Эерэг сэтгэх талаар их бичдэг болохоор үүнийг заавал дурдах хэрэгтэй.
Үнэндээ намайг гайхшруулсан зүйл бол сөрөг сэтгэлгээтэй, ажлыг хойш татах
талтай хүмүүс улам олшроод байгаад гайхдаг. Ийм хүмүүс мэдээлэлээс хол хөндий
аль эсвэл огт анхаарал хандуулахыг хүсдэггүй гэж дүгнэхээс яах билээ.
Гэхдээ би энэ номыг бичиж эхэлсний дараа зөвхөн эерэг сэтгэх нь ямагт
хангалттай байдаггүй юм байна гэдгийг анзаарсан. Эерэг байхын зэрэгцээ шаргуу
оролдлоготой байх хэрэгтэй. Эерэг бөгөөд шаргуу оролдлоготой байх нь амжилт.
Энэ хоёр ойлголт салшгүй зүйл юм. Шаргуу байх хэрэгтэй. Учир нь зөвхөн эерэг
байснаар юмыг эхэлж чадахгүй. Бэрхшээлийн эхний шинж төлвийг хармагц ажлаа шууд
хойш тавьдаг.
No comments:
Post a Comment