2012-04-24

Тав. Мэдлэггүйгээр боломжийг атгахгүй

МЭДЭЭЛЭЛИЙГ ОЛЖ ӨӨРТ АШИГТАЙГААР ХЭРЭГЛЭ

Ажиллах гэж буй төслийнхөө талаар бүхий л зүйлийн талаар олж мэдэж, мэдлэг хуримтлуул. Хангалттай мэдлэг хуримтлуулахгүйгээр аливаа ажлыг эхлэхэд та цаг зав, мөнгөө үрэх болно. Энэ бол дүрмийг нь мэдэхгүй байж өндөр гараатай покер тоглохтой л адил юм. Мөнгийг чинь шуудхан залгичих олон махчин загас байх учраас та ялагдана шүү.
Та бизнесийнхээ орчинг судал. Бизнес бүхэнд эрсдэл бий, гэхдээ та хийж буй зүйлийнхээ талаар ихийг мэдэж байвал эрсдэлийн хэмжээг багасгаж чадна. Мэдлэг олж ав, ингэснээр та илүү сайн шийдвэр гаргаж, хамгийн шилдэг нь болно. Хүн бүр ажлаа хамгийн сайн хийхийг хүсдэг. Хэн ч мөнгө залгихаас өөр юу ч хийдэггүй хүүхэлдэйтэй ажиллахыг хүсэхгүй.


Мэдлэгийн талаарх хошин үг бий. Та нэгэнт мэдлэгийг олох гараагаа эхэлсэн л бол тэр байнга нэмэгдэн баяжиж байдаг. Мэдлэг сайтай байх тусам таны ойлголт улам өргөжиж, илүү туршлагатай болж, таны сонирхол хүсэл тэмүүлэл болж хувирна. Хүмүүс таныг мэдлэгээр тань үнэлж, түүний чинь төлөө таныг хүндэлнэ. Тэд танаас хариу тус хүсэх л гэж магтаалын үг зусардаж, бялдуучилдаг юм.

Та мэдлэг эзэмших үед танд илүү сонирхолтой санагдаж таныг сонирхолд хөтөлнө. Нас бага, цус шингэн дээрээ суралц. Суралцах тусам танд шинэ сонирхол төрж, амжилтанд хүрэхэд тус болж, таны оюун ухааныг хурцална. 

Коллежид сурч байхдаа би үл хөдлөх хөрөнгө, түүний шийдлийн тухай уншиж чөлөөт цагаа өнгөрүүлдэг байлаа. Би зөвхөн шалгалтаа өгөхийн төлөө бус сонирхож, суралцахыг хүсч байсан учраас л уншдаг байсан. Миний хичээлээс гадуур хийсэн ажил болох анхны үл хөдлөх хөрөнгийн наймаа мааньо амжилттай хэрэгжиж, өөрийн бизнесээ эхлэх хангалттай мөнгө олсон. Би 800 сул өрөөтэй, 1200 айлын орон сууцны төсөлд оролцсон. Энэ бол гайхамшиг байсан. Төсөл дээр ажилласан хүмүүс хэдийг засгийн газрын шийдвэрийн хүрээнд ажиллаж байсан ч би үүнийг агуу боломж гэж үзэж байсан. Шаргуу ажилласны дүнд их зүйлийг сурсан. Энэ нь надад өөртөө итгэх итгэл өгч, өөрийн үл хөдлөх хөрөнгийн салбарт бизнесийн гараагаа эхлэх их хүслийг минь дэврээсэн дээ.

Би анх хийж эхэлсэн ажлын хэв маягаа амьдралынхаа туршид үргэлжлүүлсэн. Аливаа ажлыг хийж эхлэхийн өмнө бүх баримт нотолгоог мэдэхийг хүсдэг учраас би нэг ч зүйлийг орхилгүйгээр судалдаг билээ.

No comments:

Post a Comment