2012-05-13

ЕС. ЦОХИЛТОО ХУВИЙН БОЛГО

Та хэнд хандаж буйгаа мэд

Та хэнтэй ярьж байгаа тэр хаанаас ирсэн болохыг мэд. Та хэлэлцүүлэг, дайн дажин, олон нийтийн ажилд оролцсон ч, өмнөө байгаа хүний тухай болон тэр юу хүсч байгааг олж мэдснээр та сайн харилцаа тогтоож чадна.
Хүмүүс өөрөөсөө өөр бусад хүнийг боддоггүй бөгөөд тэд юу хүсч буйгаа л авах гэж оролддог. Өөрийнхөө хэрэгцээг бодохоос бусдын зорилгыг үл тоон, бусдын амжилт хүсэл сонирхлыг үл ойшоодог.
Аль ч үед бие биеэ сонсож, нийтлэг сонирхол, туршлага солилцсноор сайн харилцааг үүсгэж болдог. Таныг сонсож буй хүмүүсийн тоо их бага ч байсан дуу хоолойг сонсох нь чухал байдаг юм шүү.

Би нэгэн ярвигтай хэлэлцээрт оролцож байхдаа өрсөлдөгчдөө таалагдахгүй байгаа юм байна гэж бодсон. Энэ ойлголт бидний дунд хана хэрэм босгож, байдлыг түгшүүртэй болгосон. Миний өрсөлдөгч надтай адил гольфид хорхойсдог болохыг олж мэдэх хүртэл бидний ажил нурах ирмэгтээ хүрсэн байсан. Бид дараагийн хурлаа эхлэхээс өмнө түүнд би таныг гольф тоглох дуртай гэж сонссон шүү гэж хэлсний дараа бидний хоорондын таагүй уур амьсгал зөөлөрч, таатай нөхцөл үүссэн.
Дан ганц өөрсдийн чадвараар бус ижил төстэй нийтлэг сонирхолтой хүмүүстэй хамтран ажилласны дүнд хэцүү ажлыг амжилттай хийдэг тухай олон хүмүүсээс сонсож байлаа. Ажилд орох өргөдөл гаргагч өөрийн мэдлэг чадвараа батлах бичиг баримттай байх хэрэгтэй. Нэг том хуулийн байгууллагад залуу хуульчийг ажилд авахдаа түүнийг хуулийн сургуулиас гадна хөгжмийн сургуулийн магистрын зэрэгтэй байсанд ажилтнаар сонгожээ. Түүнийг ажилд авах гол хүчин зүйл нь түүнтэй ярилцлага хийсэн хүн нь хөгжим судлаач байсан бөгөөд хөгжмийн зэрэг авахад хэр зэрэг дэг журам, сахилга бат шаарддаг болохыг мэддэг байсанд байгаа юм.
Үнэн хэрэгтээ тэднийг хөгжмийн сонирхлыг нь нийтлэг байдал холбож, цаашид хамтран ажиллахад нь туслажээ.

No comments:

Post a Comment