Цөөн тооны хүмүүс төрөлхийн байгалиас заяасан уран илтгэгч байдаг ч ихэнх
нь үүнд суралцдаг. Үүний тулд сургалт, туршлага, сахилга бат маш чухал үүрэгтэй.
Хөл дээрээ хэрхэн зогсоход суралцахыг хүсч байвал уйгагүй мэдээлэл цуглуул.
Ингэснээр эргэлзээ тээнэгэлзээнд орохгүй. Та хариулт бүрийг мэдэж байснаар
асуулт бүр таныг ямар их мэдлэгтэй болохыг харуулах боломж олгоно.
Агуулга дээрээ ажилла. Сэдвийн дагуу унш, бусадтай ярилц, өдөр бүр үүн
дээрээ ажиллах цаг өөртөө гарга. Байнга бэлтгэл хийж, эцсээ хүртэл хүчилж
байсан гайхалтай хөнгөн атлетикийн тамирчны жишээг дагаж ажилла. Бэлтгэл сайтай
тамирчид ихээхэн сахилга баттай байдаг бөгөөд бизнес эрхлэгчид ч бас тийм л
байх ёстой.
Удирдагч хүн цохилтонд орж болох ч гайхшралд орох эрх байхгүй. Напалеон
Хенри Форд “Хэрэв та чадна эсвэл чадахгүй гэж
бодож байгаа бол таны зөв” гэж хэлсэн. Та чадах
зүйлсийнхээ талаар бодох нь хамгийн шилдэг зүйл бөгөөд түүнийгээ хийхийн тулд
бэлтгэ.
-
Агууллагын дагуу ажилла. ӨӨРИЙН БИЗНЕСИЙН САЛБАРТ
МЭРГЭЖИЛТЭН БОЛ. Өөрийн салбарт тусгагдсан бүхний талаар олж мэд. Ингэснээр та
аливаа асуултын хариултанд торохгүй хариулж чадна.
-
Жүжиглэх, олон нийтийн өмнө яриа хийх, хэвлэл мэдээлэлийн
сургалтанд суу. СУРГАЛТАНД СУУЖ, ӨӨРТӨӨ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙ. Ингэх нь таны
амьдралд тустай.
-
Дадлагаж, дадлагаж ба дахин дадлагаж.
No comments:
Post a Comment