Инээдмийн жүжигчин, шилдэг илтгэгч нар танхим дахь
хүмүүсээ мэдэр, тэдний хэмнэлийг өөртөө нийцүүлэхдээ гарамгай байдаг. Инээдмийн
жүжигчид гол төлөв үзүүлж буй үзүүлбэрээ хүмүүстэй холбоотой зүйлийг хэлж,
тэдэнд ханддаг. Тэд үзэгчдийн анхаарлыг маш хурдан татаж, тэдэнтэй холбоо
үүсгэн, тэнд буй хүмүүс ч инээдмийн жүжигчинг өөрсдийн нэгэн адил хүлээн авдаг.
Ийм үед танхим дахь хүмүүс уг жүжигчинд анхаарал хандуулж, түүний хэлсэн бүх
зүйлийг хүлээн авдаг.
Та хамтран ажиллагч хэн нэгэнтэй нийтлэг төстэй шинж
чанар байгаа эсэхийг олж мэд. Танд хугацаа байвал өмнө үүсгэж байгаагүй холбоог
үүсгэж чадна. Тухайлбал арга хэмжээнд оролцохоор явж байгаад замын түгжрэлд
ороход бусдад ч бас ийм зүйл тохиолдож болохыг ойлго. Тэрбумтнаас өгсүүлээд
жирийн ээжүүд, оюутнууд замын түгжрэлд орж дэмий л сууж байдаг. Замын
хөдөлгөөний хүндрэлтэй байгаа асуудлын талаар хүмүүст өөрийн саналыг хэлэхэд л
олон хүн санал нэгтэй толгой дохихыг та харна.
Ухаалаг бизнесмэн бүх л
нөхцөлд байдалд бэлтгэлтэй байдаг.
No comments:
Post a Comment