2012-04-25

Зургаа. Хугархай мөчрийг таслах нь модыг аварна.

ХЭНИЙ Ч СОНСОХ, ХЭЛЭХ ДУРГҮЙ ҮГ - ТА ХАЛАГДСАН

Миний боловсруулсан бүх л төсөл, байгуулсан гайхамшигтай байгууллагуудын зэрэгцээ ТА ХАЛАГДЧИХЛАА хэмээх егөөтэй хэллэгээрээ би хамгийн их олонд танигдсан хүн. Үүгээр телевизийн хүч чадлыг харуулж байна. Хэсэг танихгүй хүмүүс өөдөөс минь алхаж явахдаа над руу хуруугаараа чичлэн
- Та халагдсан гэж хэлчихээд галзуу юм шиг инээлдэж найз нөхөддөө 
- Би сая Дональдыг халчихлаа гэж зарладаг. Энэ бол Apprentice нэвтрүүлгийн хэсэг. 
Хэн нэгнийг халах нь хамгийн муу, хамгийн таагүй, тэнэг үйлдэл юм. Энэ сайхан хэрэг биш. Магадгүй энэ үйлдэл таны бизнесийн үйл ажиллагааг тасалдуулахад хүргэж мэднэ. Ажилтнаа халах тухай шийдвэр гаргах нь үнэхээр хэцүү бөгөөд тэвчээр заасан үйлдэл юм. Халагдсан ажилчид дайсагнаж, танд ажиллаж буй түүний нөхдүүд ч бас таны дайсан болох талтай. 


Ажилтнаа халснаар таны бизнест түүний зай үгүйлэгддэг учраас л олон компаниуд хүсээгүй ажилчид ажиллуулсаар байдаг. Шинэ ажилтан авахад зардал мөнгө, цаг хугацаа их зарцуулдаг бөгөөд олон удаагийн халаа сэлгээ гарах нь бий. Гэвч танд түүнээс өөр сонголт байхгүй. Таны бизнес урагшаа явах хэрэгтэй бол бүтээмж муутай хүмүүс танд хэрэггүй. 

Бизнес гэдэг бол олон хүний ажлын гүйцэтгэлээс хамаарч байдаг цогц байгууллага юм. Гинжин холбоос буруудаж, ажил санаснаар явахгүйд хүрч байгууллагын тавьсан зорилтонд муугаар нөлөөлдөг. Иймээс л уг хүч сулруулах хүчин зүйлийг арилгах ёстой.

Ажлаас халах гэдэг бол чухал бөгөөд хариуцлагатай бизнесийн шийдвэр юм. Энэ бол таатай зүйл биш, гэхдээ хугархай мөчрийг таслах нь модыг аварна.

No comments:

Post a Comment