Том сэтгэх боломж байхад жижгээр сэтгэх нь таны амьдралын бүх л зүйлийг
хязгаарлана. Хүмүүс сайхан зүйлсийг бүтээж чаддаг. Гэхдээ өөрсдийгөө сайхан
зүйлд хүрнэ гэдэгт итгэлтэй байж чадахгүй бол амжилтанд хүрч чадахгүй. Иймээс
сэтгэн бодох үйл ажиллагаанаас эхэл.
Оргилд ганцаардмал байдаг бус уу гэдэг үг байдаг. Би үүнтэй санал
нийлдэггүй. Аливаа өрсөлдөөнийг хүсдэггүй нэгэн нь энэ үгийг гаргасан байж
таараа. Өрсөлдөөний дундаас амжилтанд хүрч, оргилд нь хүрэхдээ л би сайн
сайхныг мэдэрдэг. Энэ бол зайлшгүй хийвэл зохих зүйл юм. Том сэтгэвээс та
оргилд нь хүрнэ.
Жижиг зүйлээс гараагаа эхэлж, улмаар том ажил болго. Хүмүүс сонголтонд
дуртай байдаг. Энэ бол бидний төрөлхийн мөн чанар юм. Хэрэв та эхэлсэн ажил
дээрээ хөдөлгөөнгүй байвал яг л тэр байдлаараа байна. Харин урагш алхваас таны
ажил ч таныг даган урагшилна.
Та хүсч буй зорилгодоо хүрэх алхмуудын талаар бод.
-
Танд том, жижиг төлөвлөгөө бий юу
-
Таныг юу хязгаарлаж хойш нь татдаг вэ
-
Та хэтийн зорилгоо хэрхэн тэлж болох вэ
Томоор урагш ахихын тулд өнгөрснийг бус ирээдүйг төлөвлөхөд анхаарлаа
хандуул. Өнгөрснөөс суралц, өнгөрснөөрөө бүү амьдар, хугацаа алдана. Одоогийн
болон ирээдүйн зорилгодоо хүрэхэд тустай шийдвэрийг эрэлхийлэх үедээ улирч
одсон асуудлаа бүү хайхар.
Эйнштен хэлэхдээ, төсөөлөл бол мэдлэгээс илүү чухал юм гэжээ. Эйнштен шиг
ухаантан хүн хэлэхэд хялбар хэдий ч тэрбээр үнэхээр голыг нь олж хэлсэн.
Төсөөлөл болон том сэтгэх чадваргүйгээр дан ганц мэдлэг таныг амжилтанд
хүргэхгүй. Мэдлэг бол байшингийн суурь тавихтай адил юм. Төсөөлөл, мэдлэгийг
хослуулж чадваас танд том сэтгэх боломж нээгдэнэ.
No comments:
Post a Comment