2012-04-28

Найм. Дотоод сэтгэл бол таны хамгийн сайн зөвлөх

Өөрийн зөн билгээ сонс
"Apprentice"-ийг зохиогч Марк Бурнеттэй уулзах тэр агшинд тэрбээр хүнийхээ болон мэргэжлийн хувьд 100% итгэл хүлээлгэж болохыг би мэдэрсэн. Тиймээс Марк надад таалагдаж, би түүнд бүрэн итгэсэн. Би түүнтэй хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа мэдэрсэн. Гэвч яагаад гэдгийг мэддэггүй мөртлөө уулзаж байсан хүмүүсээ зэвүүцэн үзэх тохиолдол байсан. Хэдийгээр би шүүгч болохыг хүсээгүй ч өөрийн дотоод зөн совингоо мэдэрч итгэхэд суралцсан юм. Энэ бол миний хамгийн үнэтэй зөвлөгчийн нэг. 


Бидний ихэнх нь дотоод зөн билгээ хурцалж байдаг ч өөрсдийн дуртай, дургүй мэдрэмжийнхээ талаар хайхралгүй үлдээдэг. Энэ зөн билгээ тоохгүй байх нь өөрийн үзсэн харсандаа итгэхгүй байгаатай адил. Гэхдээ гол төлөв бид гэмшихээрээ энэ тухайгаа эргэн санадаг. Бид мэдрэмжээ бусад хүмүүсийн итгэж байгаагийн эсрэг байх үед мэдрэхэд хялбар байдаг. Бид ухамсартай биш, хэт сэтгэл хөдлөлөөр хандаж, хэрхэн ухамсарлан ойлгож байгаагаа тоомсорлодоггүй. Энэ нь ихэнх үед том алдаа болдог.

Би хэн бэ гэдгийг илэрхийлэх бүх зүйлийн эцсийн бүтээгдэхүүнийг гаргах өөрийн зөн совиндоо би итгэдэг. Зөн совин бол гэр бүл, аав ээж, багш, анд нөхдөөс сурч мэдсэн зүйлийн боловсруулалт нь юм. Түүнд миний үнэт зүйлс, ухамсар, айдас, туршлага, зорилго минь багтдаг. Миний амьдралын бүх зүйл амжилт болон алдагдал дээр тулгуурласан байдаг.  

Бидний зөн билэг бол амьдарч, хийж, харж, сонсож буй зүйлээсээ боловсруулсан ухамсартай ухаан бодол юм. Зөн билэг бидэнд газарчилж хамгаалж, биднийг хэн болохыг маань сануулдаг.

Бидний зөн совин логик утгагүй, баримт нотолгоотой зохицохгүй үед асуудал гардаг бөгөөд алинд нь итгэхээ бид мэддэггүй. Би бүх мэдээлэлийг авч, бүх баримтуудыг шалгахыг оролддог бөгөөд эцэст нь гол төлөв өөрийн дотоод сэтгэлээ дагадаг. 

ӨӨРИЙН ЗӨН СОВИНГОО ДАГА, ЗӨВХӨН ТА Л ӨӨРӨӨ ХААШАА ЯВАХЫГ ХҮСЧ БУЙГАА МЭДНЭ

No comments:

Post a Comment