Дипломат арга хэрэглэ
Намайг хэлцлийн мастер гэж нэрлэдэг байсан. Би хүсч байгаагаа өөрийн
болгодог бөгөөд ялахын тулд хэлцэл хийж, ялалтанд хүрдэг. Миний үйл явц таны
найдаж байсан шиг гарцаагүй биш байж болох юм. Би хэлэлцээрт бэлтгэхдээ оргилд
нь хүрэхийн тулд их цаг зарцуулдаг.
Хэлцэл хэмээх үгийг хүмүүс сонсоод ихэвчлэн хурлын ширээний ард өөд
өөдөөсөө ширтэн сууж, жижиг сажиг сэдвээр хэрүүл маргаан бие бие рүүгээ
чулуудалцаж суудаг талуудын дүр төрхийг төсөөлдөг. Энэ бол миний ажилладаг
хэлбэр биш ээ. Миний ажиллагааны тод жишээ бол би 40 дүгээр Уолл Стрийтийг
хэрхэн худалдан авсан тухай юм.
Хэдэн жилийн турш 40-р Уолл Стрийтийг эзэмшилдээ авахыг сонирхож байсан.
Хөршүүд нь нүүсний дараа би уг байшинг судалж эхэлсэн. Оршин суугчид нь ч нүүж,
үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнэ ч өссөн. Эдгээр зүйлс өөрчлөгдөж байгааг би харж
байлаа. Германаас шилжин ирсэн Хиннэбергийн гэр бүл уг байшинг худалдан авсан.
Уг гэр бүлийн талаар чадах бүхнээ би судалсан. Тэд бизнесээ хэрхэн явуулдаг,
хөрөнгөтэй холбоотой урган гарч ирж буй асуудал гээд бүгдийг судалсан.
No comments:
Post a Comment