Аливаа зүйлийг орхих эсэхээ мэдэхгүй төөрөлдөх үед эр зориг хэрэгтэй. Эр зориг бол айдсыг эсэргүүцэгч зүйл юм. Айдас таныг хаашаа ч хөдөлгөхгүй барихаас зайлсхийх хэрэгтэй.
Заримдаа хамгийн авьяаслаг хүмүүс алдаа гаргаж, авьяасаар маруухан хүмүүс амжилтанд хүрдэг. Амжилтанд хүрч буй хүмүүс өөртөө итгэлтэй алхаж, бусдын хоригыг ч үл тоодог. Зарим үед би уучлалыг хүлээн зөвшөөрдөггүй.
Би 40 дүгээр Уолл стрийтийг худалдан авсны дараа орон сууцны хорооло болгохыг хүмүүс санал болгож байсан ч би ажлын байрны зориулалтаар ашиглая гэж бодсон. Хэдийгээр намайг ятгахыг оролдож байсан хүмүүс олон төрлийн шалтгаан тоочиж, статистик тоо баримт үзүүлж байсан ч би хөдлөөгүй. Миний ч зөв болсон. 40 дүгээр Уолл стрийт хамгийн хэрэгтэй бизнес төв болсон. Заримдаа танд буугаа чиглүүлэн буулгахгүй зөрүүдлэх ёстой үе гарна. Эр зоригоо, хүсэл тэмүүлэлтэйгээ нэгтгэвэл та өөрийн болон ажлынхаа төлөө тавьсан зорилгодоо хүрч чадна.
Төсөл бүрийг хэрэгжүүлж эхлэхийн өмнө нарийвчлан шалгаж, амжилттай
болгох алхам бүрийг төлөвлө. Уг төслийн хэрэгжилтийн явцад гарах
гэнэтийн үйл явдлуудыг хязгаарлахыг оролд. Жижиг ч гэлээ болзошгүй
аливаа асуудлыг бүү орхигдуул
- Танд тулгарч болох асуудал бүрийн
сөрөг үр дагаврыг бодитоор хар. Маргааш мөнгө төлж хийх ажил, цаг
хугацааны хүчин зүйл, үнэмлэхүй зүйлдээ үнэлгээ тогтоо.
- Асуудал гарч, ажил хойшлогдох үед эрсдлээс ангижрах санхүүгийн нөөц боломжоо хуримтлуул.
Долоо хоногийн ажлаа тоочин бичих нь миний хамгийн дуртай ажлын нэг хэсэг байсан.
No comments:
Post a Comment