Би энэ өгүүллэгийг бичих учиргүй байсан юм...
Зөвхөн чив чимээгүй байснаараа л би энэ бүхнийг даван туулсан. Өөрийгөө дуугүй байлгахын тулд магадгүй энэ хорвоо дээрхи ямар ч бүсгүй туулж гараагүй тэр их зовлонг би тэссэн юм. Харин одоо- би ярьж эхлэхээр шийдсэн. Yнэндээ одоо нууцаа дэлгэх нь утгагүй ч гэсэн надад итгэл найдвар байсаар байгаагаа би саяхан мэдсэн юм. Миний эцсийн ганцхан найдвар. Надад одоо их цаг үлдээгүй байгаа.
Амьдрал хов хоосорч, эрлэгийн үүдэн дээр оччихоод байхад хамгийн эцсийнхээ боломжийг ашигласныг минь буруутгах хүн гарахгүй гэж би найднам. Бүх юм дуусахын өмнөх ганцхан боломж... Тийм учраас би энэхүү нууцаа бичихээр шийдсэн юм.
Би Гэнрид хайртай байсаан, одоо ч хайртай. Өөрийнхөө тухай өнгөрсөн амьдралынхаа тухай хэлж чадах ганцхан юм маань гэвэл энэ. Миний амьдрал ердөө л Гэнри. Энэ хорвоо дээр хайрлаж дурлаж үзээгүй хүн нэгээхэн ч үгүй биз ээ! Гэхдээ хайр гэгч чиний ухаан санаа, зүрх сэтгэл гээд бүхэл хил хязгаарыг төвөггүй давж чаддаг юм билээ.
Би түүнтэй хэрхэн танилцаж байснаа огт боддоггүй юм. Надад угаасаа чухал ч биш. Би түүнтэйгээ уулзах учиртай л байсан, тэгээд л бид учирсан. Хэзээ, яаж яагаад түүнийг хайрлаж эхэлсэн, хэрхэн түүнийг хайрладгаа, ухаарсныгаа бол бүүр ч мэдэхгүй. Миний мэдэх юм гэвэл амьдрал маань хоёрхон үгнээс бүрдэж байсан "Гэнри Стаффорд". Тэр өндөр туранхай, бас хэтэрхий үзэсгэлэнтэй хүн байсан юм. Тэр маань асар их хүсэл тэмүүлэлтэй байсан ч тэрийгээ хэзээ нэг цагт анзаарч байсан гэж боддоггүй. Байгалиас л тэр чигээрээ төрсөн хүн байсан. Yргэлжилсэн их хүсэл мөрөөдөл түүнд бурхнаас заяасан байсан. Гэнри миний л мэдэх хамгийн төгс төгөлдөр, ухаалаг эр. Бүхэл хамт олон даяраа түүнийг гайхан биширдэг байхад тэр бусад хүмүүсийг шоглон хөхөрч чаддаг байлаа. Бага зэрэг залхуу, бас няхуур. Гэхдээ түүнийг юу ч цочроож чадахгүй. Өөртөө шүүмжлэлтэй бас итгэлтэй ханддаг ч бусадтай тохуурхангуй ихэмсэг байдлаар харьцдаг байсан юм. Мэдээж манай жижигхэн хотын охин бүр түүн рүү хошуурдаг байлаа. Тэр хүн бүртэй нээлттэй сээтгэнэдэг байсан нь охидыг галзууруулах дөхдөг байв. Гэнригийн аав нь түүнд томоохон бизнес үлдээснийг Гэнри зовлон багатай ч хангалттай мөнгө олж чадахуйцаар зохицуулан эрхэлдэг байжээ. Тэр нийгэм хамт олонтойгоо харьцахдаа, хатагтай нартай сээтэгнэхдээ, ном сонин уншихдаа гаргадаг эелдэг байдал, төгс тоомжиргүй байдлаараа бизнесээ эрхэлдэг байсан. Ноён Барнс бас ахисан хуульч, хуучин анд маань нэг удаа

"Тэр боломжгүй залуу.
Би түүний
хайрлах бүсгүйд атаархана...
харин түүнтэй гэрлэх бүсгүйг өрөвдөнө."
гэж
их л бодлогошронгуй дуугаар надад хэлж байсан юм. Тухайн үедээ бол би ганц ноён
Барнсын ч биш олон хүний атаархлыг төрүүлсэн. Гэнри Стаффорд намайг хайрласан. Тэгэхэд би дөнгөж 21 настай, хамгийн сайн их сургуулиудын нэгийг төгсчихөөд
байсан юм. Би эцэг эхийнхээ үлдээсэн үзэсгэлэнтэй эдлэн газарт, уугуул хотдоо
ирж амьдрахаар шийдсэн. Ойрын ямар ч
хамаатангүй надад үлдсэн тэр эдлэн газар том, тансаг, бас сайхан том
цэцэрлэгтэй байлаа. Би тэндээ өөрийнхөөрөө амьдарсаар бүүр дасчихсан
байв.
Хүмүүс бүгд л намайг "Дэндүү сайхан ухаалаг охин",
"асар их ирээдүйтэй бүсгүй" гэлцдэг байсан ч гэсэн миний
занд нэг их дуртай байгаагүй юм шиг санагддаг. Би Гэнри Стаффорд-д хайртай
байлаа. Миний насныхаа эцэст ойлгож авсан зүйл бол ердөө л энэ. Тэр миний
амьдрал байсан юм. Хэзээ нэгэн цагт өөр хүнийг хайрлаж чадахгүй гэдгээ би үргэлж
мэддэг байсан. Стаффорд ч надад хайртай байсаан. Бүүр чин
сэтгэлээсээ. Энэ бол түүнйи амиьдралдаа анх удаа инээлгүйгээр харсан зүйл нь
байсан юм.
"Би өөрийгөө хайрын өмнө ийм хүчин мөхөс амьтан болчихно
гэж
хэзээ ч боддоггүй байжээ"
гэж тэр маань заримдаа зөөлхөн хэлдэг байв.
"Чи минийх байх учиртай, Ирина.
яагад гэвэл би хүссэн бүгдээ
авах гэж хорвоод төрсөн хүн.
Харин чи бол миний хорвоогоос хүсэх цорын ганц зүйл."
гээд гарын маань хурууны өндөгнөөс мөр хүртэл маань үнсэж байсныг нь би
мартдаггүй юм. Би түүн рүү харахдаа энэ хорвоо дээр өөр юуг ч мэдэрч чадахаа
больдог байлаа. Түүний хөдөлж байгаа нь, ааш аяг нь, дуу хоолой нь гээд бүгд л намайг
чичрүүлж орхидог... Yүн шиг их сэтгэлийн хөдлөл, хүсэл биед чинь нэг орчихвол
хэзээ ч гардаггүй юм билээ. Сүүлчийн чинь амьсгал л үүний төгсгөл болно. Энэ
мэдрэмж чиний бие шатаж дуустал оршино. Дахин шатах юу ч үлдээгүй байхад
ч тэр мэдрэмж бадамлан ассаар л байх болно. Тэгээд л аз жаргал эхлэнэ дээ. Дэндүү
их жаргал... Би нэг өдрийг бүүр аягүй тод санаж байна.
Yер усаар ямар баян
байдаг билээ дээ... Яг л тийм их нартай нэгэн өдөр байсан юм.
Тэр бид 2 дүүжин
даажин дээр тоглож байлаа. Бид 2 цав цагаан хувцастай, урт нарийн тавцангийн 2
талд нь зогсон, олсноос гараараа чанга гэгч нь атган нэг талас нөгөө
тал руу нисэх мэт савлуурдаж байлаа. Бид маш хурдан савлаж байснаас болоод олс
хачин этгээд дуу гаргаж, би бүүр амьсгалж ч чадахгүй болчихсон байсан юм.
Дээшээ... Дооошоо... Дээшээ... Доошоо... Дэрэвгэр банзал маань өвдөгнөөс ч
дээш гарч нисэн байхад тэр маань "илүү хурдан, илүү хурдан" хэмээн
хашгирч байлаа. "Дээшээ... Гэнри дээшээ..." гэж би хариулсан. Цамц
нь цээж онгорхой, ханцуйгаа тохой хүртлээ шуучихсан тэр маань ямар ч үзэсгэлэнтэй
харагдаж байв.
... Гараараа олсноос барьчихсан түүний хөнгөн шингэн
хөдөлгөөн,
хүчтэй уян бие нь савлуурыг дор нь л хөдөлгөчихөж байлаа.
Үс нь салхинд намираад л...
No comments:
Post a Comment