Та юуг сайхан гэж үздэг юм? Юу таныг ихээр өдөөдөг вэ? түүнийгээ л
амьдралдаа хий. ТАНЫ СОНИРХОЛ ТУРШЛАГА, ТӨСӨӨЛӨЛ ОЮУН САНААГ ТАНЬ ХӨГЖҮҮЛДЭГ
ЮМ. Та материаллаг зүйлсэд сонирхолтой бол чадах чинээгээр түүнийг эзэмшихийг
хүснэ.
Амжилттай яваа хүмүүс гоо сайхнаар өөрсдийгөө хүрээлүүлэхдээ тэд омогшиж,
шагнал авсан мэтээр төсөөлдөг. Та гоо сайхантай илүү ойр нөхөрлө. Сурч мэдсэн
зүйлээ амьдралд бодитоор хэрэгжүүлж яваа шилдэг хүмүүс илүү их өсөн дэвжиж,
амьдралаа дээшлүүлэхийг хүсдэг. Хүмүүсийг хийсэн ажлынх нь төлөө гоо сайхны
үнэлэмжээр шагнаж урамшуулдаг билээ.
Та гоо сайхныг мэдэрсэн бол түүний элементийг амьдралын бусад хэсэгт авч
үлдэхийг хүсэх болно. Энэ нь таныг оргилд гарахад тусална. Таны энэ давуу тал
нийлүүлж буй барааны чанар, үйлчилгээний тухай ойлголтыг дээшлүүлнэ.
Гоо сайхан бол ердийн хөрөнгө мөнгө, хариуцлага биш юм. “The
Apprentice” нэвтрүүлэгт орж
байсан сайхан бүсгүй түүний хөөрхөн байх нь хариуцлага байсан гэж гомдоллож
байсан. Гэхдээ би түүний зан байдал жинхэнэ хариуцлага нь байсан гэдгийг
мэдэрсэн. Дональд Ж.Трамп
Төсөл төлөвлөгөөг сайн болгох нь тийм ч хэцүү, үнэтэй зүйл биш ээ. Та ер
бусын зүйлээ өндрөөр үнэлж болно. Гоо сайхан таны нэр хүндийг өсгөнө. Учир нь
та өндөр шалгуураар шилдэг зүйлийг бүтээсэнд байгаа юм. Хүмүүс тантай болон
таны төсөлд хамтран ажиллахыг хүсэх болно. Учир нь тэд ч бас сайхан зүйлд
дуртай.
Та гоо сайхан зүйлээр өөрийгөө хүрээлүүлснээр амьдралаа илүү утга учиртай,
илүү үнэ цэнэтэй болгоно. Энэ таны шаргуу ажилласны үр дүн биш гэж үү.
No comments:
Post a Comment