2012-04-28

Үргэлжлэл. Зөн совингоо сонс

Таны буруу болохыг хүн бүр, юм бүхэн тулгаж байхад өөрийн зөн совингоо дагахад хүч хэрэгтэй. Өөр өөр үзэл бодолтой, өндөр үнээр бий болсон ганхашгүй баталгааны эсрэг ганцаар зогсох нь хэцүү. Заримдаа тэр нь зөвхөн таны хийх ёстой зүйл ч болдог. Та заримдаа өөрийн дотоод сэтгэлийг сонсож, тэд танд юу гэж хэлэхийг сонсож итгэх ёстой байдаг.
Эцсийн эцэст шийдвэрийн хариуцлага танд ноогдоно. Энэ бол таны амьдрал, гэр бүл, бизнес, мөнгө, сонголт юм.

Найм. Дотоод сэтгэл бол таны хамгийн сайн зөвлөх

Өөрийн зөн билгээ сонс
"Apprentice"-ийг зохиогч Марк Бурнеттэй уулзах тэр агшинд тэрбээр хүнийхээ болон мэргэжлийн хувьд 100% итгэл хүлээлгэж болохыг би мэдэрсэн. Тиймээс Марк надад таалагдаж, би түүнд бүрэн итгэсэн. Би түүнтэй хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа мэдэрсэн. Гэвч яагаад гэдгийг мэддэггүй мөртлөө уулзаж байсан хүмүүсээ зэвүүцэн үзэх тохиолдол байсан. Хэдийгээр би шүүгч болохыг хүсээгүй ч өөрийн дотоод зөн совингоо мэдэрч итгэхэд суралцсан юм. Энэ бол миний хамгийн үнэтэй зөвлөгчийн нэг. 

2012-04-27

Урам зориг, эрч үг хайрлах үгс

Амжилтанд хүрэхэд нууц гэж үгүй
Гагцхүү нэг ч цаг, нэг ч минутыг бүү алд



 

Туулсан бэрхшээл бүхэн чинь чамайг өнөөдөр хэн байхад чиглүүлсэн.
Хэцүү бэрхшээл бүхэн чинь чамайг өнөөдөр улам хүч чадалтай болгосон.
Бүү гутар харин ч баярла.


Үргэлжлэл. ӨӨРТӨӨ ЭРГЭЛЗЭЭГ ТӨРҮҮЛ. ЭНГИЙН БАЙ

Эрсдэл дагуулсан боломж буюу бусдыг цааш нь түлхэх нөхцөл байдлыг эрж хай. Хүмүүс айдастай хэрнээ яагаад эрх мэдэлтэй байдгийг олж мэд. Бүх зүйл өөрчлөгддөг. Шинэ хөгжил дэвшил, өөрчлөгдөж буй нөхцөл байдал, таны онцгой авьяас чадвараас улбаалан хандлага өөрчлөгддөг.

Төлөвлөгөөндөө эрсдлийн хэмжээг тооц. Төслөөс олох ашиг эрсдлийг бүрэн нөхөж чадах эсэхийг тооц.

Эрсдлээ багасгах аргуудаас судал. Заримдаа төслийн зөвхөн тодорхой хэсгүүдийг авч үзэх аль эсвэл эрсдлийг багасгах түнш хамтрагчийнхаа талаар бодож үз.

Үргэлжлэл. МЭДЛЭГТ ТЭВЧЭЭР ХЭРЭГТЭЙ


Алдаа гаргахаас бүү ай.

Олон хүн алдаа гаргахаас айж, юм хийдэггүй. Тэд мөрөөдөж, ярьж мөн төлөвлөдөг боловч өөрийн мөнгө, хүчин чармайлтаа тавьж, шийдвэрлэх алхам хийдэггүй. Бизнест амжилт олохын тулд эрсдлийг өөр дээрээ авч үзэх хэрэгтэй. Та алдсан ч түүнээсээ суралц. Мөсөн дээр унаагүй олимпийн аварга гулгагч гэж хаа ч байхгүй. Гулгагчид ур чадвар эзэмшихийн тулд зөвхөн харж, ярилцаад байдаггүй. Харин тэд унаж байж мэргэшдэг.

МЭДЛЭГТ ТЭВЧЭЭР ХЭРЭГТЭЙ. Үйл хөдлөл, эр зоригийг шаардана. Тэвчээр эр зоригийг нэгтгэвэл та ялагч болно.

Долоо. Хийж буй зүйлд баталгаа хэрэгтэй

Эрсдэлд орж бас эрсдлээс ангижирч сур

Зарим хүмүүс бодит ертөнцөд ажиллахдаа номын дуу сонссон атлаа нэг л учгийг нь олохгүй байх нь бий. Нөгөө хэсэг нь хар ухаанаараа хийж дадснаасаа өөр зүйлийг хийж барахгүй байх нь ч бий. Бид “Apprenitice”-д нэлээд өндөр боловсролтой нэр дэвшигчдийг албан бус сургууль төгссөн хүмүүстэй өрсөлдүүлсэн юм. Хоёр баг яаж ажиллаж байгааг ажиглахад тэдний амжилтын түлхүүр боловсрол бус, туршлага болохыг олж мэдсэн. Туршлага бол үйл хөдлөл, хийж буй зүйлээс ирдэг. Гэхдээ эрсдэл дагуулдаг. Мэдлэг бол чухал хэдий ч дан ганц мэдлэг хангалттай бус юм. Та мэдлэг дээрээ суурилан түүнийгээ ажилдаа ашиглан хөдлөх ёстой. Хийнэ гэдэг бол та хэрхэн суралцсан, түүнийгээ батлан харуулж буй хэрэг юм.

2012-04-25

Үргэлжлэл. Таныг хүндэтгэн сайн зөвлөгөө өгч чадах хүмүүст ханд

Ажилтнаа халахдаа мөрдлөг болгох зөвлөмж

Тухайн ажилтантай та ярилцснаар түүнийг байлгах, эс байлгах асуудал төдөлгүй шийдэгдэх тул ажилтны ажлын гүйцэтгэлийг авч үз. Ажилтнаа сайн ажиллуулж чадаж байгаа нь ХҮЧТЭЙ УДИРДАГЧИЙН ШИНЖ юм.
Гүйцэтгэл муутай ажилтанг тусгай сургалтанд суулгаж, тоног төхөөрөмжөөр хангах зэрэг асуудлаар засч болох эсэхийг хар

Үргэлжлэл - Дүрмээр тоглох

Ажилтнаа халах нь эрсдэл дагуулдаг учраас тодорхой тооцоо, үндэслэлгүйгээр хэзээ ч бүү хал. Халагдсан ажилчид гол төлөв эсэргүүцэж хуучин ажил олгогчоо шүүхэд өгч, зарим нь заналтайгаар нөхөн төлбөр авдаг.
Та ямар учраас, яагаад ажилтнаа халах болсон талаар дүрэм журам боловсруулж өөрийгөө хамгаал. Дараа нь уг дүрмийг захиандаа дурьд. Хуулийн өмгөөлөгчтэй зөвлөлдөж, ажлаас халах дүрэм, журмыг хянаж үзэх хүсэлт тавь. Үүнийг үнэ цэнэтэй хөрөнгө оруулалт гэж үз. Зөвхөн ганц шүүх ажиллагаанаас болж та болоод таны бизнесийг саатуулахаас гадна хамгаалалт хийхэд ихээхэн хөрөнгө мөнгө шаардагдана. Хэрэв та ялагдвал таныг бизнесээс бүрмөсөн түлхэн гаргах болно. 

Зургаа. Хугархай мөчрийг таслах нь модыг аварна.

ХЭНИЙ Ч СОНСОХ, ХЭЛЭХ ДУРГҮЙ ҮГ - ТА ХАЛАГДСАН

Миний боловсруулсан бүх л төсөл, байгуулсан гайхамшигтай байгууллагуудын зэрэгцээ ТА ХАЛАГДЧИХЛАА хэмээх егөөтэй хэллэгээрээ би хамгийн их олонд танигдсан хүн. Үүгээр телевизийн хүч чадлыг харуулж байна. Хэсэг танихгүй хүмүүс өөдөөс минь алхаж явахдаа над руу хуруугаараа чичлэн
- Та халагдсан гэж хэлчихээд галзуу юм шиг инээлдэж найз нөхөддөө 
- Би сая Дональдыг халчихлаа гэж зарладаг. Энэ бол Apprentice нэвтрүүлгийн хэсэг. 
Хэн нэгнийг халах нь хамгийн муу, хамгийн таагүй, тэнэг үйлдэл юм. Энэ сайхан хэрэг биш. Магадгүй энэ үйлдэл таны бизнесийн үйл ажиллагааг тасалдуулахад хүргэж мэднэ. Ажилтнаа халах тухай шийдвэр гаргах нь үнэхээр хэцүү бөгөөд тэвчээр заасан үйлдэл юм. Халагдсан ажилчид дайсагнаж, танд ажиллаж буй түүний нөхдүүд ч бас таны дайсан болох талтай. 

2012-04-24

Юм бүхэнд үнэ цэнэ буй. Хүн бүхэнд хувь тавилан буй

Бүсгүй гоо сайхны дэлгүүрийн үүдний толинд өөрийгөө зэрвэс хараад миний энэ уруул дээрх том хар мэнгэ намайг даанч гутаах юм даа? Энэ мэнгийг авахуулж нэг санаа амрахсан гэж боджээ.
 
Энэ бүсгүйг хүний хорвоод төрсөн тэр нэг өдөр эмээ нь нутгийн номтой лам дээр очиж заяа төөргийг нь үзүүлжээ. Охины төрсөн өдрийн төөрөг нь хэмжээлшгүй их буянтай, хаан язгууртны тогоо барих хувьтай, арвин буян нь насан багад бус насан залууд ирэх учиртай хэмээн айлджээ. Учиргүй баярласан эмээ нь дэгдэх нь холгүй явсаар гэртээ ирүүтээ сонин болгож мэргэн ламын үгийг учирлан хэлсэн боловч шашингүйн үзэлд бүрэн автсан аав ээж нь ер тоож үзсэнгүй.

Нүүрэн дэх мэнгэ юуг илэрхийлнэ вэ?

Байрлал 1-3
Та багадаа эрх дураараа, сахилгагүй талдаа хүүхэд байсан. Та төрөлхийн бүтээлч сэтгэхүйтэй. Амьдралаа аваад явчих чадвартай. Та хэн нэгний дор ажиллах дургүй. Өөрөө өөртөө босс нь байхыг илүүд үздэг. Ингэснээрээ ч илүү их амжилтыг олох магадлалтай.

Үргэлжлэл. Судалгаа үр дүнтэй

Би 40 дүгээр Уолл /Трамп их сургуулийн байр/-ийг худалдаж авахаар сонирхож байх үедээ уг барилга байгууламж, түүний одоогийн эзэмшигчийн асуудлыг бүхэлд нь судалж мэдэж байсан. Уг барилга, түүний хөрш, зах зээлийн нөхцөл байдал гээд түүнтэй холбоотой бүхнийг судалсан. Эцэст нь уг барилгыг худалдах авах боломж ирэхэд миний хувьд бэлтгэл хангагдсан байсан. 
Би юу худалдан авч байгаагаа мэдэж байсан. Доод Манхеттан дахь хамгийн өндөр барилга болох 40 дүгээр Уолл Стрийт нь 1,3 сая кв.м талбайтай. Би үүнийг 1.3 сая ам.доллараар худалдаж авч байсан. Тэгэхээр Манхеттанд нэг унтлагын өрөөтэй байрыг 1сая ам.доллараар олоход хэцүү болсон өнөө цагт энэ барилга хир зэрэг үнэтэй болохыг та төсөөлж байгаа биз дээ. 

Тав. Мэдлэггүйгээр боломжийг атгахгүй

МЭДЭЭЛЭЛИЙГ ОЛЖ ӨӨРТ АШИГТАЙГААР ХЭРЭГЛЭ

Ажиллах гэж буй төслийнхөө талаар бүхий л зүйлийн талаар олж мэдэж, мэдлэг хуримтлуул. Хангалттай мэдлэг хуримтлуулахгүйгээр аливаа ажлыг эхлэхэд та цаг зав, мөнгөө үрэх болно. Энэ бол дүрмийг нь мэдэхгүй байж өндөр гараатай покер тоглохтой л адил юм. Мөнгийг чинь шуудхан залгичих олон махчин загас байх учраас та ялагдана шүү.
Та бизнесийнхээ орчинг судал. Бизнес бүхэнд эрсдэл бий, гэхдээ та хийж буй зүйлийнхээ талаар ихийг мэдэж байвал эрсдэлийн хэмжээг багасгаж чадна. Мэдлэг олж ав, ингэснээр та илүү сайн шийдвэр гаргаж, хамгийн шилдэг нь болно. Хүн бүр ажлаа хамгийн сайн хийхийг хүсдэг. Хэн ч мөнгө залгихаас өөр юу ч хийдэггүй хүүхэлдэйтэй ажиллахыг хүсэхгүй.

2012-04-23

Үргэлжлэл. Эр зориг

Аливаа зүйлийг орхих эсэхээ мэдэхгүй төөрөлдөх үед эр зориг хэрэгтэй. Эр зориг бол айдсыг эсэргүүцэгч зүйл юм. Айдас таныг хаашаа ч хөдөлгөхгүй барихаас зайлсхийх хэрэгтэй.
Заримдаа хамгийн авьяаслаг хүмүүс алдаа гаргаж, авьяасаар маруухан хүмүүс амжилтанд хүрдэг. Амжилтанд хүрч буй хүмүүс өөртөө итгэлтэй алхаж, бусдын хоригыг ч үл тоодог. Зарим үед би уучлалыг хүлээн зөвшөөрдөггүй.

Үргэлжлэл. Зарим зүйлийг хүлээхэд үнэ цэнэтэй байдаг

Ихэнх хүмүүс тэвчээр муутайн дээр үр дүн хурдан гаргахыг хүсдэг. Гэхдээ хүлээх гэдэг хааяа ухаалаг алхам болдог. Хүлээх, нэн ялангуяа хүсч буй зүйлээ урт удаан хугацаагаар хүлээхэд хэцүү байдаг.
Би Трамп ордонг барих гэж 30 жилийг хүлээсэн. Трамп ордон Манхеттаны баруун хэсэгт Хадсон голын хөвөөнөө сүндэрлэн байдаг. Энэ ордон бол Нью-Йоркийн хот төлөвлөлтийн хорооноос баталж байснаас хамгийн том төсөл нь билээ. Үнэхээр энэ хотын өндөр барилгуудыг дагуулахгүй сайхан барилга болсон.

Дөрөв. Шаргуу бай

ТЭСВЭРТЭЙ БАЙ
Зарим хүмүүсийн боддог шиг би Мидасийн оюун ухааныг өвлөж төрөөгүй билээ. Би маш азтай байсан. Өндөр боловсрол, гайхамшигтай эцэг эхтэй байсан минь миний давуу талууд байсан. Би шаргуу, шийдэмгий, тэсвэртэй хүн. Эдгээр зан чанаргүйгээр би амжилтанд хүрэхийн аргагүй.
Шаргуу байх гэдэг нь чанга хатуу, овлигогүй, бодлогогүй байна гэсэн үг биш. Энэ бол бууж өгөлгүйгээр тууштай байхыг хэлнэ. Төсөл боловсруулж дайралт хийхдээ өөртөө итгэлтэй, өөрийн үзэл бодолтой, бэлтгэлтэй байх гэсэн утгыг илэрхийлнэ. Итгэж буй, хүсч буй зүйлээ хийхийн төлөө бат зогсож, тэмцэхэд шаргуу байх хэрэгтэй.

2012-04-22

Үргэлжлэл. Та санаагаа тод томруун, өнгөөр буулгаж, баяжуул

- Аливаа ажлыг эхлэхийн өмнө санаандаа анхнаас нь түүний хэмжээ, цар хүрээг өсгөж болох талаас нь төсөөл. Бодит буюу практик байгаа эсэхэд санаа бүү зов.
- Таны санаа, түүний аливаа хэсгүүд нь биелэгдэх эсэхийг анхаар. Таны замд хөндөлдөн гарч ирэх саад бэрхшээлийг тооцож үз.

- Тэдгээр бэрхшээлийг хэрхэн даван туулах, үүсч болох зардлыг хэрхэн зохицуулахыг судал. Тухайлбал, зардал, эрсдэл, ашгаа эсвэл танд байхгүй авьяас чадвар, дадал туршлага, холбоо барих хүмүүсийнхээ талаар түнштэйгээ ярилцаж тохиролцсон нь дээр үү. Цаг хугацаа, хүчин чармайлт, зардал өсөх нь тийм ч сайн зүйл биш. Харин шагнал урамшуулал их байж болно. 

Үргэлжлэл - Оюун санаандаа том зүйлийг ургуулан бод


Том сэтгэх боломж байхад жижгээр сэтгэх нь таны амьдралын бүх л зүйлийг хязгаарлана. Хүмүүс сайхан зүйлсийг бүтээж чаддаг. Гэхдээ өөрсдийгөө сайхан зүйлд хүрнэ гэдэгт итгэлтэй байж чадахгүй бол амжилтанд хүрч чадахгүй. Иймээс сэтгэн бодох үйл ажиллагаанаас эхэл.
Оргилд ганцаардмал байдаг бус уу гэдэг үг байдаг. Би үүнтэй санал нийлдэггүй. Аливаа өрсөлдөөнийг хүсдэггүй нэгэн нь энэ үгийг гаргасан байж таараа. Өрсөлдөөний дундаас амжилтанд хүрч, оргилд нь хүрэхдээ л би сайн сайхныг мэдэрдэг. Энэ бол зайлшгүй хийвэл зохих зүйл юм. Том сэтгэвээс та оргилд нь хүрнэ.

Гурав. Том байх тусмаа илүү сайхан

ТРАМПИЙН ХЭМЖЭЭСЭЭР СЭТГЭ

Би од шүүрэх дуртай. Миний төслүүд ч бас од атгахыг хүсдэг. Би Нью-Жерсид Трамп хэмээх хамгийн өндөр хоёр том орон сууцны цамхаг барьж байна. Жерси хотын Трамп плаза нь 415 сая ам.долларын өртөгтэй 50 гаруй өндөр давхар, 862 люкс орон сууц бүхий хоёр цамхагаас бүрдэх орон сууцны төсөл юм. 
Уг цамхагуудын байрлал, загвар нь Манхеттан хотын бараг бүх байшингаас харагдахаар төлөвлөгдсөн. Орон сууцнууд дээвэр дээрээ усан сантай, бизнес төвтэй, 8.000кв.м талбай бүхий хөлний массажны газартай, хаалттай сагсан бөмбөгийн талбайтай, хувийн кинотеатртай байх юм. Цамхагууд од мичдэд хүрэхгүй ч оршин суугчид нь тэнгэрт амьдарч байна гэж бодох вий.

Хоёр. Хөшүүргээ өндөр тавь

Хүмүүсийг гайхашруул

Намайг Манхеттан дахь хөрөнгөө өсгөх шийдэлд хүрэхэд аав минь яагаад ингэх болсныг минь ойлгоогүй юм. Аав маань Бруклин болон Күйнст маш сайн ажиллаж нь дээр гэж бодож байсан хэрэг. Гэтэл Манхеттан руу нүүх нь миний удаан хугацаанд зорьсон зорилго минь байсан юм. Манхеттан бол дэлхийн худалдаа, соёл, нийгмийн төв байсан бөгөөд тэр нутагт би нэрээ дуурсгахыг хүссэн юм.
Манхеттанд амжилттай суурьшиж, амжилт олсныхоо дараа Трамп цамхагийг барихаар шийдэж, өөрийнхөө энэ хэтийн төлөвлөгөөнийхөө тухай аавдаа хэлсэн юм. Трампийн цамхагийг өвөрмөц харагдуулах бөмбөгөр оройтой, шилэн хүрэл өнгөтэй гаднах байдал зэргийг тайлбарлан хэлэхэд минь бас л намайг ойлгоогүй. Сайхан сэтгэлтэй, сайн хүмүүс дандаа түүний төлөө ажиллаж байсан бөгөөд яагаад миний төлөө ажиллахгүй гэж. 

2012-04-17

Арьяабалын хийд орсон нь

Арьяабалын хийд нь Тэрэлжийн Мэлхийн хаднаас цаахна байдаг юм байна лээ. Холоос харахад амьтны хошуу шиг харагдана