2015-10-03

Орон орны хүмүүсийн өвөрмөц сонин мэндчилгээ

Манай гарагийн янз бүрийн үндэстэн ястнууд өвөрмөц ёс заншилтай байдаг билээ. Аялал жуулчлалын томоохон сайт болох Hotels.com цахим хуудас орон орны ард түмний өвөрмөц мэндчилгээнүүд, мөн тухайн улс оронд аялж байхдаа эвгүй байдалд орохгүйн тулд биеэ хэрхэн зөв авч явах талаар зөвлөжээ. Ингээд Шинэ Зеланд, Түвд эсвэл Гренландын мэндчилгээний ёс заншилд биеэ хэрхэн бэлдэх эсвэл Кенийн ард түмний явуулын зочдод зориулан зохиодог «бэсрэг наадам» гэж юу болох талаар дорх нийтлэлээс уншаарай.
Шинэ Зеланд
Киви жимсний орон болох энэ улсаар аялах үедээ та нутгийн уугуул иргэд болох маори буюу хонги үндэстний уламжлалт мэндчилгээг харж болно. Тэдний мэндчилэх ёс заншил олон зуун жилийн түүхтэй бөгөөд энэ нутгийнхан уулзах үедээ хамраараа шүргэлцэн мэндчилдэг байна. Хамраараа шүргэлдэх нь ха буюу «амьдралын амьсгал»-д хүрч буй бэлгэ тэмдгийн шинжтэй үйлдэл бөгөөд ингэж мэндчилсний дараа манухири буюу зочин нь тангата венуа буюу «дэлхийн хүн» болдог гэнэ.
Зөвлөгөө: зайг зөв тодорхойлох бас эвгүй байдалд орохоос зайлсхийх, мөн бэртэхгүйн тулд нүдээ бүү аниарай.

Түвд
Хэн нэг рүү хэлээ гаргахыг ихэнх оронд зохимжгүй үйлдэлд тооцдог бол харин Түвдэд энэ нь мэндчилж байгаа хэрэг гэнэ. Түвдийн уугуул иргэдийн энэ заншил нь IX зуунд буюу Ландарм гэдэг хараалч хар хэлтэй хааны үед дэлгэрчээ. Түвдүүд Ландармын сүнс биед нь шингэхээс айж, хорон муу санаатай биш гэдгээ батлахын тулд мэндчилэхдээ бие бие рүүгээ хэлээ гаргадаг болсон гэдэг.

Улс орнуудын ёс заншил, болов

Japan
  • Япон хүн ихэвчлэн хоол бага идэх хандлагатай.
  • Хос зүйл аз жаргал авчирдаг гэж үздэг учир бэлэг өгөхдөө хос зүйл өгвөл сайн. Харин зовлон гамшиг авчирдаг гэж итгэдэг түл дөрвөн ширхэг зүйлээр бэлэг барьдаггүй.
  • Дэлхийн 2-р дайнтай холбоотой сэдвээр ярихаас зайлсхийх нь зүгээр.
  • Будааны ба шөлний аяганд хоол иддэг.
  • Өөрийн савхаар өөр хүнд хоол авч өгвөл дургүйцнэ.
  • Цагаан өнгө үхлийг илэрхийлдэг хэмээн үздэг тул бэлгийг цагаан цаасаар боодоггүй.
  • Цагаан цэцэг үхлийг, хутга амиа хорлохыг илэрхийлдэг.
  • "Үнэг" элбэг баяныг, "дорго" муу заль мэхийг илэрхийлдэг.
  • Нурууныхаа ард алга ташдаггүй.
China, Hong Kong
  • Сарьсан багваахай аз авчирдаг амьтанд тооцогддог. Харин тогоруу, яст мэлхий зэрэг амьтад "тэнэг" гэсэн санааг илэрхийлдэг.

2015-09-30

Баян, Ядуу хүмүүсийн “сэтгэлгээний 10” ялгаа

Тэрээр чинээлэг амьдралтай 233, ядуу буурай амьдралтай 128 хүнийг хамруулсан энэхүү судалгаагаа 5 жилийн турш явуулсан бөгөөд эдгээр хүмүүсийн өдөр тутам хийж өнгөрүүлдэг үйлдлүүдийг судалжээ. Томас Корлигийн онцолсноор чинээлэг амьдралтай хүмүүс нь мятрашгүй өөдрөг үзэлтэй байдаг төдийгүй өглөө бүрийг талархан угтаж, аз жаргалыг зуршил болгосон байдаг гэнэ. Тэрээр жилийн орлого нь $160.000 бөгөөд $3.200.000 ба түүнээс дээш хэмжээний хөрөнгөтэй хүмүүсийг чинээлэг амьдралтай гэж үзсэн бол жилийн орлого нь $35.000 бөгөөд $5000 ба түүнээс бага хөрөнгөтэй хүмүүсийг тааруухан амьдралтай гэсэн ангиллаар сонгож судалсан байна. 

1. Чинээлэг хүмүүс байнгын зуршил болгож хийдэг үйлдлүүд нь амьдралд нь онцгой нөлөөтэй гэж итгэдэг.

2015-09-29

Хятадын хамгийн баян хүний зөвлөгөө

Жак Ма буюу Ма Юн
Азийн хамгийн үнэ цэнэтэй интернэт компаниудыг байгуулсан Alibaba Group-ын үндэслэгч аж. Жак Forbes сэтгүүлийн нүүрэн дээр гарсан анхны Хятад бизнесмэн юм. Тэрээр амьдралдаа төрийн албан хаагчаар, англи хэлний багшаар ажиллаж, тэр ч бүү хэл Хятадын анхны интернэт төслийг бий болгосон хүн юм. Түүнд амжилт, уналтууд тулгарсан ч тэр бууж өгөөгүй юм.

1. Шинэ санаа сонгох зарчим
Хурал дээрх хүмүүсийн 90 хувь нь ямар нэг шинэ санааг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд би тэр санааг шууд л хаядаг. Шалтгаан нь энгийн, хэрэв эдгээр хүмүүс энэ санааны боломжийг ийм тод олж харж байгаа юм бол үүн дээр өөр хэд хэдэн компани ажиллаад эхэлчихсэн гэсэн үг. Тиймээс бидний манлайлал үгүй болно. 

2015-09-28

Хүний биеийн энергийн 7-н хүрд

Чакра гэдэг нь хүрд гэсэн утгатай санскрит үг бөгөөд хүний биеийн энергийн урсгалыг зохицуулах үүрэгтэй гол төвүүд юм. Чакра тэнцвэртэй байвал хүн илүү эрүүл, аз жаргалтай амьдрах боломжтой.

ЗОРИГ ИТГЭЛ (1-р чакра) - Ахар сүүлэнд байрладаг энэхүү чакра газар дэлхийтэй холбогддог. Мөнгө, хоол, бие даасан байдал гэх мэт амь зуулгатай холбоотой. Улаан өнгө нь газар шорооноос энерги авч бүхий л түвшинд дамжуулах ба өөрийгөө ухамсарлах, тогтвортой амьжиргаа зэргийг бэлгэднэ. Мөн хүний сүнсэн биеийг махан биетэй холбож өгч байдаг.

2015-09-19

Өвгөн, хүү, илжиг 3

Өвгөн, хүү, илжиг 3 хот орохоор явжээ. Өвгөн хүүгээ илжгээ унуулаад, өөрөө хажууд нь алхаад явж гэнэ.
Замд таарсан хүмүүс хүүг хараад “энэ хүү ийм залуухан байж илжиг унаад, хөгшин хүнийг алхуулаад явахаасаа ичдэггүй юм байхдаа” гэж гэнэ. Үүнийг сонссон өвгөн хүү 2 байраа солиод өвгөн илжгээ унаад, хүү хажууд нь алхаад явжээ. Тэгтэл замд таарсан хүмүүс “энэ өвгөн өөрөө илжиг унаад, ийм жаахан хүүг алхуулаад явахаасаа ичдэггүй юм байхдаа” гэж байв. Үүнийг сонссон өвгөн хүү хоёр нээрээ ч тийм юм уу гэж бодоод, ерөөсөө хоёулаа хамтдаа сундлаад явья гээд хамтдаа илжгээ унаад явжээ. Тэгтэл замд таарсан хүмүүс ”хөөх хоёрын хоёр зэрэг нэг муу илжгийг унаад байхдаа яадаг юм бэ, хөөрхий  илжиг” гэж байх юм гэнэ. Үүнийг сонссон өвгөн хүү хоёр илжгэн дээрээсээ буугаад, хоёулаа илжгээ өргөөд явахаар шийджээ. Тэгээд илжгээ арай гэж өргөөд хот орохын алдад гүүрэн дээгүүр гарч яваад илжгээ даахгүй унагаж орхижээ. Илжиг ч унаж, гүүр ч эвдрэн нурж, өвгөн, хүү, илжиг 3 гурвуулаа доош унаж гэнээ.

2015-09-18

Эмтэрсэн аяга шаазан, хуучин хувцас бүү хадгал

Сөрөг энерги хуримтлагдсан эсэхийг яаж мэдэх вэ?
Гэр оронд тань сөрөг муу энерги байгаа эсэхийг шалгах хамгийн энгийн арга бол лаа асаагаад бүх өрөө тасалгаануудаар явж үзэх. Ингэхдээ 00, банн, хонгилын өрөөгөө ч гэсэн мартав.
Хэрвээ лааны чинь дөл сүүмэлзээд, хийсээд тогтворгүй байвал таны гэрт ямар нэг муу энерги хуримтлагдсан байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл сэтгэл санаагаар унах, гэртээ байхаас дургүй чинь хүрэх, найз нөхдийн чинь зочлох тоо цөөрөх, лааны дөл сүүмэлзэж хийсэх зэрэг шинж тэмдгүүд нь бүгд сөрөг энерги хуримтлагдсаны дохиог танд өгч байгаа хэрэг.
Гэрээ шалгах бас нэг арга бол гэрийн тэжээвэр амьтдынхаа ааш аягийг ажиглах. Тэд сөрөг энергийг хамгийн түрүүнд мэдрэх бөгөөд тавгүйрхэж, аль болох хаалганы хажууд унтахыг хичээж, боломж гарвал гарахаар тэмүүлцгээдэг. Байдал бүр их хурцадсан үед буюу муу энерги ихээр хуримтлагдсан үед тэд эзнээсээ зайлсхийн зугтааж, хоолондоо дургүй болж, онцын шалтгаангүйгээр өвдөж эхэлдэг. Хэрвээ танд гэрийн тэжээвэр амьтад байхгүй бол найзаасаа юмуу хөршөөсөө түр авч болох юм.

2015-09-16

Эхийн чин хайр /бодит түүхээс/


2011 онд Японд болсон аймшигт газар хөдлөлтийн дараахан аврагчид байшингийн нуранги дороос нэгэн залуухан бүсгүйг олж түүнийг гаргаж авахаар хичээж байв. Тэрхүү бүсгүйн байдал нэг л хачирхалтай , сөхөрч суугаад мөргөж байгаа хүн шиг, элгээ эвхэрч ямар нэг юм тэвэрчихсэн юм шиг харагдаж байлаа.Байшин нурахдаа түүний нуруу ,толгойг гэмтээжээ. 
Аврагчидийн ахлагч хэцүү нөхцөлд шаргуу ажиллаж байж бүсгүйг нуранги дороос татан, гаргаж авчээ.Бүсгүйг амьд байгаа гэж ихэд найдсан боловч хөөрхий бүсгүй аль хэдийнээ амьсгал хураажээ. Аврагчид найдлага тасарсан тул дараагийн нурсан байшин руу явахаар зэхэж байтал ахлагч нь нөгөө бүсгүйг дахин шалган үзэхээр шийдэв. Тэгээд түүн рүү очоод дахин сайн няглан үзэв. Гэтэл тэр сандарсан дуугаар : 
- Хүүхэд ! Энд хүүхэд байна ! гэж хашгирав. Бүсгүй З сартай хүүгээ эрээн өлгийд ороож ,тэвэрчээ. Бүсгүй хүүгээ аврахын тулд өөрөө эндсэн нь гарцаагүй ажээ. Байшин нурахад бүсгүй бүх биеэрээ хүүгээ хаажээ. Аврагчидын ахлагч хүүг авч гартаа тэврэхэд бяцхан жаал тайван гэгч нь унтаж байлаа. Эмч хүүг үзэхээр яаран өлгийг нь дэлгэхэд гар утас олдов. Утасны дэлгэцэн дээр: 

“ Хүү минь , чи хэрвээ амьд гарвал – ээж нь чамд хайртай гэдгийг санаж яваарай “ 

гэж бичсэн мэдээлэл байв. Тэнд байсан хүн бүр : “ Хүү минь , чи хэрвээ амьд гарвал – ээж нь чамд хайртай гэдгийг санаж яваарай “ гэсэн өгүүлбэрийг гар дамжуулан уншиж нулимс унагаж байлаа. Үрээ хайрлах эхийн чин хайр гэж ийм л байдаг ажээ.

https://www.facebook.com/emptyboat

Жак Ма: “Би Харвардын их сургуулиас 10 удаа татгалзсан хариу авч байлаа”

Өнөөдөр Amazon болон Ebay-ээс их ашиг орлоготой, нэр хүндтэй интернэт худалдааны Азийн нэгэн сайт байдаг нь Хятадын “Alibaba” юм. Түүний үүсгэн байгуулагч ноён Жак Ма “Дэлхийн эдийн засгийн форум”-ийн үеэр өөрийн ажлын замнал, амжилтын түүхээсээ хуваалцлаа. 

1. Дадал болго

Тэрээр багадаа англи хэл сурахын тулд өөрийн төрөлх хот буюу Хан Жоу-ийн тухай танилцуулга уншиж бэлдэн, өглөө бүр Шангри-Ла зочид буудал руу явдаг байжээ. Түүнийгээ жуулчдад үнэ төлбөргүй танилцуулан хөтөч хийж, иймэрхүү байдлаар 9 жилийг ардаа үдэн англи хэлийг төгс эзэмшиж чадсан байна. 

2. Битгий бууж өг

2015-09-15

Хүний биеийн эрхтнүүдийн ажилладаг цаг ба эрүүл мэнд


Хүний биеийн энерги хоёр цаг тутамд шилждэг гэж эртний хятадын анагаах ухаанд үздэг. Хүний бие эрхтнүүд хэдэн цагт "ажилладаг" талаар танд хүргэе.
03:00-05:00 цагийн хооронд:

Хүний нойрны мөчлөг дуусч улмаар уушиг бүрэн чадлаараа ажиллаж эхлэх ба гүнзгий амьсгал авч цусан дахь хүчилтөрөгчийг сэлбэн, мэдрэлийн эсүүдийг сэргээж өгдөг.

05:00-07:00 цагийн хооронд:

Таны бүдүүн гэдэс ажлаа хийж эхлэнэ. Энэ нь таны өдөрт зориулж “их цэвэрлэгээ” хийдэг гэсэн үг юм.

07:00-09:00 цагийн хооронд:

Ходоод бусад эрхтнүүдийн анхаарлын төвд орно. Ийм учраас л өглөөний цайг өөртөө гэсэн хэллэг бий болсон. Өглөөний цайндаа эрүүл хүнс хэрэглэх хэрэгтэй.

09:00-11:00 цагийн хооронд:

2015-09-14

Эйнштэйн гайхамшигт хичээл

1. Сониуч зандаа хөтлөгд
“Надад ямар нэг онцгой чадвар байхгүй дээ. Би зөвхөн туйлын сониуч зантай л хүн.” Ямар зүйл чиний хорхойг хүргэж, сониуч занг чинь өдөөдөг вэ? Тэр л сонирхсон зүйлдээ үнэн сэтгэлээ зориулах хэрэгтэй. Тэр л сонирхож буй зүйлээ алдалгүй гүйцэж барих чинь чиний амжилтын нууц.
2. Цөхрөшгүй зан гэдэг бол үнэлж баршгүй эрдэнэ 
“Би тийм сод ухаантай биш, би зөвхөн тулгарсан асуудлуудад илүү удаан хугацаа зарцуулдгаараа л танаас ялгарах байх.” Яст мэлхий цөхрөлтгүй мөлхсөөр байгаад барианд ордог. Та харин тэсвэртэйгээр бүхнийг давж, зорьсон зогсоолдоо хүрч чаддаг уу? Шуудангийн маркийг бодоод үздээ. Түүний үнэ цэн нь дугтуйн дээр наасан үеэс эхлэн зорьсон газраа очин захидлыг задлах хүртэл байдаг. Шуудангийн марк шиг байцгаая, эхэлсэн уралдаанаа заавал дуусга 
3. Одоо цагт анхаарлаа хандуул 

"Тархины тураал" КИМҮРА АЯАКО



1

Richards John- Амжилтын 8 нууц



1

Тархины фитнесс

Америкийн нэртэй эрдэмтэн, тархи судлаач Ричард Дэвидсон нэгэн сонирхолтой судалгаа хийсэн нь 2004 онд тус улсын Шинжлэх ухааны Академийн сэтгүүлд хэвлэгдэн гарчээ. Тэрээр лабораторийн туршилтандаа энгийн хүмүүс болон байнгын бясалгал хийдэг буддын лам нар тэр дундаа маш залуугаараа бясалгалын мастераар шалгарсан Мингүр Ринбүүчийг Далай багшийн санал болгосноор оролцуулсан аж. 
Тархины нарийн мэдрэмжтэй тоног төхөөрөмжийг ашиглан судлахдаа бүх оролцогчдыг хайр энэрэл, нигүүлсэлийн тухай бодохыг даалгав. Ердийн шинжилгээнд нийт арван зургаан мэдрэгч электродыг хүний толгойд зүүж хэрэглэдэг бол Мингүр Рибүүчийн толгойд маш нарийн шинжилгээ хийх үүднээс нэг зуун хорин найман мэдрэгчийг зүүжээ.

2015-09-11

Нарны мөргөл

Ведийн зурхайд заслын олон янзын аргачлалууд байдаг бөгөөд эдгээрийн дотроос өнөөдөр та бүхэнд Врата-катха буюу ведийн яруу сайхан үлгэр түүхийг сонсох нь хувь хүний сөрөг муу үйлийн үрийг засан сайжруулах онцгой сайн аргачлал болдог тухай танилцуулья. Монголчууд эрт дээр цагт орой үдэш айл саахалтаараа нийлж үлгэр домог ярих, тууль хайлах, маань хөгжөөдөг байсан нь өвөг дээдэс маань түүнийг сонсож байгаа ба ярьж байгаа аль алинд нь ач тусаа өгөх үйл гэдгийг сайн мэддэг байсныг нотлоно. 
Врата гэдэг нь ам тангараг гэсэн утгатай. Өөрөөр хэлбэл энэ нь тэвчил наминчлал юм. Та энэ тэвчил наминчлалыг үйлдвэл өөрийн тэвчлийн үр дүнг тодорхой байдлаар хүртэх эрхтэй болно.
Жишээ нь таны төөрөг зурлага дээр Нар сул, сөрөг нөлөөтэй байршиж байжээ гэж бодъё. Түүний шинж тэмдэг нь нүдний хараа муу, ходоод өвдөмтгий, тархи толгойн өвчнөөр өвддөг, шийд гаргахдаа муу гэх мэт эрүүл мэндийн ба зан чанарын дутагдал байгаа бол таны төөрөг дээр Нар сөрөг байршжээ гэсэн үг юм. Тийм учраас та Нарны нөлөөний өдөр болох Ням гариг бүр Бурхан болоод Нарыг магтан алдаршуулсан үлгэр түүхийг сонсох эсвэл ярих, эсвэл унших хэрэгтэй. Энэ Ням гаригуудын тоо нь таны одоогийн насан дээр 1-ийг нэмсэнтэй тэнцэх тийм тоотой байна. Жишээ нь та 30 настай бол түүн дээр 1-ийг нэмбэл 31 болох ба та тасралтгүй 31 Ням гаригт дээрхи үйлийг хийхээр ам тангараг өмнө нь тавих ёстой.

2015-09-10

Хүнийг ядаргаанд оруулдаг 14 шалтгаан

1. Ядарсан үедээ дасгалаа алгасах
Та ядарч байна гэсэн шалтгаанаар дасгалаа алгасвал улам л ядрах болно. Georgia их сургуулийн эрдэмтэд долоо хоногийн гурван өдөр 20 минутаас илүү дасгал хийдэг  хүмүүс илүү их эрч хүчтэй, ядардаггүй болохыг тогтоожээ. Дасгал сургуулилт нь цусны эргэлтийг сайжруулж, бие дэх эд эсийг тэжээл, хүчилтөрөгчөөр хангаж өгдөг байна.  Ядарсан ч гэсэн дасгалаа тасалдуулалгүй үргэлжлүүлвэл бага ядардаг гэнэ. 

2. Та хангалттай ус уудаггүй
Биед ус дутагдах нь ядрахын гол үндэс болдог. Зүрхний үйл ажиллагаа удааширч, цусны эс багасч хүчилтөрөгч, тэжээлийн дутагдал биеийн эрхтнүүд, булчинд нөлөөлж ядрах үндэс болдог байна.
3. Танд төмөр дутагдахаар
Төмөр дутагдснаас биеийн эд эс, булчин дахь хүчилтөрөгч багасч ядарч эхэлдэг байна. Та төмрөөр баялаг хүнс сайн хэрэглэх хэрэгтэй.

Буян буцаж ирдэг


20-р зууны эхээр Шотландын нэгэн фермер намагтай газрын дэргэдүүр өнгөрөн, гэр рүүгээ харьж явжээ. Гэнэт тэрээр тусламж гуйн хашгирах дуу сонсов. Фермер эр дуу гарсан зүг рүү гүйн очиход нэгэн жаал хүү намагт шигдсэн байж. Хүү намгаас гарахаар зүтгэн хөдлөхөд намаг түүнийг улам сорж, хүү айсандаа чангаар орилж байлаа. Фермер эр тэр дор нь бүдүүн мөчир хөрөөдөн унагаад живж буй хүү рүү болгоомжтой дөхөн ойртууллаа. Ингээд хүү аврагдав! Тэрээр айсандаа чичирсэн хэвээр, нулимс нь урссаар байлаа.
- Манайх руу очъё, чи хувцсаа хатааж, тайвширч ав хэмээн фермер өгүүлэхэд,
- Үгүй, үгүй. Аав маань намайг хүлээж байгаа, сэтгэл нь их зовж байгаа байх гэж хүү татгалзан, толгой сэгсэрлээ. Ингээд хүү аврагчаа талархсан харцаар мялаагаад гүйн одов...
Маргааш өглөө гэр рүү нь нэгэн баян хөсөг тэрэг ирж явахыг фермер харлаа. Сүйх тэрэгнээс нэгэн баян жентлмен эр бууж ирснээ:

Аз жаргалын эрэлд

АМЬДРАЛЫН МӨН ЧАНАР 
Хаа сайгүй зөвхөн мөнгө, биет эд баялгийн төлөө л амьдарч буй хүмүүс зөндөө байна. Гэхдээ зарим нь, магадгүй ихэнх нь дотроо эд хөрөнгөнөөс илүү амьдралын утга учрыг эрэлхийлж буй. Учир нь мөнгө, эрх мэдэл бол сэтгэлийн амар амгаланг авчирдаггүй. Заримдаа баяжиж хөлжин, эрх мэдлээ зузаатгах тусам санаа зовох асуудал улам ихэсдэг. Эд хөрөнгөтэй болохыг эрхэм зорилгоо болгох ёсгүй. Гадна талын материаллаг хөгжил нь дотоод сэтгэлийн хөгжилтэй хосолсон байх учиртай. Хүн бүр өөрийн мэдрэмжтэй, баярлаж, зовж, өрөвдөж шаналдаг сэтгэлийн хөдөлгөөнтэй амьтан. Энэ нь бидний дотоод сэтгэл, бодол санаатай холбоотой. Тийм учир дотоод үнэ цэнэ гэдэг нь сэтгэл амар амгалан байхын үндэс суурь юм. Амьдралын зорилго бол аз жаргал. Аз жаргалтай амьдрахад материаллаг гадаад хүчин зүйлсээс гадна сэтгэлийн, оюун ухааны дотоод хүчин зүйл их чухал. Материаллаг баялаг, хөгжлийг хэдэн зууны түүхтэй уламжлал, ёс заншилтайгаа хослуулах хэрэгтэй. Техник технологийн хөгжил, орчин цагийн боловсрол, биет эд хөрөнгө нь хүний бие махбодийг ая тухтай байлгадаг бол уламжлалт үнэ цэнэ бол сэтгэлийн амар амгаланг мэдрүүлнэ. 

БУРХАН БАГШ БҮХНИЙГ БҮТЭЭГЧ БИШ 

Аз жаргалын афоризм

1. Инээгээгүй өдөр бүрийг дэмий алдсан өдрүүдэд тооц. Чарльз Чаплин

2.  Аз жаргалтай амьдрал амгалан сэтгэлд оршино. Цецерон

3.  Толгойд минь өвлийн хяруу уналаа ч гэсэн зүрх сэтгэл минь мөнхийн хавараараа. Виктор Хюго

4.   Цаана нь дэгээ гогдоогүй гэдгийг мэдтлээ аз жаргалын өгөөшийг бүү үмх. Томас Жефферсон

5.   Аз жаргалыг бусадтай хуваалцах тусам аз жаргалын үнэ цэнэ өсч байдаг.  Моримура Сэйча

6.  Мянган зулыг нэг зулаар асааж болно. Аз жаргалыг хуваалцахад хэзээ ч багасдаггүй юм. Сиддхарта Гаутама

7.  Ажлаа аз жаргал болго, аз жаргалыг ажил болго. Энэ бол миний амьдрал. Бертан Рассел

8.  Уй гунигаа нууж чаддаг хүнээс баяр хөөрөө нууж чаддаг хүн илүү агуу юм. Йоханн Лаватер

9.  Тоглоом наадамд цаг гаргадаггүй хүн хожмоо өвчин зовлонд цаг зав гаргах болно. Жон Уонамейкер

Аз жаргалыг алсаас бүү хай

Ингэхэд ер нь аз жаргал хаана байдаг юм бол. Хаана ч юм байгаа тэр аз жаргалыг бүгд л хүлээдэг. Тэрний  л төлөө тэмүүлж амьдардаг. Энэ ертөнц тэр чигээрээ л аз жаргалын эрэл. Аз жаргалыг  хайж амьдарч байгаа түм,  буман хүмүүсээр дүүрэн.

Хүн зовлонгоо ярих мөртлөө аз жаргалтай байгаагаа барагтай бол анзаардаггүй. Аз жаргалыг ихэвчлэн өнгөрсөн,  ирээдүй цагт дээр л бодоод байдаг нь хачин. Яагаад ч юм хийсвэрээр бодож сэтгэдэг.  Тэгвэл тэр хайгаад, алсад одсон гэж бодоод байгаа, ирээдүйд  ирнэ гэж хүсээд байгаа аз жаргал үргэлж дэргэд байдаг. Цаг мөч бүрт бид аз  жаргалыг  амсч л байдаг. Гол нь түүнийг мэдрэх нь л чухал.  Хажуугаар нь таагүй, тавгүй зовлонтой зүйл болж л байдаг. Хожим тэр зовлон гэж бодоод байсан зүйл жаргал юм шиг санагдах үе бий. Хүн эрүүл байхдаа аз жаргалтай байгаагаа анзаардаг ч үгүй. Харин өвдөхөөрөө эрүүл байсан үе нь хамгийн жаргалтай байж гэж боддог. Дурлаж байхдаа  үүлэн дээр хөвөх мэт сайхан мэдрэмж төрнө. Дурлал нь бүтэлгүйтвэл тэрнээс  илүү зовлон үгүй мэт санадаг. 

2015-09-02

Гандантэгчилэн хийдийн тэргүүн, хамба лам Д.Чойжамц

Монголын уламжлалт сурган хүмүүжүүлэх арга ухааныг "Ардын сурган хүмүүжүүлэх зүй" гэж нэрлэдэг бөгөөд энэ нь орчин үеийн багшлах арга зүйн үндэс болох ёстой юм. Багш хүн өөрөө ёс зүйтэй байж чадвал сурагчид ч мөн ёс зүйтэй төлөвшдөг. 

Ёс зүйд суурилсан мэдлэг, мэдлэгээ амьдралд хэрэгжүүлэх чадвар зэргийг Монголын уламжлалт ухаанд гурван суртахуун гэж нэрлэдэг. Түүнээс гадна шавиасаа илүү эрдэмтэй байж, түүнийгээ нотолгоо, ишлэлд тулгуурлаж заах хэрэгтэй. Мөн багш хичнээн эрдэмтэй байлаа ч шавь нартаа ойлгуулж чадахгүй бол тусгүй. Багшийн мэдлэг шавь нарт хүрсний эцэст эрдэм бий болдог.

Яагаад сурах хүсэлгүй болдог вэ

Яагаад сурах хүсэлгүй болдог вэ гэсэн асуултын хариуг Л.Рон Хаббард олж илрүүлснээр “Сурах технологи” хэмээх аргачлалыг боловсруулсан нь дэлхийн олон оронд амжилттай хэрэглэгдэж байгаа юм. 
Л.Рон Хаббард өргөн хүрээний судалгаа явуулж, хүн учрыг нь ойлгоогүй, эсвэл буруу ойлгосон үгтэй тулгарахаараа сурах хүсэл нь унтарч эхэлдэг гэдгийг олж тогтоожээ. Дашрамд хэлэхэд, сургуулийн сурагчдын дунд судалгаа явуулахад ихэнхи хүүхэд үзэж байгаа хичээлнүүдийнхээ нэрний утгыг ч ойлгоогүй байдаг нь илэрсэн.

Ертөнцийг үзэх үзэл

Оюуны нарийн төвөгтэй үзэгдэл болсон ертөнцийг үзэх үзэл өөртөө: итгэл үнэмшил, чин хүслэн, зорилго, зан үйлийн шалтгаан, сонирхол, үнэт чиг баримжаа, танин мэдэхүйн зарчим, зан суртахууны хэм хэмжээ, гоо зүйн үзэл зэргийг багтааж байдаг. 

Ертөнцийг үзэх үзлийн эдгээр элементүүд нийлбэр цогцолбороороо зөвхөн тусгай бие хүмүүсийн төдийгүй, нийгмийн бүлэг, ангиуд, үндэстний, бүхэлдээ улс нийгмийн оюуны дүр төрх амьдралын байр суурийг тодорхойлж байдаг. Ертөнцийг үзэх үзэл бол хүн хүрээлэн буй ертөнцийг эзэмших, өөрчлөх анхны гараа, оюуны идэвхтэй хүчин зүйл юм.
Ертөнцийг үзэх үзлийг ганц философи биш, харин байгаль, техник, нийгэм тэр ч байтугай ухамсрын улс төр, шашны хэлбэрүүд гэх мэт шинжлэх ухаан төлөвшүүлж байдаг. Гэхдээ философи л түүнийг бүхэл хүний ухамсарт томьёологдсон ертөнцийг үзэх үзлийн баримтлалыг цогцолборлон нэгтгэж, дүгнэдэг. Ертөнцийг үзэх үзэл нь:

Философийн үндсэн асуудал


Энэ бол ертөнц хүний харилцааны асуудал мөн. Түг түмэн юмс, үзэгдлийг агуулсан ертөнцийг үзэх үзэл өргөн утгаараа материалист, идеалист гэж ангилагддаг. Тэдгээрийн мөн чанарыг тодорхойлогч энэхүү хамгийн ерөнхий хандлага философийн үндсэн санааны ба материаллаг, оюуны ба байгалийн ухамсар ба материйн хоорондын харьцааг нээж харуулдаг. Түүний агуулгын үндэслэл:
- Ухамсар материйн аль нь анхдагч вэ?
- Ертөнц танигдаж мэдэгддэг эсэх гэсэн хоёр асуултанд хариулт өгдөг. 
 Философийн янз бүрийн сургууль, чиглэлийн төлөөлөгчид эдгээр асуултыг яаж хариулснаас шалтгаалан философичид материалистууд, идеалистуудын хоёр том лагерьт хуваагдаж иржээ.

Танин мэдэхүйн хөгжил

Философи үүсч буй болсон нийгмийн шаардлага их өргөн хүрээтэй, гүнзгий агуулга, баялаг хэлбэртэй юм. Хүн төрөлхтөн ертөнц, түүний бүтэц, зохион байгуулалт, ертөнцөд хүний эзлэх байр суурь, амьдралын утга учир, хувь тавилан, сэтгэл санааныхаа нууцыг танин мэдэх шаардлагатай тулгарчээ. Энэ нь нийгмийн түүхэн дэвшлийн бодит хэрэгцээ, зүй ёсны шаардлага байжээ. 
 
Анхны философи сургаалууд Энэтхэг, Хятад, Грек, Египет, Вавилон гэх мэт улсад одоогоос 3000 шахам жилийн тэртээ бараг зэрэг үүссэн. Эртний Грекийн философийг жинхэнэ утгаар философи шинжтэй болгохын эхлэлийг Сократ тавьсан гэж зарим судлаач үздэг. Энд юуг үндэслэгээ болгодог вэ? гэвэл натурфилософи байгалийг төв асуудал болгодог байсанд Сократ шүүмжлэлтэй хандаад, хүний амьдралын утга учир зорилго болон авир үйлдлийн нь ёс суртахуун ямар байх ёстой зэрэг асуудлыг философи асуудал болгон дэвшүүлсэн аж. Сократын хувьд философи бол бэлэн зэлэн өөрчлөгдөшгүй мэдлэг биш, харин түүнийг оюуны хувьд төгөлдөржүүлж, ёс суртахууны хувьд сайн болгож, аж төрөх ёсыг сайжруулахын тулд үнэн мэдлэг бий болгодог арга юм. Тэгснээр философи тэнгэрээс газарт бууна.

2015-01-26

Тайлбар

Ямар нэгэн зүйл хийх болгонд үргэлж тайлбар тавих хэрэгтэй байдаг. Уг нь бол хүсээд байгаа байхгүй юу, тийм мөртлөө л тайлбарт дээрэлхүүлэх дуртай. Уучлаарай, яалт ч үгүй л гэнэ. Зөөлөн сэтгэлтэй нэгнийх нь хүн чанар зулгаагаад яах нь уу нэгнийгээ ойлгохыг хичээ лдээ хэмээн учирлан өмөөрнө. Заримдаа би боддогы. Энэ их тайлбар надад өнөөдөр юуг бэлэглэсэн юм бэ гэж. Мэдээж зарим үед үнэхээр чухал цаг тохиож шат ахиулсан, гэхдээ л ихэнх тохиолдолд шүү дээ.

... Очих хүсэл байсаан гэх олонхи, хэрэгтэй, хэрэггүй бодолд эзэгнүүлээд л ... дуртай дух вэ, иймэрхүү л үед ирэх юм даа, хэсэг чимээгүй алга болчихоод гэнэт гэрэлтэж гэнэ ... шал утгагүй.

Бодол шиг нь тэр хүнийг өөрт нь үлдээгээд өөрөөрөө байх шиг сайхан зүйл бий гэж үү? Яады тэглээ би алдаагүй, өөрийгөө олсон. Надад одоо хайх зүйл байхгүй болсон, хийх л зүйл үлдсэн. Тэгээд юу гэж тэнэг хэвээрээ, гэнэн хэвээрээ, сониуч хэвээрээ үлдсэн, үлдэх ч болно. Зангаа би хувиргахгүй, замдаа харин жаахан refresh хийвэл бүү гайхаарай, амралт хэрэгтэй л биздээ.

Тайлбар намайг зөндөө олон сайхан зүйлээс холдуулсан, харамсаж тэр үед уйлмаар санагдаад уйлсан ч, харин эргэж харахад хамгийн нандин хүмүүстэй цаг гаргаж, тайлбар хэлж зүрхлээгүйдээ баярладаг.

За за нар аль хэдийнээ мандаад жаргах нь амжиж нэг алхаадахы.