2012-05-13

АРВАН ГУРАВ. ТААЛАГДДАГ ХҮМҮҮСТЭЙГЭЭ АЖИЛЛА

Ингэж ажиллахад ялах нь гарцаагүй

Заримдаа би шинэ ажилтанд итгэх итгэлгүй болчихдог. Ярилцлагад орж байхдаа сайн байсан хүн яг ажил дээр гарахаараа түүн шигээ  сайн байдаггүй. Би өөрт таалагддаг хүмүүстэйгээ ажиллах хувь заяатай хүн байсан бололтой. Манай зарим ажилчид надтай 20, 25, 35 жил ч хамт ажиллаж байна. Хэрэв бид бие биедээ таалагддаггүй байсан бол олон асуудал гарах байсан биз. Харин бид бие биеэ хүндэтгэн, хамтран ажиллаж олон зүйлийг амжуулж байна. Өөрийн ажилтан болон хамтрагчаа сонгохдоо хянуур нямбай хандвал удирдахад хялбар байдаг.


Надтай хамтран ажиллах хүн бүр хурдан шаламгай хөдлөх шаардлагатай. Би ингэж л ажилладаг. Тиймээс ажилчид маань дагах ёстой. Гүйцэтгэх дэд ерөнхийлөгч, ерөнхий зөвлөх Жасон Грийнблат хамгийн төвөгтэй асуудлыг 10-аас цөөнгүй үгээр тайлбарлаж чаддаг. Түүний дэргэд өдөр тутам би хэр зэрэг үг хэрэглэж байгааг ажиглаад үзвэл, түүний цэгцтэй, товч тодорхой байдлыг бахархахгүй байхын аргагүй. Манай санхүүгийн ахлах ажилтан Аллен Вайзелбэрг, гүйцэтгэх дэд ерөнхийлөгч, ерөнхий зөвлөх Берни Даймонд, энд 23 жил ажиллаж байгаа бөгөөд захиргааны ахлах ажилтан Матью Каламари шиг товч тодорхой ярьж чаддаг. Энэ нь бизнесээс өөр зүйлийн талаар би тэдэнтэй ярьдаггүй гэсэн үг биш юм. Бид одоо нэг төсөл дээр ажиллаж байгаа бөгөөд яаж ажиллахаа бүгд мэднэ.

Үлгэр жишээ байдлыг үзүүлснээр зөв хүнээ та соронздох болно. Энэ бол та таалагддаг хүмүүстэйгээ ажиллах хамгийн шилдэг арга юм.

No comments:

Post a Comment