2012-05-13

АРАВ. ТАНЫ ЭРГЭН ТОЙРОН ДАХЬ ГОО САЙХАН


Амьдралынхаа өнгө төрхийг сайжруул
Гоо сайхан ямар чухал болохыг хүн бүхэн мэднэ. Би амьдралдаа энэ зүйлийг цогцлоохыг баримтладаг билээ. Хамгийн шилдэг хүмүүсийг ажиллуулж, хамгийн гайхамшигтай байршлыг олж, ажиллаж буй төсөл бүр жинхэнээсээ ер бусынх нь байх болно гэдэгт итгэл өгөх үүднээс хамгийн сайн материалуудыг би хэрэглэдэг. Гоо сайхнаар хүрээлүүлэх нь өөдрөг байхад минь тусалж, амьдралыг минь гэрэлтүүлдэг тул үүнийг би хүртэх ёстой гэж боддог.

Эмэгтэй хүний гоо сайхан, урлагийн бүтээлийн дэгжин хээнцэр байдал нь өнгөцхөн харах төдий зүйл биш ээ. ГОО САЙХАН БАЙДАЛ ДОТРООСОО ГЭРЭЛТЭЖ БАЙДАГ. Та хичнээн хичээсэн ч гоо зүйн хэв маягийг худалдан авч чадахгүй. Энэ бол сэтгэлийн үнэт зүйлс бөгөөд миний хувьд хэв маяг, амжилт хоёр харилцан шүтэлцээтэй. Би нэгийг нь нөгөөгүйгээр авахыг хүсдэггүй. 


Миний ажлын арга барил бол хүмүүсийг ам ангайлгам гоо сайхан зүйлс бүтээхийг хүсдэгт оршино. Хүмүүс миний энэ байдалд сэтгэлийн хөдлөлөөр ханддаг. ТЭД ҮҮНД ТАЛАРХАЖ, ТААЛАМЖ АВЧ, НАДААС ИЛҮҮ ИХИЙГ ХҮСДЭГ. Энэ нь надад урам өгч, илүү гайхам, тод томруун, сүр жавхлантай төсөл хийхэд хүргэдэг билээ. Би гоо сайхантай ингэж холбогдох нь тохиолдлын зүйл биш ээ. Миний гарын үсэг, миний брэнд давтагдашгүй байдлыг илэрхийлж байгаасай гэж би хүсдэг.

No comments:

Post a Comment