2012-05-13

Үргэлжлэл

Сайн удирдагч нар хамтран ажиллах багаа сонгодог. Шилдэг тоглогчдыг цуглуулж, үлгэр жишээг үзүүлбэл олон сайхан зүйлсийг хийнэ.
-       Ажлаа нэг баг гэж үзэн, ажилчин бүрийг тус тусын ажил үүрэгтэй багийн нэг гишүүн гэж үз.
-       Чухал хүмүүсээр өөрийгөө хүрээлүүл. Сайн баг бүрдүүл. Ажилдаа амжилт гаргадаг, компанийн хэрэгцээ шаардлагыг ойлгодог, танд таалагддаг хүмүүсийг бүрдүүл.
-       Шинэ ажилтан бүр ямар нэгэн байдлаар мөрий тавьж байгааг ойлгуул. Ямар ч сайхан дипломтой байлаа ч тухайн ажилтны хариуцлагын баталгаа болдоггүй.

Найз нөхөд, хамаатан садантайгаа ажиллахад хар дарсан зүүд шиг байдалтай болгодог. Ажил болон гэр бүл, найз нөхдийн хоорондын харилцаа устан алга болж, муу мэдрэмж төрдөг. Та найз нөхөд, хамаатан садангаа халах ёстой бол үнэхээр ичгэвтэр, боломжгүй зүйл болж хувирдаг.

No comments:

Post a Comment