-
Таны сэтгэлийг юу ихээр татдаг вэ? Та юуг сайхан гэж
үздэг вэ? Зарим нэг хүрч боломгүй зүйлийг олж авахын тулд хэдэн жилээр ч хүлээх
хэрэгтэй болно. Гэхдээ бүү няц. Танд зорилго тавихад хэрэгтэй.
-
Амьдралдаа сайхныг авч ирэх шулуун дардан замыг засч
байрлуул. Та шууд л очоод түүнийг худалдан авах уу? Та түүнийг өөрөө хийж,
эсвэл өөртөө зориулж хийлгэх үү? Та түүнд хүрч чадах уу? Танд түүнийг өөрийн
болгох эсвээс бусдад таниулж, мэдүүлэх шаардлага байна уу?
-
Танд бусдын тусламж хэрэгтэй бол танд туслах хүмүүс хэн
байж болох, тэдэнтэй хэрхэн холбогдохоо бодож үз. Тэдэнтэй холбогдохын өмнө
тэднээс юу гэж асуух талаар бодолц. Танд тусгай мэдлэг, сургалт, мэргэшил
хэрэгтэй бол тэр нь юу байж болохыг зөв тодорхойл.
-
Сөрөг дайралтын төлөвлөгөө алхам алхамаар боловсруулж,
системтэйгээр гүйцэтгэ. Таны анхны оролдлого амжилтгүй болбол дараа нь түүнийг
хэрхэн ашиглах төлөвлөгөө боловсруул.
No comments:
Post a Comment