2013-01-28

Миний худалдаж авсан нөхөр №12

Тэр толгойгоо гудайлгаж гарыг маань үнсээд 
- Яв даа одоо, чи миний амьдралд тохиолдсон хамгийн сайхан зүйл байсан шүү!, Ирина." гэж доор дуугаар шивнэсэн. Тэр толгойгоо өргөж нүд рүү маань хараад
- "Надад эцсийн удаа ганц ч гэсэн юм хэлэхгүй юм уу?" гэхэд нь би түүнийхээ нүд рүү нь харж байгаад хамаг сэтгэлээсээ нэг л хариулт хэлсэн."Би чамайг хайрласан шүү, Гэнри!" Гэнри гарыг маань дахин үнсээд 
- "Би жаргалтай байх болноо. Гэхдээ хэзээ ч тэр эмэгтэйтэй учраагүй байсан ч болоосой гэж хүсэх үе ч надад ирнэ. Амьдрал чинь хатуу шүү дээ" гэж сул дуугаар шивнэлээ.
- "Тийм ээ Гэнри!" гэж би товчхон хариулсан.

Гэнри намайг өргөж үнсэж билээ. Түүний уруул нь миний уруул дээр, харин 2 гар маань түүний хүзүүг ороосон байсан. Хэзээ энэ хамгийн сүүлчийн удаа байсан ч ямар ч гэсэн болсон юм. Одоо хэн ч надаас тэр хормыг булааж авч чадахгүй. Гэнри надтай хамт гадаа гарлаа. Би хөлсний тэрэг дуудаж дотор нь суугаад, цонхоор нь харахад тэр довжоон дээр зогссоор л байсан юм. Зөөлөн салхи үсийг нь үлээж, харин тэр хөшсөн адил зогсож байсан. Ингэж би хамгийн сүүлчийн удаа түүнийг харсан юм. Нүдээ аниж нулимсаа залгиад хичнээн ч явсан юм бүү мэд. Ямар ч гэсэн нүдээ нээхэд маань такси аль хэдийн буудал дээр ирж зогссон байлаа. Би мөнгөө төлж, цүнхээ аваад галт тэрэг рүү явав.


Гералд Грэй намайг буудал дээр хүлээж байлаа. Тэр гоёмсог аялалын хувцас өмсчээ. Гартаа барьсан дуу алдам сайхан цэцгээ надад өгөхдөө, баяртай инээмсэглэлээ нүүрнээсээ арчиж чадахгүй байсан юм. Бид нэг их юм ч ярьсангүй галт тэргэнд суулаа. 10.15-н үед галт тэрэг хөдлөж эхлэв. Харанхуй цонхны цаагуур буудлын байшингууд, босоо шонгууд, харанхуй гудамжнууд ээлж дараагаар жирэлзэн өнгөрнө. Ингээд хот бидний ард хоцорлоо. Галт тэрэгний дугуй өнхөрсөөр. Бид 2 кабиндаа хоёулхнаа байв. Ноён Грэй над руу нууцхан харж инээмсэглэхдээ намайг хариуд нь инээмсэглэх болов уу гэж бодсон нь илт. Би харин огт амьгүй мэт суусаар байв. Грэй "Ингээд арай гэж нэг юм хоёулхнаа үлддэг байна шүү" гэж шивнээд намайг тэврэхийг оролдсон боловч би түүнийг өөрөөсөө түлхэн холдуулав."Байзнаарай, Ноён Грэй! Бид хоёрт хангалттай цаг байна шд" гэж намайг хүйтнээр хэлэхэд Грэй "Яасан бэ Хатагтай Стаффорд? Yгүй ээ! хатагтай Вилмэр. Та чин бүүр цонхийцон байх чинь..." гэж үгээ зөөн асуулаа. 

- "Яагаа ч үгүй ээ! Зүгээр л би жаахан ядраад" гэж би нөгөө л хүйтэн өнгөөр хэлэв. Бүтэн 2 цаг бид 2 чимээгүй, хөдөлгөөнгүй суулаа. Бидний эргэн тойронд байсан ганц чимээ гэвэл галт тэрэгний дугуй л байв. 2 цагийн дараа галт тэрэг маань анхныхаа зогсоол дээр зогссон бөгөөд би цүнхээ барин бослоо. 
- "Хүүе, та чинь хаачих нь вэ?" гэж Ноён Грэй дуу нь цахиртан асуухад би юу ч хэлсэнгүй буув. Галт тэрэгнээс буусныхаа дараа би Грэйн сууж байсан кабины онгорхой цонхон дээр ирж "За Ноён Грэй. Намайг нэг саятан Сан Францискод хүлээж байгаа. Би таныг зүгээр л нөхрөөсөө салахын тулд ашигласан юм. Баярлалаа. Харин энэ тухай та хүнд үг хэлээд хэрэггүй биз дээ. Эс тэгвээс бүгд таныг шоолон хөхрөх болно шүү дээ." гэж хэллээ. Тэр ангайн гацчихсан. Сэтгэл нь ямар их дундуур байсныг би шууд хараад л мэдэж байв. Гэхдээ жинхэнэ эр хүний зан гаргаж надад тэр бүх сэтгэл тавгүйцлээ үзүүлсэнгүй. Харин "Танд тэгж тус болж чадсан бол би баяртай байна." гэж эелдэгээр хэлж чадаж билээ, Грэй. Яг энэ мөчид галт тэрэг хөдлөж, Грэй малгайгаа аван над руу даллаад алга болов.

Ингээд би тэр нэг буудал дээр ганцаарааа хоцорсон. Хүн хүнд үүлс удаахнаар хөвсөн нил хар тэнгэр намайг бүрхжээ. Миний санаж байгаагаар тэнд хуучин хашлага бас унжиж норсон модод, нойтон навчис л байсан шиг. Харин тасалбар түгээх цэгийн цонхоор нь бүдэг гэрэл сүүмэлзэж байлаа. Надад их мөнгө байсангүй. Би гэрэл сүүмэлзэх цонхон дээр очиж байгаа бүх мөнгөө сарвайгаад "Надад нэг тасалбар өгөөч!" гэж хэлэв. Тэндхийн ажилчин нь нэг хялайж харчихаад 
- "Аль буудал руу вэ?" гэж товчхон асуухад нь би 
- "Аль нь ч хамаагүй ээ!" гэлээ.
- "За та хэлээдэхээч..." "Энэ шугамны хамгийн сүүлчийн буудал хүртэл..."Ажилчин залуу нэг тасалбарыг миний мөнгөний хагастай буцааж түлхээд сонин харцаар намайг ширтсээр хоцров. Галт тэрэг буудал дээр ирж зогсоход нь би "ямар ч хамаагүй нэг буудал дээр буучихна даа" гэж бодсоор дотогш оров. Би нэг цонхны хажууд суугаад дахиж хөдлөөгүй. Эхлээд цонх харанхуй байснаа гэрэлтэй болж дараа нь дахин харанхуй болсныг би санаж байна. Ямар ч байсан би 24 цагаас илүү л явсан болж таараад байгаан. Ёстой мэдэхгүй. Дахиад харанхуй нөмрөхөд би ямар нэг буудал дээр бууснаа санаж байна. Галт тэрэг зогссон. Би буусан, маш харанхуй ямар ч гэрэл үзэгдэхгүй байгааг мэдрээд буцаж галт тэргэнд суух гэсэн боловч галт тэрэг нэг хөдлөөд явчихаж билээ. Ингээд л нойрмог ажилчин, бүдэг гэрэлтэй мухлаг, өөрийгөө борооноос хамгаалахын тулд сандал доор хэвтэх нохойноос өөр юмгуй нойтон тавцан дээр үлдсэн дээ. Буудлаас цааш лавшруулан харвал нарийхан гудам бас хэдэн модон байшин харагдаж байлаа. Цагаа харвал өглөөний 3 цаг болж байв. Би сандал дээр суугаад өглөөг хүлээхээр шийдэв. Бүх юм өнгөрчээ. Би хийх ёстой юмаа хийлээ. Амьдрал ингээд л дуусчихсан.

Би одоо тэр хотхонд амьдардаг юм. Жижигхэн дэлгүүрт өглөө 9-с орой 7 хүртэл ажиллана. Би хамгийн ядуу нэгэн байшинд 2 өрөөг эзэгнэдэг, гэхдээ тусдаа шаттай болохоор намайг хэзээ яаж гарч орж байгааг хэн ч анзаардаггүй юм. Надад танил нөхөд энэ тэр гэж юм юу ч байхгүй. Би ажилдаа яг таг ханддаг ч хэзээ ч ярьж байгаагүй. Тийм ч учраас миний хамт ажилладаг хүмүүс нэрийг маань ч мэдэхгүй. Харин байрныхаа эзэнтэй сард нэг удаа төлбөрөө хийх гэж тааралддаг юм. Би ерөөсөө юм боддоггүй. Ажиллаад л гэртээ ирээд л идчээд унтдаг. Тэгээд л болоо. Би уйлдаггүй. Заримдаа ойдог шилэнд өөрийгөө харахад цонхийж цайсан нүүр, нүүрэндээ арай томдсон, энэ дэлхийн хамгийн тайван, чимээгүй 2 нүдийг л хардаг. Би гэртээ ч үргэлж ганцаараа байдаг. Харин Гэнригийн баяртай инээмсэглэсэн зураг ширээн дээр минь үргэлж байсаар ирсэн. Зурагны хүрээн дээр "Иринадаа. Гэнри. Yүрд мөнх." гэж бичсэн байдаг юм. Ядарсан үедээ би ширээний өмнө сөхөрч суугаад түүнийгээ удаан гэгч нь хардаг...

Хүмүүс цаг хугацаа бүгдийг авч оддог гэж хэлэлцдэг. Тэр хууль надад гэхдээ үнэн байгаагүй. Он жилүүд өчнөөн төчнөөнөөрөө урссан ч би Гэнри Стаффордлд хайртай хэвээр л байсан юм. Одоо ч хайртай. Тэр маань одоо аз жаргалтай байгаа. Би түүнд аз жаргалыг нь авч өгсөн юм. Тэгээд л болоо. Намайг нөхрөө худалдаж авсан гэж ярилцдаг хүмүүс магадгүй зөв байх. Би түүнийхээ амьдралыг нь, аз жаргалыг нь өөртөө байгаа бүх юмаараа төлж байж худалдаж авч өгсөн. Би Гэнрид хайртай. Хэрвээ бурхан надад дахиад амьдрах боломж олгосон бол би яг л өөрийнхөө хийснийг ямар ч эргэлзээгүйгээр хийх байсан.

Бүсгүйчүүд, охид оо! Намайг сонсох хүн бүрт би хэлье! Хэзээ ч хүнийг ухаан санаанаасаа илүү бүү хайрлаж бай! Хайраас өөр ямар нэг зорилго, хүсэлтэй бай. Хайрандаа заавал хязгаар тавь!. Хэрвээ чи чадвал шүү дээ. Би бол чадаагүй.

Хүн үхэн үхтлээ амьдрах учиртай. Тэгээд ч би амьдарсаар байна. Гэхдээ энэ амьдрал маань нэг их удахгүй болсныг би мэдэрч байна. Төгсгөл ирж явааг би харж байгаа. би өвчтэй зовлонтой биш ч миний хүч чадал, амь маань дотроосоо унтарч байгааг би мэдэрч байна. Өнгөрсөнд болж өнгөрсөнд би огтоос ч харамсдаггүй. Дараа нь юу болохоос айдаг ч үгүй. Амьдралаас хүсэх ганцхан л юм надад үлдсэн  би Гэнрийг дахиад нэг л удаа харчихмаар байна. Миний бүхэл амьдрал маань болсон тэр хүнийг би ганцхан удаа эцсийн ганц удаа хармаар байна. Ганцхан удаа... 

Би нэгэнт хотдоо буцаж чадахгүй учраас залбираад л хүлээгээд байдаг. Би үнэхээр утга учиргүй ихээр залбирч хүсдэг. Одоо надад нэг их ч цаг үлдээгүй байна. Гудамжаар алхан явахдаа би зөрөн өнгөрөх хүн бүрийг ажиглан хардаг. Орой нь гэртээ ирчихээд Гэнригийн зургийг харж "Өнөөдөр биш байнаа, Гэнри минь. Магадгүй маргааш..." гэж шивнэнэ. Би дахиад түүнтэй уулзах, түүнийг харах болов уу? Би өөртөө тэгнэ гэж хэлдэг ч дотроо тэгэхгүй гэдгээ мэдэж байдаг.

Ингээд би өөрийн түүхээ бичиж дууслаа. Хамаг сэтгэлээ чангалан байж бичиж дуусгалаа. Хэрвээ Гэнри үүнийг маань унших юм бол тэр ямар ч гэсэн сэтгэл дундуур байхгүй биз. Харин тэр маань бүгдийг нь ойлгоно. Тэгээд энэ бүгдийг уншчихаад тэр магадгүй... үгүй ээ... тэр надтай уулзах гэж ирэхгүй. Тийм юм хийх ёсгүй гэдгээ тэр ойлгож байгаа. Харин тэр гудамжинд надтай зөрөөд л өнгөрөх болно. Намайг огт анзаараагүй юм шиг. Харин би дахиад ганцхан удаа... эцсийн удаа түүнийгээ харна...

No comments:

Post a Comment