Хэлцлийг нууцлаг байдлаар биш арай хөгжилтэй байдлаар хий. Үүнийг урлаг
хэмээн үзэж, нягт нямбай ханд.
-
Өөрийн зорилгоо тодорхойлж аливаа хэлцэлд бэлтгэ.
Мэдэхгүй байх тусам ихийг өгөхөд хүрдэг. Бэлтгэл хангагдаагүй бол оролцохгүй
байсан нь дээр.
-
Нөгөө тал юу хүсч байгааг олж мэд. Өрсөлдөгчийнхөө хүчтэй
болон сул талыг олж мэд. Таны өрсөлдөгч хэн бэ? Тэдний нөөц боломж юу вэ? Тэд
яагаад үүнийг хүсч буй, тэд яах бол, тэд хэдийг төлж хэдийг авах вэ? гэдэг
талаар тооцоол.
-
Баримтанд тулгуурла. Бусдын итгэж буйг таах, дүгнэх,
сонсох гэсний хэрэггүй. Баталгаа, нотолгоо, баримт бичиг, хатуу тоон үзүүлэлт
дээр үндэслэ. Хоёр хүний компаний наймаа, санал бодол ижил байдаггүй. Иймээс
гарах үр дүнг тооцоол. БҮҮ ЯАР. МАГАДЛАН ШАЛГА.
-
Хэлцэл хийхдээ хүн бүр ялж болохоор шударга, ухаалаг бай.
Бүх зүйлийг шаардах хэрэггүй. ТАНЫГ ХӨНӨӨХ ДАЙСНЫГ БИЙ БОЛГОХ ЭРСДЭЛД БҮҮ ОР.
No comments:
Post a Comment