Энэ бол амжилтанд хүрэх хамгийн хурдан арга юм
Би бизнесийн гараагаа эхлэхдээ урьдаар нарийн ширийн зүйл бүрийг судлахад
их цаг зарцуулдаг. Өнөөдөр ч би ингэж ажилладаг. Хүмүүс намайг яаж ингэж хурдан
хөлжөөд байгаад гайхдаг байх. Зарим нь намайг төрсөн цагаасаа л ийм байсан байх
гэж бодож магад. Үнэндээ би хурдан шийдвэр гаргадаг. Учир нь би шаргуу
хөдөлмөрлөдөг. Түүнчлэн бизнест хэрэгтэй бүх зүйлийг тооцоолж бэлтгэдэг.
Хөндлөнгийн хүний хараагүйг би анзаарч, бэлтгэлээ базаадаг. Тэд зөвхөн мөсөн
уулын орой болох үр дүнг л хардаг. Сайтар бэлтгэсэн хөнгөн атлетикийн тамирчин
шиг би нямбай бэлтгэсний эцэст нөхцөл нь бүрэлдсэн үед хаалганаас үсрэхэд ч
бэлэн болдог. Ёжилж хэлбэл сайн дураараа суралцахад бэлтгэл, практик хэрэгтэй.
“The Apprentice” нэвтрүүлэг нэр дэвшигчиддээ хөл дээрээ хэрхэн хурдан босох талаар
зааж сургадаг. Тэд цаг хугацааны хатуу шахалтанд байдаг учраас бодож сэтгэж,
эргэлзээ тээнэгэлзэлгүйгээр өөрсдийгөө илэрхийлэх хэрэгтэй бөгөөд алдвал ажлаас
хална. Тэдний санаа тэр бүр хэрэгжээд байдаггүй болохоор А төлөвлөгөө
хэрэгжээгүй унах үед ажиллуулах арын төлөвлөгөө хэрэгтэй. Хэрэв тэд Б
төлөвлөгөөндөө бэлтгэлтэй шууд орж чадваас цаг алдалгүй сэргэж чадна. Өмнөхөө
урьдчилан харж сэтгэх бэлтгэлтэй байхын тулд сууриа бэхжүүлэх нь амжилтанд
хүрэх чухал зүйл юм.
Хөл дээрээ босох чадвартай байх нь энгийн ярилцлагаас эхлээд дээд түвшний
захирлуудын зөвлөлийн хурал гээд бизнесийн бүх түвшинд хамааралтай чухал
асуудал билээ. Бизнес эрхлэгч бүрт хурдан сэтгэж, оновчтой хариулт өгөхийн тулд
мэдээлэл хэрэгтэй байдаг. ТАНЫ ХАРИЛЦАА АМЖИЛТАНД ХҮРЭХ, ХЭР ӨНДӨРЛӨГТ ХҮРЭХИЙГ
ШИЙДВЭРЛЭНЭ. Энэ чухал урлагийг эзэмшиж чадваас та ирээдүйдээ хөрөнгө оруулалт
хийнэ.
No comments:
Post a Comment