2012-05-13

Үргэлжлэл ТАНЫ ЗОРИЛГО БОЛ ТАНЫ ӨРСӨЛДӨГЧ ТАНЫ ЗОЛИОС БУС, ТАНЫ ТҮНШ МЭТ БАЙХ ЯВДАЛ ЮМ

Би одоо л хөдлөх цаг болоо гэж шийдэн, тэр гэр бүлийн төлөөлөгч байшинтай холбоотой бүх бизнесийг атгаж байгаа талаар олж мэдсэн юм. Би төлөөлөгчтэй нь уулзахын оронд шууд л Хиннэбергтэй нүүр тулан уулзаж, тэд юу хүсч байгаа болон би өөрийн үзэл бодлыг тэдэнд ойлгуулахаар шийдсэн. Хэрэв та үнэнийг мэдэхийг хүсч байгаа бол төлөөлөгч болон бусад хүмүүсийг алгасан шууд л эзэнтэй нь тулж харилцах хэрэгтэй.

Ингээд би Герман руу нисч Хиннэбергийн гэр бүлтэй уулзав. Тэдэнтэй уулзахын тулд гаргасан цаг, хүчин чармайлтыг минь тэд үнэлсэн. Энэ миний ажлын гүнзгий талыг харуулсан. Тэдний үл хөдлөх хөрөнгийг дээд зэрэглэлийн ажлын байрны зориулалттай болгож өөрчлөх талаар баталгаа нотолгоотойгоор, итгэлтэйгээр ярьснаар тэр гэр бүл миний саналыг тааламжтай хүлээн авсан. Бид ширээний ард суугаад тэмцэлдээгүй. Түүний оронд бид ширээн дээр өөрсдийн хөзрөө дэлгэн тавиад, ярилцсан юм. Удалгүй бид зөвшилцөлд хүрсэн.


Гэрээ хэлцэл, наймаа хийх гол түлхүүр бол хүч чадал бус ИТГЭЛ ҮНЭМШИЛ ГЭДЭГТ БИ ИТГЭДЭГ. Итгэл үнэмшил бол сайнаар хэлбэл дипломат ёс бөгөөд өөрийн үзэл бодлоо бусад хүмүүсээр хүлээн зөвшөөрүүлэх чадвар юм. Та санаагаа хүмүүст хүчээр тулгаж болохгүй. Энэ бол тун тохиромжгүй арга. Үүний оронд тэдний шийдвэрийг сонсож, тэдэнд хүч чадал, эрх мэдлийн мэдрэмжийг өгөхийг оролд. ТАНЫ ЗОРИЛГО БОЛ ТАНЫ ӨРСӨЛДӨГЧ ТАНЫ ЗОЛИОС БУС, ТАНЫ ТҮНШ МЭТ БАЙХ ЯВДАЛ ЮМ. Та өрсөлдөгчиддөө сүрдүүлгийн бус арга замаар санаагаа илэрхийлж, тэдэнд хүч хэрэглэхгүй гэдгээ ойлгуул. Хэлцэл амжилттай болсны үр дүнд талууд сэтгэл хангалуун байдаг.

Таны хүсэл найдвар таныг хязгаарлахыг бүү зөвшөөр. Зарим үед хөдөлгүүрээ унтрааж, төлөвлөгөөгөө өөрчлөн, сэтгэл зүйч болж, аль эсвэл хамгийн сайн хэлцэл хийхийн тулд хамелеон зан гаргах нь ч бий.


Би нэгэн алдар цуутай гэр бүлийн гишүүнтэй наймаа хийх хүсэлтэй байлаа. Түүний нэрийг нь мэдэхээс цаашгүй, гэсэн ч түүний талаар санаандаа нэг төсөөлөл бий болгочихоод байлаа. Харин залуутай уулзах үед түүний даруу төлөв байдал намайг гайхшруулсан шүү. Миний төсөөлж байсан шиг хүчтэй нэгэн байгаагүй. Ингээд би шууд төлөвлөгөөгөө өөрчилсөн. Хэрэв түүнтэй ширүүн харьцвал үргээх нь гэдгийг ажигласан. Харин зөөлөн аргаар үзвэл итгэлийг нь олж болохоор байлаа. Зөөлөн аргаар харилцаж, бид бизнесээ хийхэд хүрсэн.

No comments:

Post a Comment