2012-04-27

Долоо. Хийж буй зүйлд баталгаа хэрэгтэй

Эрсдэлд орж бас эрсдлээс ангижирч сур

Зарим хүмүүс бодит ертөнцөд ажиллахдаа номын дуу сонссон атлаа нэг л учгийг нь олохгүй байх нь бий. Нөгөө хэсэг нь хар ухаанаараа хийж дадснаасаа өөр зүйлийг хийж барахгүй байх нь ч бий. Бид “Apprenitice”-д нэлээд өндөр боловсролтой нэр дэвшигчдийг албан бус сургууль төгссөн хүмүүстэй өрсөлдүүлсэн юм. Хоёр баг яаж ажиллаж байгааг ажиглахад тэдний амжилтын түлхүүр боловсрол бус, туршлага болохыг олж мэдсэн. Туршлага бол үйл хөдлөл, хийж буй зүйлээс ирдэг. Гэхдээ эрсдэл дагуулдаг. Мэдлэг бол чухал хэдий ч дан ганц мэдлэг хангалттай бус юм. Та мэдлэг дээрээ суурилан түүнийгээ ажилдаа ашиглан хөдлөх ёстой. Хийнэ гэдэг бол та хэрхэн суралцсан, түүнийгээ батлан харуулж буй хэрэг юм.


Би олон ч удаа эрсдэлд орж байсан бөгөөд тэр бүгд намайг амжилтанд хүргэсэн эсэхийг бурхан л мэднэ. Хийх зүйлийн тоо бага байх тусам эрсдэл багатай байдаг. Иймээс эрсдэлийг даван туулахад бэлтгэ. Ямагт найдвартай гэж бүү итгэ. Ирэх аюулыг багасгахыг оролдож, хэр зэрэг алдаж болохоо зөв мэдэрч хий. Эрсдлээр мөрийцөн тоглоход заримдаа авууштай байдаг хэдий ч таны төлж чадах хэмжээнээс давч гарах ч тохиолдол бий. 

Та аливааг чин сэтгэлээсээ хийж эхлэхэд цэнзүүр өөрчлөгддөг. Танд гольф тоглохын өмнө гольф амархан, хүч шаардахгүй юм шиг санагдах байх. Гэвч та ямар хэцүү болохыг төд удалгүй мэдэрнэ. Аливаа зүйлийг хийтлээ чамлах хэрэггүй. Хялбар юм шиг харагддаг мөртлөө хийгээд үзэхэд хэцүү байдаг. Учир нь түүнийг боловсруулах гэж хүмүүс их цаг хугацаа зарцуулсан байдаг. Тэд туршилт хийж буйг та хараагүй байж болох юм. Гэвч тэд уран бүтээлээ засах, урлагийн бүтээлээ сайжруулах гэж тасралтгүй ажилладаг. Эцэст нь үр дүнгээ харуулдаг.

Гранд төв буудлын ойролцоо орших Коммодор зочид буудлыг эзэмшилдээ авахаар сонирхож байх үед миний нэг найз хэвлэлд ярилцлага өгөхдөө миний энэ санааг “Титаник хөлөг дээр суудал олох гэж тэмцэлдэх” адил гэж хэлсэн байсан. Хэвлэлээс үзэхэд энэ талаар сонин жигтэй зүйл миний эсрэг их гасан байсан. Уг төсөл нилээд том эрсдэлтэй юм шиг байсан. Харин би үүний төлөө ажиллана гэсэн үзэл бодол, төлөвлөгөөтэй байсан юм.

Ингээд энэ ажилд ханцуй шамлан орж төсөл боловсруулсан.  Би том амжилт олсон. Гранд Хяат зочид буудлын хувьд надад чамгүй их амжилт авчирсан төдийгүй Гранд төв буудлын эргэн тойронд нурсан газрыг дахин сэргээж барьсан.

Уг төсөл дээр ажиллаад би нэлээд зүйлийн талаар сурч мэдсэн. Уг газрын талаар ярьж байсан бүх хүмүүсийн яриа надад урам өгч өөрчлөлт хийхэд түлхэц өгсөн гэдгийг л би хэлж чадна. Гэхдээ “Би зөвхөн алдааг олохын оронд засч залруулж, шинийг бүтээнэ” гэж хэлсэн. Танд тохиолдох бизнесийн асуудлыг ойлгохын тулд та түүнд гар бие оролцох хэрэгтэй. Та туршлага хуримтлуулах ёстой, үүнийг зөвхөн хийж байж л хуримтлуулна.

No comments:

Post a Comment