байв…
No comments:
Post a Comment