ТЭСВЭРТЭЙ БАЙ
Зарим хүмүүсийн боддог шиг би Мидасийн оюун ухааныг өвлөж төрөөгүй билээ. Би маш азтай байсан. Өндөр боловсрол, гайхамшигтай эцэг эхтэй байсан минь миний давуу талууд байсан. Би шаргуу, шийдэмгий, тэсвэртэй хүн. Эдгээр зан чанаргүйгээр би амжилтанд хүрэхийн аргагүй.
Шаргуу байх гэдэг нь чанга хатуу, овлигогүй, бодлогогүй байна гэсэн үг биш. Энэ бол бууж өгөлгүйгээр тууштай байхыг хэлнэ. Төсөл боловсруулж дайралт хийхдээ өөртөө итгэлтэй, өөрийн үзэл бодолтой, бэлтгэлтэй байх гэсэн утгыг илэрхийлнэ. Итгэж буй, хүсч буй зүйлээ хийхийн төлөө бат зогсож, тэмцэхэд шаргуу байх хэрэгтэй.
Миний тэмцэл намайг дандаа хөгжөөж байсан. Намайг төсөөлж, бодож байснаасаа илүү их зүйл хийхэд хүргэдэг байсан. Эцсийн эцэст тулаан бүр намайг хүчтэй болгож байсан.
Лас Вегасын хамгийн өндөр буудал болох Трамп олон улсын буудал цамхагийг одоо Невадагийн цөлд барьж байгаа. Энэ буудал Стив Виннийн эзэмшил болох Винни Лас Вегас хүрэх замыг дайрч гарах замд сүндэрлэнэ. Стив бол Вегаст олон жил ажиллаж байгаа бөгөөд миний үеийн өрсөлдөгч юм.
1980 онд Стив Винн бид хоёр Атланта хотод байсан тухайгаа эргэн санахад Атланта хот бид хоёрын хувьд тийм ч том хот байгаагүй. Бид дандаа том зүйлийг бүтээн байгуулдаг ижил төстэй онцлог чанар, эготой байсан юм. Олон жил, олон барилга барьсны эцэст бид сайн найзууд болсон доо. Стив бол сэтгэлд минь хүрч чадсан үнэхээр сайн залуу.
No comments:
Post a Comment