Таны буруу болохыг хүн бүр, юм бүхэн тулгаж байхад өөрийн зөн совингоо дагахад хүч хэрэгтэй. Өөр өөр үзэл бодолтой, өндөр үнээр бий болсон ганхашгүй баталгааны эсрэг ганцаар зогсох нь хэцүү. Заримдаа тэр нь зөвхөн таны хийх ёстой зүйл ч болдог. Та заримдаа өөрийн дотоод сэтгэлийг сонсож, тэд танд юу гэж хэлэхийг сонсож итгэх ёстой байдаг.
Эцсийн эцэст шийдвэрийн хариуцлага танд ноогдоно. Энэ бол таны амьдрал, гэр бүл, бизнес, мөнгө, сонголт юм.
Анх гольфийн газраа барьж эхлэх үед миний зөн совин надад энэ бол бизнесийн сайн шийдвэр гэж хэлж байсан юм. Би гольфийн төлөөх хүсэл тэмүүллээ үйл ажиллагааны мэдлэгтэй нэгтгэвэл амжилтан хүрнэ гэдгээ мэдэж байсан. Дэлхийн хамгийн шилдэг гольфийн газар байгуулагчдыг олж тэдэнтэй хамтран ажиллахад нэлээд цаг зарцуулсан. Эцэст нь гайхалтай үр дүнд хүрсэн. Би өөрийн зөн совингоо логик сэтгэлгээтэй хослуулснаар амжилтанд хүрсэн.
Хэрэв би ширэнгэн ойн дунд ганцаараа байсан бол газарчин эсвэл газрын зураг сонгох эсэхийн талаар өөрөөсөө асууж байсан удаатай. Би газарчинг сонгох байсан. Та зөн совин, зүрх сэтгэлээ сонсож чадваас тэр нь таны үнэтэй чиглүүлэгч чинь болно.
ямар гоё эссэ вэ баярлалаа амжилт хүсч байна
ReplyDelete