2012-05-13

Үргэлжлэл Би тодорхой зааг тавьдаг ч миний хаалга байнга нээлттэй байдаг

Байгууллагууд байнга хувьсан өөрчлөгдөж байдаг. Үүний адил Трамп байгууллага ч бас өөрчлөгдөж байгаа. Янз бүрий хүмүүс ажилладаг. Өөр өөр зан араншинтай хүмүүстэй ажиллаж байснаас дассан, сурсан хүмүүстэйгээ ажиллах нь бизнест шинэлэг, өдөөгч, бүтээлч санааг оруулж ирэхэд тустай. 

Нью-Йорк хотын хувьд танд сонголт байхгүй. Олон янзын хүмүүсээр дүүрэн хот билэ. Танаас тэс өөр, ойлголцоход бэрхтэй хүмүүстэй ч та ажиллах болно. Тэд өөр өөр үнэт зүйлс, зан чанар, зорилготой байдаг. Гэвч та тэдэнтэй ажиллах ёстой болно. Хамгийн авууштай зүйл гэвэл тэдгээр хүмүүсээс та суралцаж, жаахан л боломж олговол олон өөр зүйлүүд таны амьдралд өгөөжөө өгнө. Бусадтай ажиллахдаа илэн далангүй байж, тэд бүр ажлын байрны тодорхойлолт, хувийн танилцуулга дээр бичигдсэн, бичигдээгүй өөрийн гэсэн ер бусын авъяастай байдаг.

Бидний ихэнх нь ажилдаа маш их цаг зарцуулдаг. Гэр бүлдээ зориулахаас илүү их цагийг ажилдаа зориулдаг. Иймээс ажил дээрээ аятайхан, тохиромжтой, үр ашигтай уур амьсгал бүрдүүлэх нь чухал. Надтай ажилладаг хүмүүс намайг шударга, шаргуу хөдөлмөрлөдөг гэдгийг мэддэг. Би тодорхой зааг тавьдаг ч миний хаалга байнга нээлттэй байдаг. Тэд надтай ярилцахдаа итгэлтэй байж чаддаг бөгөөд би ч тэднийг сонсдог бас ойлгодог.

No comments:

Post a Comment