Ажилтнаа халах нь эрсдэл дагуулдаг учраас тодорхой тооцоо, үндэслэлгүйгээр хэзээ ч бүү хал. Халагдсан ажилчид гол төлөв эсэргүүцэж хуучин ажил олгогчоо шүүхэд өгч, зарим нь заналтайгаар нөхөн төлбөр авдаг.
Та ямар учраас, яагаад ажилтнаа халах болсон талаар дүрэм журам боловсруулж өөрийгөө хамгаал. Дараа нь уг дүрмийг захиандаа дурьд. Хуулийн өмгөөлөгчтэй зөвлөлдөж, ажлаас халах дүрэм, журмыг хянаж үзэх хүсэлт тавь. Үүнийг үнэ цэнэтэй хөрөнгө оруулалт гэж үз. Зөвхөн ганц шүүх ажиллагаанаас болж та болоод таны бизнесийг саатуулахаас гадна хамгаалалт хийхэд ихээхэн хөрөнгө мөнгө шаардагдана. Хэрэв та ялагдвал таныг бизнесээс бүрмөсөн түлхэн гаргах болно.
Уур уцаартай байхдаа болон бусад ажилчид таны дэргэд байх үед ажилтнаа ажлаас халах хэрэггүй. Ажилтан таны сайхан занг хөдөлгөж хахууль өгөхийг хүсвэл бүү зөвшөөр. Та уурлаж байгаагаа мэдэрвэл шууд л алхаад өнгөр. Нэг тийш очиж тайвшир, бүрэн тайвширсны дараа бодит зөвлөгөө өгч чадах хүнтэй нөхцөл байдлын талаар ярилц. Яаж гүйцэлдүүлэх талаар төлөвлөгөө гаргаж, өмгөөлөгчөөс зөвлөгөө ав.
Өөрийн ажилтнуудын өмнө энэ үйлдлийг бүү хий. Тухайн ажилтан танд таалагдахгүй байгаа бол түүнтэй бусад ажилчдын дэргэд бус, зөвхөн хоёул байх орчин нөхцөлд ярилц. Уг ажилтантай ганцаарчилж уулзахдаа тэр ажилтан танд дайсагнах санаа агуулж байна гэж үзвэл өөр нэг ажилтнаа байлцуулж болно. Ажлын байрнаас гадуур өөр газар уулзаад, дараа нь шууд л орхин яв.
Ажилчидтай уулзахдаа аливаа хэрүүл маргаан бүү гарга. Иргэнлэг, даруу төлөв, ажил хэрэгч бай. Ажилтантайгаа шулуухан, шударга байдлаар харьц. Гэхдээ түүнд ярих боломжийг бүрэн олго.
Аз болоход шаргуу ажиллах дуртай, хичээл зүтгэлээрээ юманд хүрдэг хүмүүсийг би татдаг юм шиг санагддаг. Миний халсан ихэнх хүмүүс хангалттай төвшинд ажлаа гүйцэтгэж чадаагүй гэдгээ мэдсэн бөгөөд энэ талаар надад асуудал бага гарсан. Би шударга байхыг шаарддаг байсан, тэд ч үүнийг мэддэг байсан. Ийм нөхцөл байдалд аль алинд маань тустай байдаг юм.
No comments:
Post a Comment