Би түүний амьдралыг
нь романс болгож чадсан. Би амьдралын өдөр хором бүрийг өөр өөр, сэтгэл хөдлөм
болгож чадсан. Гэр маань амарч, идэж унтдаг газар бус, тэр маань тэмцэж, хожиж,
эзлэн авах тоглоомыг тоглодог сэтгэл хөдөлгөсөн ордон байлаа.
"Чам шиг бүсгүйг
бүтээх гэж хэн бодож олдог байна аа, Ирина."
гэж тэр маань заримдаа хэлдэг
байв. "Миний амьдарч байгаа нь зөвхөн чиний хүчээр юм шүү дээ" гэж
хэлээд миний мөр хүзүүг маань гал халуун үнсэлтээр төөнөдөг байлаа. Би түүнд хэзээ ч сэтгэлээ бүхлээр нь үзүүлж байгаагүй юм. Эр хүн бүсгүй хүний бүх амьдрал гэдгийг мэдээд хэрэггүй байдаг юм. Гэхдээ л
Гэнри үүнийг мэдэрдэг байсныг нь би мэднэ. Хэсэг хугацаа өнгөрсний дараа биднийг
үл ойшоосон өнгөөр угтсан хотынхон маань арай эелдэгээр хандаж эхлэв. Гэхдээ
тэмцэл, хөдөлмөр, ганцаардлаас өөр зүйлгүй байсан эхний хэдэн жилүүдэд би
ганцаархнаа л Гэнриг хөтөлж явсан юм. Тэр жилүүдэд түүнд надаас өөр хэн ч байгаагүй гэдгийг ам бардам хэлнэ. Манай гэрээр байнга ирдэг зочдын
нэг нь миний сайн анд ноён Барнс бөгөөд тэр бидний амьдралыг анхааралтай ажиглаж,
бидний үл бүтэх аз жаргалыг гайхдаг байв. Нэг удаа тэр "Ирина, хэрвээ тэр
чамд хайртай байхаа больчихвол яах вэ?" гэж асуусан юм. Би хамаг хүчээ
гарган байж "Дахиж наад тухайгаа битгий дурс, зарим юмнуудыг ярих ч хэрэггүй
дэндүү муухай байдаг юм" гэж хэлж билээ.
Цаг хугацаа урссаар... гэвч бидний
хайр хол хөндий болохын оронд улам бүр агуу болсоор байлаа. Бид одоо 2 биенийхээ
харц, хөдөлгөөн, үйл хөдлөл бүхнийг уншиж чаддаг болсон байв. Түүний ажлын
өрөөний камин зуухны өмнө бид 2 үдшийг өнгөрөөх дуртайсан. Би дэрэн дээр сууж,
хивсэн дээр хэвтэж байгаа түүний толгойг өвдөг дээрээ тавиад дүрэлзэх галын элчинд
удаан гэгч нь үнсэлцдэгсэн. "2 хүн яаж ингэж нэг нэгтээ тохирдог байна гэж
би хааяа боддог юм аа, Ирина" гэж тэр заримдаа хэлнэ. Бид ингэж 4 жил
амьдарсан юм. Бүтэн 4 жил төгс аз жаргал, ухаангүй дурлал. Тийм их аз жаргал хүн
болгоны амьдралд тохиолддог ч юм уу мэдэхгүй. Тэгээд бодох нь одоо би өөрийгөө
зовж байна гэж хэлэх эрхтэй эсэхээ бас сайн мэддэггүй юм. Би амьдралд асар
өндөр үнэ төлсөн нь үнэн ч, амьдрал надад бас агуу их аз жаргалыг бэлэглэж
байсныг би мартдаггүй ээ! Миний туулж өнгөрсөн зовлон жаргал 2 ер нь л яг
тэнцэх байх. Бид 2 нийгмийн амьдралд дахин орж эхэллээ. Хүмүүс бид хоёрын жигтэй
дурлалыг үзээд магадгүй урьдынхаасаа илүүтэйгээр хүндэлж харьцдаг байсан байх.
Гэнриг хүн болгон л хүндэлж байдаг, хаа сайгүй урьж залдаг болов. Түүний ажлын
амжилт ч ахиж, ямартай ч хамгийн сайн инженерүүдийн тоонд зүй ёсоор багтдаг
болсон байлаа. Түүн шиг хөгжилтэй сонирхолтой хүнийг зөвхөн мөнгө төгрөггүйгээс
нь болоод нийгэм түлхдэггүй юм билээ.
Ийнхүү өдөр хоног аз жаргалтай өнгөрч байтал тэр явдал болсон юм...
Манай хотод нэгэн шинэ
бүсгүй үзэгдэх болов. Түүний нэр нь Клэйр Ван Дален. Тэр нөхрөөсөө салсан
Нью-Иоркод амьдардаг бөгөөд Европоос буцаж явахдаа хамаатныдаа зочлохоор ирсэн байлаа. Би хамгийн анх удаа түүнийг бүжгийн
үдэшлэг дээр харсан. Тэр яг эртний уран баримал шиг уран гоо биетэй, алтан
шаргал арьс гал улаан уруултай бүсгүй. Хав хар үсээ голоор нь хувааж
шулуухнаар самнасан бас урт ээмгийг эвтэйхэн нь аргагүй зүүсэн байлаа. Түүний
уян намуухан хөдөлгөөн нь биеийг нь ясгүй мэт харагдуулж, гар нь яг л урт тууз
шиг намбалзан харагдаж байв. Тэр маш энгийн хувцасласан боловч тэр л энгийн
байдал нь мянган ногооноор ч үнэлэмгүй өвөрмөц байлаа. Тэр үнэхээр гайхалтай үзэсгэлэнтэй
бүсгүй байсан юм. Манай хотынхон тэр бүсгүйн хөлд гайхал бахархалаа харамгүй
шидэлцгээж байв. Аргагүй дээ, бид үнэхээр түүн шиг бүсгүйг урьд хожид харж
байсангүй. Тэр бүх хүмүүстэй эелдэг даруухнаар харьцаж байсан ч нүүрэнд дээрх
хуурамч инээмсэглэл нь бусдын хайр хүндлэлд хэдийнээ дасч бүүр залхах болсныг
нь бэлхнээ харуулна.
Тэр 2 хэдэн удаа бүжиглэв.Yдэшлэг төгсөхөд нилээд олон залуус түүнийг гэрт нь хүргэж өгөхөөр яаран сандралдан түүн рүү очив. "За байз би сонгоноо" гэж Клэйр сэтгэл булаам инээмсэглэн хэлэхэд түүний шинэ фенүүдийн нэг нь "Байгаа бүх хүнээс сонго" гэж хашгирав."Байгаа бүх хүнээс ээ?" гэж тэр давтан хэлээд жаахан бодолхийлснээ: "Тэгвэл би Ноён Стаффордыг сонголоо." гэв. Хэдийгээр Гэнри түүнийг хүргэж өгье гэж хэлээгүй боловч тэр бяцхан гайхав. Гэхдээ ямар үгүй гэлтэй биш. Ноён Барнс намайг гэрт хүргэж ирэв. Би Гэнриг буцаж ирэхэд нь Клэйрийн тухай юу бодож байгааг нь асуулаа. Тэр товч бөгөөд тодорхойгоор "Харин тийм. Сонирхолтой л юм" гэж хариулав. Би түүнийг энэ хариултнаас хамаагүй илүүгээр сэтгэл нь хөдөлсөн байсныг харсан боловч нэг их юм бодсонгүй. Дараагийн удаа бид үдэшлэгт уригдахад, Гэнри явах ямар ч хүсэлгүй байлаа. Тэр ядарчихсан бас нилээд ажилтай байсан юм." Гэнри явъя л даа. Биднийг хүлээж байгаа шүү дээ. Тэгээд ч тэнд олон хүмүүс байна Харвингсийнхан, Хатагтай Хью, хатагтай Брүүкс, Клэйр, Ноён Барнс гээд л" гэж намайг хэлэхэд тэр гэнэт бодлоо өөрчилж "Ерөөсөө явъя" гэв.
Гэнри түүн рүү харав... удаан гэгч нь тогтуухнаар... Урьд
нь түүнээс гарч байгаагүй тийм их бишрэл Клэйрийн хөдөлгөөн бүрийг ажиглах түүний
харцнаас нь тодхон байсан юм...
Тэр 2 хэдэн удаа бүжиглэв.Yдэшлэг төгсөхөд нилээд олон залуус түүнийг гэрт нь хүргэж өгөхөөр яаран сандралдан түүн рүү очив. "За байз би сонгоноо" гэж Клэйр сэтгэл булаам инээмсэглэн хэлэхэд түүний шинэ фенүүдийн нэг нь "Байгаа бүх хүнээс сонго" гэж хашгирав."Байгаа бүх хүнээс ээ?" гэж тэр давтан хэлээд жаахан бодолхийлснээ: "Тэгвэл би Ноён Стаффордыг сонголоо." гэв. Хэдийгээр Гэнри түүнийг хүргэж өгье гэж хэлээгүй боловч тэр бяцхан гайхав. Гэхдээ ямар үгүй гэлтэй биш. Ноён Барнс намайг гэрт хүргэж ирэв. Би Гэнриг буцаж ирэхэд нь Клэйрийн тухай юу бодож байгааг нь асуулаа. Тэр товч бөгөөд тодорхойгоор "Харин тийм. Сонирхолтой л юм" гэж хариулав. Би түүнийг энэ хариултнаас хамаагүй илүүгээр сэтгэл нь хөдөлсөн байсныг харсан боловч нэг их юм бодсонгүй. Дараагийн удаа бид үдэшлэгт уригдахад, Гэнри явах ямар ч хүсэлгүй байлаа. Тэр ядарчихсан бас нилээд ажилтай байсан юм." Гэнри явъя л даа. Биднийг хүлээж байгаа шүү дээ. Тэгээд ч тэнд олон хүмүүс байна Харвингсийнхан, Хатагтай Хью, хатагтай Брүүкс, Клэйр, Ноён Барнс гээд л" гэж намайг хэлэхэд тэр гэнэт бодлоо өөрчилж "Ерөөсөө явъя" гэв.
No comments:
Post a Comment