2012-12-26
2012-10-10
Гантулга - Яг одоо цагт амьдар
1. Сониуч зандаа хөтлөгд
“Надад ямар нэг онцгой чадвар байхгүй. Би зөвхөн туйлын сониуч зантай.”
Ямар зүйл чиний хорхойг хүргэж, сониуч занг чинь өдөөдөг вэ? Тэр л
сонирхсон зүйлдээ үнэн сэтгэлээ зориулах хэрэгтэй. Тэр л сонирхож буй
зүйлээ алдалгүй гүйцэж барих чинь чиний амжилтын нууц юм шүү дээ.
2. Цөхрөшгүй зан гэдэг бол үнэлж баршгүй эрдэнэ
“Би тийм сод ухаантай биш, би зөвхөн тулгарсан асуудлуудад илүү удаан хугацаа зарцуулдгаараа л танаас ялгарах байх.”
Яст мэлхий цөхрөлтгүй мөлхсөөр байгаад барианд ордог шүү дээ. Та
харин тэсвэртэйгээр бүхнийг давж, зорьсон зогсоолдоо хүрч чаддаг уу?
Шуудангийн маркийг бодоод үздээ. Түүний үнэ цэнэ нь дугтуйн дээр наасан
үеэс эхлэн зорьсон газраа очин захидлыг задлах хүртэл байдаг.
2012-08-20
АХА асуултууд №02
1. Бутархайг хураахад ямар үйлдэл хийгддэг вэ? \Хуваах \
- Шинэ бүтээлд өгч буй онцгой эрх \патент\
- Монгол ардын зүйр үгэнд ”Нэр хугарахаар юу хугар” гэдэг вэ? \Яс\
- Ямар амьтны зулзагыг бөөдий гэдэг вэ? \зараа \
- Анхны тоо бүр хэдэн хуваагчтай байдаг вэ? \2. нэг ба өөртөө хуюаагддаг тоог хэлнэ. \
- Температур хэмжих хэрэгсэл \термометр\
- Манай улсын хууль тогтоох дээд байгууллага? \УИХ\
- Морины хүзүүн дээрх үс? \дэл\
- Христийн шашны судар \библи\
- Япон үндэсний хувцас \кимоно\
- Монгол гэрт ил гал түлэхэд зориулсан хэрэгсэлийг юу гэдэг вэ? \тулга\
- “Ес хэлэлцэх үг”-нд зургаан есөд юу гарна гэдэг вэ? \зам\
- Монгол ардын зүйр цэцэн үгэнд “Урт хошуу хүзүү орооно, урт юу хөл орооно” гэдэг вэ? \хормой\
- Байрлал нь бараг өөрчлөгддөггүй нэгэн од зүг чиг олоход тусалдаг. Энэ ямар од вэ? \ Алтангадас\
- Амьтдын дотроос ямар амьтны тархи хамгийн хүнд жинтэй вэ? \Бич\
- Геометрт тэгш өнцөгт гурвалжин дээр хэн гэдэг эрдэмтний теорем өргөн хэрэглэгддэг вэ? \Пифагор\
АХА асуултууд №01
1. 12 жилийн 10дахь амьтан юу вэ? / тахиа /
2.
Монголчууд хаана дуулахыг цээрлэдэг вэ? /
орондоо /
3.
Шахмал элсэн чихэр / ёотон /
4.
Английн нийслэл / Лондон /
5.
Говийн баавгай / мазаалай /
6.
Хамгийн урт шөнө хэзээ болдог вэ? / 12-22
7.
Сайн санааны үзүүрт / шар тос /
8. Монгол улс хэдэн аймагтай вэ? /
21 /
9.
Өмнө болон хойноосоо уншигддаг хамгийн урт үг / хадгалагдах /
10.
Сорилт , туршилт хийдэг газар / лабортори /
11.
Дэлхийн дийлэнх хүмүүсийн ярьдаг хэл / хятад /
12.
Гүүний саамаар хийсэн цагаан идээ / айраг /
13.
12 жилд багтаж чадаагүй амьтан / тэмээ /
14.
Аливаа зүйлийг наалдуулах бодисын ерөнхий нэр /
цавуу /
15.
Асар том ургаа чулуу / хад /
2012-08-18
2012-08-13
Omar Akram - Flowers and Love
Ойрд ийм аялгуу сонссонгүй, гоё байна. Энэ сайхан аялгууг зохионо гэдэг ч гайхалтай мэдрэмж юм даа.
2012-08-09
“Уучлаагүй бол, Хайрлаж чадахгүй бол...
Жонн
гэдэг залуутай санамсаргүй тохиолдлоор хамт аялахдаа холын шоронгоос суллагдаад явж байгааг нь мэдлээ.
Харин энэ хугацаанд гэрийнхэн нь түүнийг нэг ч удаа эргээгүйгээр үл
барам нэг ч захиа бичээгүй гэнэ. Гэтэл залуу гэрийнхэн нь ядуу,
харанхуй бүдүүлэг болохоороо эргэж ирээгүй, захидал бичээгүй байх гэж
бодож, үйлдсэн гэмт хэргийг нь уучилсан гэдэгт итгэж байв.
Тэдэнтэйгээ төвөггүй ойлголцох гэж өмнө нь захиа бичээд хэрвээ намайг уучилж хүлээж авч байгаа бол өртөөний ойролцоох модны мөчирт цагаан тууз уяж тэмдэг тавихыг хүсчээ. Хэрэв түүнийг уучлаагүй, хүлээж авахгүй бол цаашаа, хаашаа ч юм бэ, явах хэрэгтэй байлаа.
Тэдэнтэйгээ төвөггүй ойлголцох гэж өмнө нь захиа бичээд хэрвээ намайг уучилж хүлээж авч байгаа бол өртөөний ойролцоох модны мөчирт цагаан тууз уяж тэмдэг тавихыг хүсчээ. Хэрэв түүнийг уучлаагүй, хүлээж авахгүй бол цаашаа, хаашаа ч юм бэ, явах хэрэгтэй байлаа.
2012-07-09
2012-05-13
АРВАН ДӨРӨВ. ХҮСЭЛ ЗОРИГ БАЙСАН ГАЗАРТ ЯЛАЛТ БАЙДАГ
Эерэг сэтгэх талаар их бичдэг болохоор үүнийг заавал дурдах хэрэгтэй.
Үнэндээ намайг гайхшруулсан зүйл бол сөрөг сэтгэлгээтэй, ажлыг хойш татах
талтай хүмүүс улам олшроод байгаад гайхдаг. Ийм хүмүүс мэдээлэлээс хол хөндий
аль эсвэл огт анхаарал хандуулахыг хүсдэггүй гэж дүгнэхээс яах билээ.
Гэхдээ би энэ номыг бичиж эхэлсний дараа зөвхөн эерэг сэтгэх нь ямагт
хангалттай байдаггүй юм байна гэдгийг анзаарсан. Эерэг байхын зэрэгцээ шаргуу
оролдлоготой байх хэрэгтэй. Эерэг бөгөөд шаргуу оролдлоготой байх нь амжилт.
Энэ хоёр ойлголт салшгүй зүйл юм. Шаргуу байх хэрэгтэй. Учир нь зөвхөн эерэг
байснаар юмыг эхэлж чадахгүй. Бэрхшээлийн эхний шинж төлвийг хармагц ажлаа шууд
хойш тавьдаг.
Үргэлжлэл
Сайн удирдагч нар хамтран ажиллах багаа сонгодог. Шилдэг тоглогчдыг
цуглуулж, үлгэр жишээг үзүүлбэл олон сайхан зүйлсийг хийнэ.
-
Ажлаа нэг баг гэж үзэн, ажилчин бүрийг тус тусын ажил
үүрэгтэй багийн нэг гишүүн гэж үз.
-
Чухал хүмүүсээр өөрийгөө хүрээлүүл. Сайн баг бүрдүүл.
Ажилдаа амжилт гаргадаг, компанийн хэрэгцээ шаардлагыг ойлгодог, танд
таалагддаг хүмүүсийг бүрдүүл.
-
Шинэ ажилтан бүр ямар нэгэн байдлаар мөрий тавьж байгааг
ойлгуул. Ямар ч сайхан дипломтой байлаа ч тухайн ажилтны хариуцлагын баталгаа
болдоггүй.
Найз нөхөд, хамаатан садантайгаа ажиллахад хар
дарсан зүүд шиг байдалтай болгодог. Ажил болон гэр бүл, найз нөхдийн хоорондын
харилцаа устан алга болж, муу мэдрэмж төрдөг. Та найз нөхөд, хамаатан садангаа
халах ёстой бол үнэхээр ичгэвтэр, боломжгүй зүйл болж хувирдаг.
Үргэлжлэл Би тодорхой зааг тавьдаг ч миний хаалга байнга нээлттэй байдаг
Байгууллагууд байнга хувьсан өөрчлөгдөж байдаг. Үүний адил Трамп
байгууллага ч бас өөрчлөгдөж байгаа. Янз бүрий хүмүүс ажилладаг. Өөр өөр зан
араншинтай хүмүүстэй ажиллаж байснаас дассан, сурсан хүмүүстэйгээ ажиллах нь бизнест
шинэлэг, өдөөгч, бүтээлч санааг оруулж ирэхэд тустай.
Нью-Йорк хотын хувьд танд сонголт байхгүй. Олон янзын хүмүүсээр дүүрэн хот
билэ. Танаас тэс өөр, ойлголцоход бэрхтэй хүмүүстэй ч та ажиллах болно. Тэд өөр
өөр үнэт зүйлс, зан чанар, зорилготой байдаг. Гэвч та тэдэнтэй ажиллах ёстой
болно. Хамгийн авууштай зүйл гэвэл тэдгээр хүмүүсээс та суралцаж, жаахан л
боломж олговол олон өөр зүйлүүд таны амьдралд өгөөжөө өгнө. Бусадтай ажиллахдаа
илэн далангүй байж, тэд бүр ажлын байрны тодорхойлолт, хувийн танилцуулга дээр
бичигдсэн, бичигдээгүй өөрийн гэсэн ер бусын авъяастай байдаг.
АРВАН ГУРАВ. ТААЛАГДДАГ ХҮМҮҮСТЭЙГЭЭ АЖИЛЛА
Ингэж ажиллахад ялах нь гарцаагүй
Заримдаа би шинэ ажилтанд итгэх итгэлгүй болчихдог. Ярилцлагад орж байхдаа
сайн байсан хүн яг ажил дээр гарахаараа түүн шигээ сайн байдаггүй. Би өөрт таалагддаг хүмүүстэйгээ
ажиллах хувь заяатай хүн байсан бололтой. Манай зарим ажилчид надтай 20, 25, 35
жил ч хамт ажиллаж байна. Хэрэв бид бие биедээ таалагддаггүй байсан бол олон
асуудал гарах байсан биз. Харин бид бие биеэ хүндэтгэн, хамтран ажиллаж олон
зүйлийг амжуулж байна. Өөрийн ажилтан болон хамтрагчаа сонгохдоо хянуур нямбай
хандвал удирдахад хялбар байдаг.
Үргэлжлэл ХАРИУЛТ БҮРИЙГ МЭДСНЭЭР АСУУЛТ БҮР ТАНЫГ ЯМАР ИХ МЭДЛЭГТЭЙГ ХАРУУЛНА
Цөөн тооны хүмүүс төрөлхийн байгалиас заяасан уран илтгэгч байдаг ч ихэнх
нь үүнд суралцдаг. Үүний тулд сургалт, туршлага, сахилга бат маш чухал үүрэгтэй.
Хөл дээрээ хэрхэн зогсоход суралцахыг хүсч байвал уйгагүй мэдээлэл цуглуул.
Ингэснээр эргэлзээ тээнэгэлзээнд орохгүй. Та хариулт бүрийг мэдэж байснаар
асуулт бүр таныг ямар их мэдлэгтэй болохыг харуулах боломж олгоно.
Агуулга дээрээ ажилла. Сэдвийн дагуу унш, бусадтай ярилц, өдөр бүр үүн
дээрээ ажиллах цаг өөртөө гарга. Байнга бэлтгэл хийж, эцсээ хүртэл хүчилж
байсан гайхалтай хөнгөн атлетикийн тамирчны жишээг дагаж ажилла. Бэлтгэл сайтай
тамирчид ихээхэн сахилга баттай байдаг бөгөөд бизнес эрхлэгчид ч бас тийм л
байх ёстой.
Удирдагч хүн цохилтонд орж болох ч гайхшралд орох эрх байхгүй. Напалеон
АРВАН ХОЁР. ӨӨРИЙН ХӨЛ ДЭЭРЭЭ БАТ ЗОГС
Энэ бол амжилтанд хүрэх хамгийн хурдан арга юм
Би бизнесийн гараагаа эхлэхдээ урьдаар нарийн ширийн зүйл бүрийг судлахад
их цаг зарцуулдаг. Өнөөдөр ч би ингэж ажилладаг. Хүмүүс намайг яаж ингэж хурдан
хөлжөөд байгаад гайхдаг байх. Зарим нь намайг төрсөн цагаасаа л ийм байсан байх
гэж бодож магад. Үнэндээ би хурдан шийдвэр гаргадаг. Учир нь би шаргуу
хөдөлмөрлөдөг. Түүнчлэн бизнест хэрэгтэй бүх зүйлийг тооцоолж бэлтгэдэг.
Хөндлөнгийн хүний хараагүйг би анзаарч, бэлтгэлээ базаадаг. Тэд зөвхөн мөсөн
уулын орой болох үр дүнг л хардаг. Сайтар бэлтгэсэн хөнгөн атлетикийн тамирчин
шиг би нямбай бэлтгэсний эцэст нөхцөл нь бүрэлдсэн үед хаалганаас үсрэхэд ч
бэлэн болдог. Ёжилж хэлбэл сайн дураараа суралцахад бэлтгэл, практик хэрэгтэй.
Үргэлжлэл ХЭЛЦЭЛ ХИЙХИЙН ТУЛД БЭЛТГЭЛЭЭ БАЗАА
Хэлцлийг нууцлаг байдлаар биш арай хөгжилтэй байдлаар хий. Үүнийг урлаг
хэмээн үзэж, нягт нямбай ханд.
-
Өөрийн зорилгоо тодорхойлж аливаа хэлцэлд бэлтгэ.
Мэдэхгүй байх тусам ихийг өгөхөд хүрдэг. Бэлтгэл хангагдаагүй бол оролцохгүй
байсан нь дээр.
-
Нөгөө тал юу хүсч байгааг олж мэд. Өрсөлдөгчийнхөө хүчтэй
болон сул талыг олж мэд. Таны өрсөлдөгч хэн бэ? Тэдний нөөц боломж юу вэ? Тэд
яагаад үүнийг хүсч буй, тэд яах бол, тэд хэдийг төлж хэдийг авах вэ? гэдэг
талаар тооцоол.
-
Баримтанд тулгуурла. Бусдын итгэж буйг таах, дүгнэх,
сонсох гэсний хэрэггүй. Баталгаа, нотолгоо, баримт бичиг, хатуу тоон үзүүлэлт
дээр үндэслэ. Хоёр хүний компаний наймаа, санал бодол ижил байдаггүй. Иймээс
гарах үр дүнг тооцоол. БҮҮ ЯАР. МАГАДЛАН ШАЛГА.
-
Хэлцэл хийхдээ хүн бүр ялж болохоор шударга, ухаалаг бай.
Бүх зүйлийг шаардах хэрэггүй. ТАНЫГ ХӨНӨӨХ ДАЙСНЫГ БИЙ БОЛГОХ ЭРСДЭЛД БҮҮ ОР.
Үргэлжлэл ТАНЫ ЗОРИЛГО БОЛ ТАНЫ ӨРСӨЛДӨГЧ ТАНЫ ЗОЛИОС БУС, ТАНЫ ТҮНШ МЭТ БАЙХ ЯВДАЛ ЮМ
Би одоо л хөдлөх цаг болоо гэж шийдэн, тэр гэр бүлийн төлөөлөгч байшинтай
холбоотой бүх бизнесийг атгаж байгаа талаар олж мэдсэн юм. Би төлөөлөгчтэй нь
уулзахын оронд шууд л Хиннэбергтэй нүүр тулан уулзаж, тэд юу хүсч байгаа болон
би өөрийн үзэл бодлыг тэдэнд ойлгуулахаар шийдсэн. Хэрэв та үнэнийг мэдэхийг
хүсч байгаа бол төлөөлөгч болон бусад хүмүүсийг алгасан шууд л эзэнтэй нь тулж
харилцах хэрэгтэй.
Ингээд би Герман руу нисч Хиннэбергийн гэр бүлтэй уулзав. Тэдэнтэй уулзахын
тулд гаргасан цаг, хүчин чармайлтыг минь тэд үнэлсэн. Энэ миний ажлын гүнзгий
талыг харуулсан. Тэдний үл хөдлөх хөрөнгийг дээд зэрэглэлийн ажлын байрны
зориулалттай болгож өөрчлөх талаар баталгаа нотолгоотойгоор, итгэлтэйгээр
ярьснаар тэр гэр бүл миний саналыг тааламжтай хүлээн авсан. Бид ширээний ард
суугаад тэмцэлдээгүй. Түүний оронд бид ширээн дээр өөрсдийн хөзрөө дэлгэн
тавиад, ярилцсан юм. Удалгүй бид зөвшилцөлд хүрсэн.
АРВАН НЭГ. ЯЛАХЫН ТӨЛӨӨ ХЭЛЦЭЛ ХИЙ
Дипломат арга хэрэглэ
Намайг хэлцлийн мастер гэж нэрлэдэг байсан. Би хүсч байгаагаа өөрийн
болгодог бөгөөд ялахын тулд хэлцэл хийж, ялалтанд хүрдэг. Миний үйл явц таны
найдаж байсан шиг гарцаагүй биш байж болох юм. Би хэлэлцээрт бэлтгэхдээ оргилд
нь хүрэхийн тулд их цаг зарцуулдаг.
Хэлцэл хэмээх үгийг хүмүүс сонсоод ихэвчлэн хурлын ширээний ард өөд
өөдөөсөө ширтэн сууж, жижиг сажиг сэдвээр хэрүүл маргаан бие бие рүүгээ
чулуудалцаж суудаг талуудын дүр төрхийг төсөөлдөг. Энэ бол миний ажилладаг
хэлбэр биш ээ. Миний ажиллагааны тод жишээ бол би 40 дүгээр Уолл Стрийтийг
хэрхэн худалдан авсан тухай юм.
Үргэлжлэл ӨӨРИЙН ЗОРИЛГОО САНААНДАА УРГУУЛАН БОДСНООР САЙХАН ЗҮЙЛИЙГ ЦОГЦЛООЖ БОЛНО
-
Таны сэтгэлийг юу ихээр татдаг вэ? Та юуг сайхан гэж
үздэг вэ? Зарим нэг хүрч боломгүй зүйлийг олж авахын тулд хэдэн жилээр ч хүлээх
хэрэгтэй болно. Гэхдээ бүү няц. Танд зорилго тавихад хэрэгтэй.
-
Амьдралдаа сайхныг авч ирэх шулуун дардан замыг засч
байрлуул. Та шууд л очоод түүнийг худалдан авах уу? Та түүнийг өөрөө хийж,
эсвэл өөртөө зориулж хийлгэх үү? Та түүнд хүрч чадах уу? Танд түүнийг өөрийн
болгох эсвээс бусдад таниулж, мэдүүлэх шаардлага байна уу?
Үргэлжлэл ТАНЫ СОНИРХОЛ ТУРШЛАГА, ТӨСӨӨЛӨЛ ОЮУН САНААГ ТАНЬ ХӨГЖҮҮЛДЭГ ЮМ
Та юуг сайхан гэж үздэг юм? Юу таныг ихээр өдөөдөг вэ? түүнийгээ л
амьдралдаа хий. ТАНЫ СОНИРХОЛ ТУРШЛАГА, ТӨСӨӨЛӨЛ ОЮУН САНААГ ТАНЬ ХӨГЖҮҮЛДЭГ
ЮМ. Та материаллаг зүйлсэд сонирхолтой бол чадах чинээгээр түүнийг эзэмшихийг
хүснэ.
Амжилттай яваа хүмүүс гоо сайхнаар өөрсдийгөө хүрээлүүлэхдээ тэд омогшиж,
шагнал авсан мэтээр төсөөлдөг. Та гоо сайхантай илүү ойр нөхөрлө. Сурч мэдсэн
зүйлээ амьдралд бодитоор хэрэгжүүлж яваа шилдэг хүмүүс илүү их өсөн дэвжиж,
амьдралаа дээшлүүлэхийг хүсдэг. Хүмүүсийг хийсэн ажлынх нь төлөө гоо сайхны
үнэлэмжээр шагнаж урамшуулдаг билээ.
АРАВ. ТАНЫ ЭРГЭН ТОЙРОН ДАХЬ ГОО САЙХАН
Амьдралынхаа өнгө төрхийг сайжруул
Гоо сайхан ямар чухал болохыг хүн бүхэн мэднэ. Би амьдралдаа энэ зүйлийг
цогцлоохыг баримтладаг билээ. Хамгийн шилдэг хүмүүсийг ажиллуулж, хамгийн
гайхамшигтай байршлыг олж, ажиллаж буй төсөл бүр жинхэнээсээ ер бусынх нь байх
болно гэдэгт итгэл өгөх үүднээс хамгийн сайн материалуудыг би хэрэглэдэг. Гоо
сайхнаар хүрээлүүлэх нь өөдрөг байхад минь тусалж, амьдралыг минь гэрэлтүүлдэг
тул үүнийг би хүртэх ёстой гэж боддог.
Эмэгтэй хүний гоо сайхан, урлагийн бүтээлийн дэгжин хээнцэр байдал нь
өнгөцхөн харах төдий зүйл биш ээ. ГОО САЙХАН БАЙДАЛ ДОТРООСОО ГЭРЭЛТЭЖ БАЙДАГ.
Та хичнээн хичээсэн ч гоо зүйн хэв маягийг худалдан авч чадахгүй. Энэ бол
сэтгэлийн үнэт зүйлс бөгөөд миний хувьд хэв маяг, амжилт хоёр харилцан
шүтэлцээтэй. Би нэгийг нь нөгөөгүйгээр авахыг хүсдэггүй.
Үргэлжлэл
Инээдмийн жүжигчин, шилдэг илтгэгч нар танхим дахь
хүмүүсээ мэдэр, тэдний хэмнэлийг өөртөө нийцүүлэхдээ гарамгай байдаг. Инээдмийн
жүжигчид гол төлөв үзүүлж буй үзүүлбэрээ хүмүүстэй холбоотой зүйлийг хэлж,
тэдэнд ханддаг. Тэд үзэгчдийн анхаарлыг маш хурдан татаж, тэдэнтэй холбоо
үүсгэн, тэнд буй хүмүүс ч инээдмийн жүжигчинг өөрсдийн нэгэн адил хүлээн авдаг.
Ийм үед танхим дахь хүмүүс уг жүжигчинд анхаарал хандуулж, түүний хэлсэн бүх
зүйлийг хүлээн авдаг.
Та хамтран ажиллагч хэн нэгэнтэй нийтлэг төстэй шинж
чанар байгаа эсэхийг олж мэд. Танд хугацаа байвал өмнө үүсгэж байгаагүй холбоог
үүсгэж чадна. Тухайлбал арга хэмжээнд оролцохоор явж байгаад замын түгжрэлд
ороход бусдад ч бас ийм зүйл тохиолдож болохыг ойлго. Тэрбумтнаас өгсүүлээд
жирийн ээжүүд, оюутнууд замын түгжрэлд орж дэмий л сууж байдаг. Замын
хөдөлгөөний хүндрэлтэй байгаа асуудлын талаар хүмүүст өөрийн саналыг хэлэхэд л
олон хүн санал нэгтэй толгой дохихыг та харна.
Ухаалаг бизнесмэн бүх л
нөхцөлд байдалд бэлтгэлтэй байдаг.
ЕС. ЦОХИЛТОО ХУВИЙН БОЛГО
Та хэнд хандаж буйгаа мэд
Та хэнтэй ярьж байгаа тэр хаанаас ирсэн болохыг мэд. Та
хэлэлцүүлэг, дайн дажин, олон нийтийн ажилд оролцсон ч, өмнөө байгаа хүний
тухай болон тэр юу хүсч байгааг олж мэдснээр та сайн харилцаа тогтоож чадна.
Хүмүүс өөрөөсөө өөр бусад хүнийг боддоггүй бөгөөд тэд юу
хүсч буйгаа л авах гэж оролддог. Өөрийнхөө хэрэгцээг бодохоос бусдын зорилгыг
үл тоон, бусдын амжилт хүсэл сонирхлыг үл ойшоодог.
Аль ч үед бие биеэ сонсож, нийтлэг сонирхол, туршлага
солилцсноор сайн харилцааг үүсгэж болдог. Таныг сонсож буй хүмүүсийн тоо их
бага ч байсан дуу хоолойг сонсох нь чухал байдаг юм шүү.
Үргэлжлэл БАЙНГЫН ХЭВШМЭЛ БАЙДАЛ НЬ ТАНЫГ УНТАА БАЙДАЛД ОРУУЛНА
Зарим хүмүүс
-
Би ингэж ойлгодог
-
Би ийм л хүн
-
Надад дандаа л ийм байдаг. Би юу ч өөрчлөхгүй гэх мэт
шалтаг хэрэглэдэг. Ийм хүн өөрчлөлтөөс үнэхээр айдаг нэгэн юм.
Өөрчлөлт бол зайлшгүй, хэрэгтэй зүйл юм. Үнэн хэрэгтээ
энэ нь таны зөн совин, дадал заншлын эсрэг, амьдралыг өөр өнцгөөс харах
боломжийг олгоно. Байнгын хэвшмэл байдал нь таныг унтаа байдалд оруулна.
Заримдаа өөрөөр хариулах, хэв загварыг эвдэх боломжийг та эрэлхийл.
Subscribe to:
Posts (Atom)