2010-05-29

ӨНГӨ, БИЙР, ҮЗЭГДЭЛ


Хар харандааны үзүүрт
Өнгийн будаг түрхэн
Хамаагүй сараачиж хаячихаад
Гоё байгааз гээд
Бэлэглэдэг
Тэр ӨНГӨ

Яг л ЭХЛЭЛ ТӨГСГӨЛ шиг


Бүгд шал худлаа санагджийна
Бөхийх болгонд нь тосох
Би-гээ гээсэн
Тэр хүмүүний олон төрхүүд
Баян ч юм уу
Хааяа атаархахы

Х.Тэргэл - Халх монгол эр хүн танд

Хар, шар, цагаан арьстнаар
Халх монгол залуу чамайг би солихгүй ээ
Хачин баян, энхрий янаг байсан ч
Харийн хүний эхнэр болохгүй ээ
Эрхэм агаад бардамхан ааштай
Эр хүн чамаараа би гоёж
Энэ дэлхийн хаана ч амьдарсан
Энгэрийн чинь товчийг бөхлөж явна
Хар хөмсгөө нумартал атируулж
Хааяа нэг ширүүн харц илгээдэг ч
Хань минь юм шүү гээд чамайгаа би
Харамлаж өмөөрч явах болно
Архи дарс наргиан хөөж
Авгай хүүхний хормой сөхөж
Амьдралд минь намайг олон бүү гомдоогоорой
Авааль нөхөр минь гээд чамайгаа түшиж явна
Халх Монголын цусыг таслахгүй
Хайртай үрсээ өсгөж өндийлгөе
Дэлхийд ховорхон Монгол удмаа
Дээлэндээ бөөцийлж торниулж явья.

Хулганайн Тэргэл - Залуу явахад юм бүхэн өнгөлөг

Залуу явахад юм бүхэн өнгөлөг
Зам дээр хэвтэх мөчир өнгөлөг
Хичнээн үнгэлээ гэвчиг
Хүүхний уруул өнгөлөг
Хэрэн тэнүүчлэх дурлал бас өнгөлөг өө
Харчуудын гутал тоостойгоон байхад
Хашааны жаалууд нустайгаан байхад
Дөрвөн улирал шиг дөрвөн нүд ширтэлцэж байхад
Дөнгөж л чи над руу талимааран байхад
Халтар жаалаар чи захиа өгүүлж байхад
Хагархай толины өмнө би гоёж зогсоход
Хачин хүйтэн бороо цутгаж байхад
Хаширлах сэтгэл бидэнд төрөө нь үгүй явлаа…

Баян хоосныг чинь ялгаагүй байхад
Бяцхан охин шиг гэнэн байхад
Бичгийн цаас шиг чи бидэн цэвэрхэн байхад
Бидэнд ирсэн хайр очир алмааз шиг л өнгөлөг өө…
Залуу явахад юм бүхэн өнгөлөг
Зам дээр тэнүүчлэх хөгшин банхар хүртэл өнгөлөг харагдана

Эмэгтэй хүнийг битгий уйлуулаарай залуус аа /Зохиогч мэдэхгүй/

Бэр болж аавын чинь босгоор алхсан
Бvсгvй тvvнийгээ бvv уйлуулаарай
Биендээ хvндэдсэн ачаа юуг нь хvндрvvлж
Битvvхэн хадгалсан хайрыг нь шархлуулж бvv зовоогоорй

Бишгvй л нэг зовлон амьдралд зєндєє бий ч
Бичигдээгvй хууль хамтдаа туулдаг хорвоо дэлхий
Бие биесээ ойлгож, зовлонгоо хуваалцахгvй л юм бол
Би чиний хань гээд яах юм бэ

Хань болж гэрийн чинь тооныг тvшилцсэн
Хайртай тvvнийгээ бvv уйлуулаарай
Халамж дулаан эр хvний тvшигээ
Харамгvйгээр ганцхан тvvндээ л зориулаарай

Буурал дэлхий алдаа оноогоор дvvрэн ч
Бурхан биш хань чинь л амьдралын тvшиг
Бууж, мордохын зуур нас нэмдэг хорвоод
Буруутгаж нэгнийгээ гомдоогоод яах юм бэ

Ээж болж vрийн чинь зулайг илбэсэн
Энхрийхэн тvvнийгээ бvv уйлуулаарай
Эмзэг нандин сэтгэлд нь хvйтэн vгс унагааж
Эвлэг намуун хайрыг нь сэвтээж бvv гомдоогоорой

Эвдэрсэнийг нєхєж, хатууг зєєллєх сэтгэл
Энх тунх жаргал чинь зєвхєн чиний л хань
Энэрэл хайрын хязгааргvй ундарга
Эх хvн гэдгийг нь зvрхэндээ санаж амьдараарай

Тэргэл - Урьд насандаа би чөтгөрийн гүнж байсаан


Урьд насандаа би чөтгөрийн гүнж байсан
Урт хумс минь час улаан байсан
Шав шаргал тэнгэрээс улаан бороо асгарахад
Шанагаар хутган утгаж

Сархад шиг л залгилдаг байлаа
Духан дээрээ би ганцхан ногоон нүдтэй ч
Дутуу юмгүй тэдэндээ л сайхан харагддаг байсан
Дуу минь яг л төмөр хуурайдах шиг хахирган ч

Олон чөтгөрүүдийнхээ дунд ганц дуучин нь байлаа
Цав цагаахан пансан өмсгөл дундаас
Ганц ногоон нүд, час улаан хумс гэрэлтэж
Уйтгартай гунигтай бас омголон ааштай

Урьд насандаа би чөтгөрийн гүнж байсаан

Fire - Хүлээлт

Сийлэгмаа - Хүн хүндээ хайртай байдаг юм

М.Билэгсайхан : Эрчүүдээ өмөөрч бичсэн шүлэг


Эр хүнийг та нар хааяа ч болов өршөө
Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүл ээ
Эр нөхөр чинь үгүй бол гэрийн чинь зай эзгүйрнэ
Эрдэмт хөвгүүд чинь үгүй бол төрийн чинь зай эзгүйрнэ
Эр цэрэг чинь үгүй бол эх орон чинь эзгүйрнэ
Эр хүнийг та нар хааяа ч болов өршөөж бай
Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүл ээ.

Хэл нь тагнайгаа олохгүй тульдчиж
Хөл нь дэлхийгээ онохгүй тэмтчиж
Хааяа нэг халамцуухан ирэхэд нь
Хараалын үг урсгаж халаасыг нь битгий хоосол оо
Янагын захиа л лав гарахгүй шүү дээ наадахаас чинь
Яахав дээ хөөрий шараа тайлах юмыг нь үлдээ
Эр хүнийг та нар хааяа ч болов өршөө
Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүл ээ.

Халуун залуу насыг нь хамт элээснээ бод оо
Хайрын галзуу дурлалд хамт элэгдсэнээ бод оо
Өөрийг чинь ээж болгосон эрийн тэнгэр юм шүү дээ
Үрийн чинь эцэг болсон хүний дээд юм шүү дээ

Хичнээн жил амьд явахыг мэдэж болдоггүй орчлонд
Хэзээ хаана жаргана гэж хэрүүлийн алим хуваах юм бэ
Хазайсан газар нь тэдэнд чинь бүүвэй ээж түшиг болдог юм
Халтирсан газар нь тэдэнд чинь бүсгүй хайр нөмөр болдог юм

Уул шиг юм гэж дандаа битгий давар
Үүл шиг нүүгээд явчихдаг юм
Ус шиг уян гэж дандаа битгий самар
Уур болоод дэгдчихдэг юм
Төгөлдөр их урмыг нь бүр хугалчихвал
Төрсөн шигээ уруугаа хараад уначихдаг юм
Эр хүнийг та нар хааяа ч болов өршөө
Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүл ээ.

Дээл бүсэн гоёлтой
Дээрээ малгайн хиймортой
Андынхаа дэргэд цовоожиж
Аавынхаа харцанд томоождог
Янагын сэтгэлд нялхарсан эрчүүдийг
Янжинлхамууд минь өршөө

Олон олон авааль гэргий та нараасаа
Олон олон аавын хөвгүүдийг
Өмөөрч бичсэн шүлгийг минь болгоо
Өөрийн минь биеийг битгий болгоо

Эр нөхөр чинь үгүй бол гэрийн чинь зай эзгүйрнэ
Эрдэмт хөвгүүд чинь үгүй бол төрийн чинь зай эзгүйрнэ
Эр цэрэг чинь үгүй бол эх орон чинь эзгүйрнэ
Эр хүнийг та нар хааяа ч болов өршөөж бай
Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүл ээ.

Эхнэртэй эр хүний сэтгэлийг би булаахгүй ээ /Зохиогчийг нь мэдэхгүй/


Нөмгөн шөнөөр xаа нэг дуугараx xөлийн чимээг андаxгүй
Нөxрөө xаруулдан xүлээx бүсгүйн сэтгэлийг би мэднэ
Xаламжит сэтгэлээр амтлан xийсэн xалуун xоол
Xөрөн xөрсөөр амтгүй болдогийн гашууныг би мэднэ

Анx танилцсан үеийн xайр гэрэлтсэн xарцны
Ааг нь буурч,гал нь мөxдөгийн үнэнийг би мэднэ
Анзаарч түүнийг xараад битүүxэн түгшиx
Авааль гэргийн бодлыг ч би бас мэднээ

Уян зөөлөн бүсгүйн ааль энэ л мөчид
Уxаанаа шаглаж xатууждагийг би мэднэ
Энxрий ялдам ч гэлээ энэ л үед тэд
Эр xүнээс илүү тэвчээртэй болдгийг би мэднэ

Мэдэж байгаа болоxоор би
Мэдэxгүй царайлж яасан ч чадаxгүй учраас
Эxнэртэй эр xүний сэтгэлийг булааxгүй
Итгэл эвдэx өврийг нь ч дулаацуулаxгүй ээ

саяхан орж ирсэн дөрвөн мөртүүд


Худал хуурмгийг урьдаан залчихаад
Хавгүйхэн инээхэд гуниг төрдөг болов уу?
Зүсээрээ зүгээр л ирэхдээ
Зөндөөн санаархалдаа зорилго тавьдаг болов уу?


Хэлэх үгэндээ хааяа хяналт тавих хэрэгтэй юм шиг
Хэтэрхий бодолгүй, сахилгагүй үг урхи ч юм шиг
Хэзээд итгэл алдахгүйг хүссэн ч
Хүсэлд нь хазаар дэмий зоргоор дээр ч юм шиг


Бороонд норох дуртай
Бүүр шалба норох дуртай
Багахан байхдаа гүйж байсан шиг
Би ганцаараа ч хамаагүй ээ норох дуртай


Бороо оржийно
Болжмор жиргэхгүй
Цонх ширтжийнэ
Цаана нь бодол өрнөжийнө . . .


Дөрвөн мөртөд тэр завгүй
Дөнгөж уулзсан мэт тэр халамцуу
Яг л одоо мэт тэр догдлонгуй
Ямар их зүйлд шивэрсэн бороо, тэр сэтгэл

Бүгдийг өөрөө туулж бардам зогсохыг л хүссэн юм


Хамгийн сонин асуултыг
Найз минь л надаас асуудгы
Хачин жигтэйхэн ч юм шиг
Нэг л үнэн байдгы

Зовлон гэж мэдэх үү гэж
Зөндөөн олон өдөр найзласан найз минь асуулаа
Зүс царайнд чинь инээмсэглэл
Зөндөөн олон байдаг болохоор асуумаар санагдлаа

Жаргал зовлон хоёуланг нь би мэднэ ээ
Амьдралд алдаж биш
Бусдын алдаанаас суралцах хэрэгтэй
Ажиглаж байхдаан би хамтдаан зовлонг нь мэдэрсэн байдгы

Аз жаргал намайг угтахад
Харамгүй бусдад түгээдэг мөртлөө
Айдас гуниг ирэхэд
Харин би чимээгүйхэн тэднээс холддгы

Жаргалтай үеийг минь мэддэг ч
Жаахан ч гунигласан тэр үеийг мэдэхгүй ээ
Гунигаар би бусдад зовлон бэлэглэхийг хүсдэггүй
Гайхах хэрэггүй ээ чи ч бас гуниглахыг хүсэхгүй л байгаа биз дээ

Хайр халамж надад дутаагүй ээ
Халууцмаар дэндүү их байсаан
Цагийн эрхээр би өөрийгөө олохын тулд
Цаглашгүй их хайраас татгалздаг юм

Бүдэрч унахдаан би уйлмааргүй байна
Бусдыг буруутган тунимааргүй байна
Бурхан тэнгэрт гомдолломооргүй байна
Бүгдийг өөрөө туулж бардам зогсохыг л хүссэн юм

Яагаад би бусдаас ... байдгийн болоо


Яагаад би ийм уйдамхай байдгийн болоо
Өчигдөрхөн хийсэн зүйл өнөөдөр хуучин санагдана
Өглөө босохдоо маргаашийг бодно
Зам хөндлөн гарахдаа урдахаа биш цаад талыг нь хараад дайруулчих гээд байхы

2010-05-20

Надаас аваа би өгье


Өвдөж зовох болгонд нь
Өө юу ч болоогүй царайлдаг
Өөртөө хайртай байл даа гээд
Өөрийг тань зэмлэдэг

Би дөрвөн улирал шиг бүсгүй /Зохиогчийг нь мэдэхгүй /


Салах төдий хоромхон агшинд хайрыгаа санаж
Саваагүй охидын шохоорхсон харцтай байлдаж
Зөрөн өнгөрөх бүсгүй бүрээс хайртыгаа харамлаж
Зүрх сэтгэлээ зовоож баахан гиюүрдэг би хайртай хартай бүсгүй

Зөвхөн чамд хайртайгаа нотлох гэж
Эргэх дөрвөн улирлыг ч өөрчилж чаддаг
Би дөрвөн улирал шиг бүсгүй
Би дөрвөн улирлын эзэн бүсгүй

Ц. Хулан - Ганцхан ээждээ унших шүлэг

Намрын уулнаа бугын урамдахыг сонсоорой
Намайг ухаажихыг үзэх гэж ижий минь та урт наслаарай
Манцуйдаа ирж таныг би ганцхан удаа жаргаасан
Магадгүй тэрнээс хойш дандаа зовоосон

Ганцхан намайг гэж ижий та
Газар дээр минь хичнээн увидастай тєрсєн юм бэ?
Бариувчийг минь эсгэж, хуримын ємсгєл чимэглэж
Балчраас минь єдийг хүртэл та оёдолчин явлаа

Гэрэлт зул өргөх ёслол



Хүсэл бүхэн минь биелж
Хүн болгон аз жаргалтай байг
Хүүхэд болгон элэг бүтэн амьдарч
Хөх Монгол минь мандан бадраг

Энэ үдэш бидний ирээдүйн баярын өдөр

Бурхан багшийн дүйчин өдөр залуусын цуваа цэнгэлдэх тасрахгүй байгааг хараад хойч ирээдүй минь улам гэрэлтэй байхаас ч аргагүй санагдлаа. Гэрэлт зул өргөх ёслолд оролцоно гээд хэд хоног ч гэгэлзэв. Угтан авах хүүхэд залуучууд улам хөөргөж би нэг л сайхан ертөнцөд айлчлан ирсэн мэт үгээр хэлэхийн аргагүй үдэш байлаа.




Тэр одыг хар даа хөөрхөн байна уу

Инээдээр шоглож
Ихэмсэг занг үргээмээр
Элгээ даран
Ээ болий гэмээр

Дуунд согтож
Дурлалд шатмаар
Дарс амсаж
Дараа нь агсан тавимаар

Яг одоо дүрсгүйтмээр байна

Сэтгэл минь гэгэлзэж
Юу ч хамаагүй оролдмоор
Сэвтээж биш
Хөгжөөж амьдралыг чиммээр

Үг хэлээн нэг өдөр гээж
Үнэнээс холдож хэсэг шогломоор
Жаргал зовлонг ч мэдрэхгүй
Жаахан хүүхэд шиг аашламаар

Яг одоо гоё юм авч өг
Явахгүй шүү тэгээд байвал
Уруулаа унжуулаад
Гараа сарвайлгамаар

Уурлаж биш айлгаж дээрэлхмээр
Хэхэ
Инээдээ хүртэл эрхлүүлмээр
Эргэж харахад нь яагаа ч гүй царайлмаар
Яг одоо дүрсгүйтмээр байна
Яг л хүүхэд шиг юу ч мэдэхгүй
Яагаад яагаад яагаад
Ялаа баадаг уу?
Яг тань шиг үү

Би та харин . . .

Энд тэндгүй хүмүүс
Эргэн тойрон дэлгүүр, машин
Эгэл жирийн амьдрал
Энэ цагт ч үргэлжилсээр л . . .

Дэлгэц дүүрэн гялбам гэрэл
Дэндүү танил сайхан аялгуу
Анзаарч харах хором
Аяархан шивнэх үгс

Хэмнэл аялгуу нь хэтэрхий намуун
Хэтэрхий огцом
Зүйрлэж хэлэх ч аргагүй
Зүгээр л ертөнц

Аядуу зөөлөнд амар амгалан оршиж
Айзам хэмнэлд аз жаргал ташуурч
Үглэл аялалд үнэнг хүүрнэж
Үгүйсгэж нэгэнд туйлшрах нь өрөөсгөл мэт

Яг л урьд минь арван хуруу байна
Ямар ч байсан бүгд өөр
Нэгэн мөчрөөс үндэслэсэн мэт
Нэг л уулзвар тэнд байна

Бурхан хүртэл бурууг уучилдаг
Байгаль хүртэл хайрлан энхрийлдэг
Би та харин . . .

Амжаагүйг гүйцээж баян явах гэж энд би байна

Нулимсан дусал бус
Дэндүү их ухаарал хайрладаг
Навч хүртэл хийсэн оддог ч
Надад та минь амьд эрдэнэ

Хожуу ойлгосон ч
Та минь бодогдохоор
Хайранд бүүвэйлэх
Сэтгэл агуу юм аа

Бодлыг чимээгүйхэн өгсөн
Буцаж явахдаа та минь
Жаргалтай инээхэд
Жихүүдэс арилж гэнэдсээн

Нулимс унаагүйд
Нөгөө ертөнц урихад
Агшин хором хэсэгхэнг
Тэгэхэд мэдэрсээн

Амьдрал богинохон
Аз эз соридгыг
Амжаагүйг гүйцээж баян явах гэж
Энд би байна

2010-05-18

Өнөөдөр болгоныг үгүйсгэмээр
Өөрт үлдэх
Өнгөцхөн далдлах
Өнгөгүй инээд

Дуслах цохилт
Дулаан биш
Гашуун
Эзгүй

Бүүр хоосон эзгүй


Энэ агшинд
Тэр агшинд
Эргэцүүлэл
Төсөөлөл

Танил ч мэдэхгүй хэвээр


Таныг би төсөөлсөөн
Та яагаад бодлоос минь зөрөв
Таамагласан ч сугалаа таараагүй
Танил ч мэдэхгүй хэвээр.

2010-05-13

Эгэл ертөнц эргэж харахад л мартагддаг


Эгэл ертөнц энгийн хэрнээ чимээгүй
Эргэж харахдаан мартах тийм л нам гүм
Танилцчихаад салахдаан мартах
Тааралдахдаан танихгүй гайхах
Зөрж өнгөрөхдөөн ч анзаарахгүй
Зөндөөн олноос ч ялгарах үгүй.

Надад зөндөө олон зан байгаа

Намайг надаас өөр хүнээс битгий асуу
Найз чинь хүртэл хуурамч санагдах болно.
Намар, өвөл, хавар, зун шиг
Надад зөндөө олон зан байгаа.

Ялгаж түүнийг салгаж чадахгүй байж
Яав ч хэн нэгнийг буруутгаж болохгүй ээ.
Ялгаагүй ээ би ч гэсэн өөрийгөө мэдэхгүй л байна
Ямар сайндаа л заримдаа худлаа хэлсэн байдгийн.

Түг түг цохилох зүрхний цохилт
Түм түмчигнэж, бум бумжигнахад хувьсан өөрчлөгдчихдөгий
Түүн лүүгээ адил сэтгэл хувьсамтгай бас догдломтгой
Тэхдээ л ганцхан зүйлд өөртөө эзэн байж чаддаг аа.

Орж гарах бодол бүхэнд


Надаас илүү чамайг мэдэх
Навчис унахдаа юу хэлсэн бол
Нар жаргахаасаа өмнө
Над руу Юунд ширтсэн юм бол

Миний дуртай спорт - ТЕННИС

Үүнээс том бэлэг гэж байдаггүй байх аа.


Жаал хүү ээжтэйгээ дэлгүүр дотор явж байтал хажуу талын лангуунд нэгэн охин хөөөх ямар гоё юм бэ гээд инээж байлаа. Жаал хүү юу юм бол гээд сонирхлоо, гаднаас нь харахад энгийн нэгэн хайрцаг байлаа, нээгээд үзэхэд аялгуу эгшиглэн бяцхан хүү гэрээсээ гарч явна. Яагаад ч юм жаал хүүд ихэд сонирхолтой санагдсан тул ээждээ хэлэн түүнийг худалдан авлаа.

Надаас юу ч битгий асуу


Над руу битгий хар
Намар нахиалж цэцэгс инээмсэглэхээ байчихна
Надаас юу ч битгий асуу
Найрсагхан зан чинь хув'saн өөрчлөгдчихнө