2012-04-23

Үргэлжлэл. Зарим зүйлийг хүлээхэд үнэ цэнэтэй байдаг

Ихэнх хүмүүс тэвчээр муутайн дээр үр дүн хурдан гаргахыг хүсдэг. Гэхдээ хүлээх гэдэг хааяа ухаалаг алхам болдог. Хүлээх, нэн ялангуяа хүсч буй зүйлээ урт удаан хугацаагаар хүлээхэд хэцүү байдаг.
Би Трамп ордонг барих гэж 30 жилийг хүлээсэн. Трамп ордон Манхеттаны баруун хэсэгт Хадсон голын хөвөөнөө сүндэрлэн байдаг. Энэ ордон бол Нью-Йоркийн хот төлөвлөлтийн хорооноос баталж байснаас хамгийн том төсөл нь билээ. Үнэхээр энэ хотын өндөр барилгуудыг дагуулахгүй сайхан барилга болсон.


Үнэ цэнэтэй зүйлс хялбар ирэх нь ховор, байнгын бэлтгэл, цаг хугацаа, нөр их хөдөлмөрийн үр дүнд бий болдог. Хөндлөнгийн хүн болоод үйл явцаас шалтгаалан та их ажлынхаа замын дундаас хазайх эс бөгөөс хурд саарах саад бэрхшээлтэй тулгардаг. Энэ бол бизнесийн бодит нүүр царай юм.

No comments:

Post a Comment