2012-04-22

Хоёр. Хөшүүргээ өндөр тавь

Хүмүүсийг гайхашруул

Намайг Манхеттан дахь хөрөнгөө өсгөх шийдэлд хүрэхэд аав минь яагаад ингэх болсныг минь ойлгоогүй юм. Аав маань Бруклин болон Күйнст маш сайн ажиллаж нь дээр гэж бодож байсан хэрэг. Гэтэл Манхеттан руу нүүх нь миний удаан хугацаанд зорьсон зорилго минь байсан юм. Манхеттан бол дэлхийн худалдаа, соёл, нийгмийн төв байсан бөгөөд тэр нутагт би нэрээ дуурсгахыг хүссэн юм.
Манхеттанд амжилттай суурьшиж, амжилт олсныхоо дараа Трамп цамхагийг барихаар шийдэж, өөрийнхөө энэ хэтийн төлөвлөгөөнийхөө тухай аавдаа хэлсэн юм. Трампийн цамхагийг өвөрмөц харагдуулах бөмбөгөр оройтой, шилэн хүрэл өнгөтэй гаднах байдал зэргийг тайлбарлан хэлэхэд минь бас л намайг ойлгоогүй. Сайхан сэтгэлтэй, сайн хүмүүс дандаа түүний төлөө ажиллаж байсан бөгөөд яагаад миний төлөө ажиллахгүй гэж. 


Би өөрийн гэсэн жишгийг тогтоомоор байгаагаа л аавдаа ойлгуулах гэж ярьсан юм. Би тэнгэр баганадсан барилга барих гэсэн юм биш. Харин дэлхийд гайхамшигтай, хараа булаам, бахархууштай үзмэрийг л байгууллахыг хүссэн.

Энэ барилга миний нэрээр нэрлэгдснээр намайг илэрхийлэх учир Нью-Йоркчуудын үзэж байсан үзмэрээс онцгой, өвөрмөц байлгахыг л зорьсон юм. Хүмүүсийн сайшаалыг хүртэх Трампийн цамхаг нээгдэж, төдөлгүй миний тогтоосон жишгийг хүлээн зөвшөөрөх нь тодорхой болсон. Зөвлөхүүд маань Трамп цамхагийн хүлээлгийн танхимд сайхан уран зургууд өлгөхийг зөвлөсөн лдөө. Би урлагт дуртай боловч уг санаа надад хэтэрхий хуучинсаг санагдсан учир үүний оронд хүрхрээ байгуулахаар санаа шулуудсан. Уг хүрхрээ бараг 80 тохой өндөртэй бөгөөд 2 сая ам.доллар өртгөөр боссон. Энэ цамхаг үнэхээр сайхан, нүд хужирлам бөгөөд Нью-Йорк хотын гол үзмэрийн нэг болсон юм. Үнэндээ хүлээлгийн танхимыг уран зургаар дүүргэсэн бол ингэж хүмүүсийн анхаарлыг татахааргүй байсан нь лавтай. 

Нэмж хэлэхэд би өөрийн гэсэн жишгийг бий болгож, зорилтоо, хөшүүргээ өндөр тавьсан юм.

ЭНЭ НЬ БАС ХАЛДВАРТАЙ

Юу хийх, яаж хийх талаар хүн бүрт өөр өөрийн гэсэн үзэл бий. Хүмүүс аятайхан, боломжийн гэмээр зөвлөгөө өгөх боловч танд чухам юу хэрэгтэйг мэдэхгүй. Миний хувьд бизнес эрхлэхийн минь гол баяр баясгалан бол өөрийн хэтийн зорилгыг бүтээлчээр хэрэгжүүлэх чадвартай байх явдал юм. Тиймдээ ч би илүү томруун, төсөөллөөр дүүрэн, долоо хэмжиж нэг огтлон байж, аз туршсан хүмүүсийг хүсэн хүлээж байснаас нь илүүтэйгээр алмайруулах тийм төслүүдийг боловсруулж, энэ байдлаа мэдэрдэг билээ.

Бизнес нь хэрхэн явагдаж байгаа нь бараа бүтээгдэхүүн үйлчилгээний чанараас эхлээд тухайн байгууллагын бүх зүйлээс хамааралтай байдаг. Надтай ажилладаг хүмүүс телевиз, хэвлэл мэдээлэлээр гарч байгаа эерэг дүрийн, урам зоригтой байдал нь гадаад байдлаараа харагдаж байгаа нь юм. Харин би хүмүүсийг дотроосоо тэгж гэрэлтэй байгаасай гэж хүсдэг. Надад хүмүүсийг байлдан дагуулах том санаа сэдэл, эрч хүч байдаг. Хүмүүс надтай ажиллахдаа намайг хэн болох, байгууллагаа хэрхэн авч явааг минь анзаарч мэдэрдэг юм. Миний эрч хүч, эерэг үйлдэл бусдад халдварладаг. Хүмүүс үнэхээр урам зоригтой, эцэж цуцалгүй, зоримог ажиллаж, их ажлыг нугалдаг. Трампийн байгууллагын хийсэн бүхэн боловсруулсан төслүүд нь дандаа нэгдүгээр зэрэглэлийн байдаг гэдгийг бүгд мэднэ. Ийм өндөр түвшний амжилтанд хүрч байгаагийн нэгэн том шалтгаан нь бүх хүний дагаж мөрдөх ёстой жишиг, стандартыг тогтоосон явдал юм.

Хэрэв та шаргуу ажиллах дуртай бол тантай ажилсаг хүмүүс дуртайяа л ажиллана. Надтай ажилладаг хүмүүс өдөр тутмын асуудлаа шийдэхдээ баяр баясгаланг мэдэрч, өөрийн үүрэг даалгавартаа өөрсдийн өндөржүүлсэн жишгийг тавьж биелүүлэхийг хичээдэг. Тэд ажлаа хийж байхдаа ч “Бид яаж илүү бүтээлч байх вэ, бид хэрхэн оргилд нь хүрэх вэ?” гэж байнга асууцгааж байдаг.


ТРАМП БАГШ - АМЬДРАЛДАА МӨРДЛӨГ БОЛГО
Та өөрийн үүрэг хүлээсэн зүйлдээ цаг заваа зарцуул. Шинэ санаа, төсөөлөлийг нээлттэй байлга.

Таны ажиллаж байгаа салбарт хэн, юу хамгийн сайн болохыг олж мэдэн, чиглэл тодорхойлогч, удирдагч, удирдлагуудыг тодорхойл. Тэд хамгийн шилдэг байх ямар шалтгаан байна вэ? Тэдний дагаж мөрддөг жишгээс суралц.

ТӨГС ТӨГӨЛДӨРИЙГ ШААРДАХ НЬ
Төв паркийн Уоллман мөсөн хотхоныг сэргээн босгох шийдэл гаргахдаа би өөрийн журмыг мөрдсөн юм. Үүнд:

-       Сайн бүтээл гарга

-       Аль болохоор хамгийн хурдан барьж, бүтээ

-       Таны жишгийг хангахад шаардагдах бага хэмжээний мөнгө зарцуул.

Энэхүү сайхан мөсөн хотхоныг Нью-Йорк хотынхон сэргээн босгох гэж 7 жилийн турш хичээсэн боловч хийсэн дорвитой ажил байгаагүй шиг санагдана. Харин би энэ ажилд гар бие оролцож, ердөө л гуравхан сарын дотор дуусгасан даа. Их хотынхоны 21 сая ам.долларын зардлаар төсөвлөж байсан их ажлыг арав ч хүрэхгүй хувь хэмжээний ам.доллараар сэргээн босголт хийсэн. Хүн бүр ашиг хүртсэн. 

Энэ төсөлд би өөрийн стандарт, жишгээ тогтоосон, үүнийхээ дагуу ажиллаж, амжилттай дуусгасан юм. 

Өөрийнхөө сонирхож байгаа салбартаа хамгийн шилдэг нь байхын тулд та юу сурч, юу хийх ёстойгоо тодорхойл. Сурах арга замыг эрж хай, хүмүүстэй уулз, зорилгодоо хүрэхийн тулд туршлага хуримтлуулах хэрэгтэй билээ. Энэ бүгдийг хийхийн тулд өөртөө цаг зав гаргаж, өсөж дэвжихийн төлөө бүгдийг сур. 
Бусдын гаргасан шинэлэг санаа сэдлийг эрж хай. Өөрийнхөө ажиллах хүрээнд хэрэгжүүлж болох тийм шинэлэг санаа, хандлага, туршлагыг олж ав.
Өөрийнхөө хийж байгаа бүх зүйлд “Би үүнийг яаж илүү сайн хийж болох уу, би яаж илүү хүчирхэгээр санал бодлоо илэрхийлэх үү, би үүнийг хэрхэн өөр дээрээ сайнаар тусгаж авч болох вэ?” гэдгийг өөрөөсөө асуу. Үүнийхээ дараа л үндсэн

No comments:

Post a Comment