2012-04-22

Гурав. Том байх тусмаа илүү сайхан

ТРАМПИЙН ХЭМЖЭЭСЭЭР СЭТГЭ

Би од шүүрэх дуртай. Миний төслүүд ч бас од атгахыг хүсдэг. Би Нью-Жерсид Трамп хэмээх хамгийн өндөр хоёр том орон сууцны цамхаг барьж байна. Жерси хотын Трамп плаза нь 415 сая ам.долларын өртөгтэй 50 гаруй өндөр давхар, 862 люкс орон сууц бүхий хоёр цамхагаас бүрдэх орон сууцны төсөл юм. 
Уг цамхагуудын байрлал, загвар нь Манхеттан хотын бараг бүх байшингаас харагдахаар төлөвлөгдсөн. Орон сууцнууд дээвэр дээрээ усан сантай, бизнес төвтэй, 8.000кв.м талбай бүхий хөлний массажны газартай, хаалттай сагсан бөмбөгийн талбайтай, хувийн кинотеатртай байх юм. Цамхагууд од мичдэд хүрэхгүй ч оршин суугчид нь тэнгэрт амьдарч байна гэж бодох вий.


Манхеттандаа л миний бие төслийн сайн төлөвлөгч гэгдэх ч Жерси хотод ер бусын аятайхан боломж байгааг олж харсан учраас Хадсон голыг гатлан Жерсийн зүг хүлгийн жолоо залсан юм. Чиг хандлагыг төсөөлөхдөө би сайн лдаа. Жерси хотыг агуу ирээдүй хүлээж байна, аль эсвэл би тэнд байхгүй байх болно гэж би боддог. 

Өөртөө хориг хязгаар бүү тавь. Трампийн хэмжээс гэж би юуг нэрлэснийг тунгаан бодож, том алхам хий. Олон хэсэгтэй байр барих, сайжруулалт хийхэд хэр зэрэг зарцуулалт хийх хэрэгтэй эсэхийг харгалзахгүйгээр ганц айлын орон сууц бүү барь. Харин хийх зүйлээ хэрхэн томруулж, сайжруулж, тодруулж, илүү сайхан болгох талаар судал. 

Хэдийгээр та өөрийн мөрөөдлөө биелүүлж чадах байр сууринд одоогийн байдлаар хүрээгүй ч ирээдүйн лут төслүүдийнхээ төлөө та бэлтгэл ажлаа эхэлж чадна. 
Аль болох том зүйлийн тухай бодож, сэтгэ.

No comments:

Post a Comment