2012-04-24

Үргэлжлэл. Судалгаа үр дүнтэй

Би 40 дүгээр Уолл /Трамп их сургуулийн байр/-ийг худалдаж авахаар сонирхож байх үедээ уг барилга байгууламж, түүний одоогийн эзэмшигчийн асуудлыг бүхэлд нь судалж мэдэж байсан. Уг барилга, түүний хөрш, зах зээлийн нөхцөл байдал гээд түүнтэй холбоотой бүхнийг судалсан. Эцэст нь уг барилгыг худалдах авах боломж ирэхэд миний хувьд бэлтгэл хангагдсан байсан. 
Би юу худалдан авч байгаагаа мэдэж байсан. Доод Манхеттан дахь хамгийн өндөр барилга болох 40 дүгээр Уолл Стрийт нь 1,3 сая кв.м талбайтай. Би үүнийг 1.3 сая ам.доллараар худалдаж авч байсан. Тэгэхээр Манхеттанд нэг унтлагын өрөөтэй байрыг 1сая ам.доллараар олоход хэцүү болсон өнөө цагт энэ барилга хир зэрэг үнэтэй болохыг та төсөөлж байгаа биз дээ. 


Өөрийн гольфийн газрыг байгуулахдаа дэлхийн хамгийн шилдэг гэгдэх мэргэжилтнүүдийг ажиллуулахаар урьсан юм. Ямар ч зүйлийг боломж хэмээн орхихыг хүсээгүй учраас бүх жижиг сажиг зүйл, санаа сэдэл гээд олон зүйлийн талаар тэднээс асуусан. Би хамгийн шилдэг бүтээгдэхүүн, хүмүүс, арга замуудын талаар мэдэж байхыг хүссэн юм. Аз болоход мэргэжилтнүүд өөрсдийн ажилдаа дуртай байсан болохоор миний асуултуудад залхууралгүй хариулт өгч байлаа. Байгуулам барих ажил эхлэх үеэр хийх бүх зүйл, төсөл бүхэлдээ хэрхэн явагдахыг би мэдэж байсан. Төслийн явцыг л надад мэдээллэхэд хангалттай байсан.

Харанхуй бүдүүлэг байдлыг даанч уучлашгүй. Энэ бол ялагдалд хүргэх цорын ганц юм. Мэдээлэл муутай байхад хүлээн зөвшөөрөхөөс өөр яах ч билээ. Өөрсдийн мэдлэгээ тэлэх, туршлага солилцох мэргэжилтнүүдийн багийг бүрдүүлж, хамгийн шилдэг ажил бүтээхийн төлөө зорилт тавибал төсөл амжилтанд хүрдэг. Би энэ зарчмыг баримтладаг. Иймээс миний төслүүд гайхамшигтай болж чаддаг. 

Суралцах үр үндэс бараг бүх газар ургадаг. Та суралцахгүйгээр хийж байгаа зүйлийнхээ талаар хэзээ ч ихийг мэдэж чадахгүй

Сурах гэдэг нь оюун санаагаа шинэ мэдээлэлээр баяжуулах өдөр тутмын үйл явц юм. Дэлхий ертөнц асар хурдтай өөрчлөгдөж буй өнөө үед түүнтэй хөл нийлүүлэн алхах нь зайлшгүй юм. Ингэж л мөр зэрэгцэн алхахгүй бол та эртний хүнтэй адил болно. Юмны ард бүү хоцор. Хэзээ хэрэг болохыг нь та мэдэхгүй ч бүх зүйлд суралц.

Би олон жилийнхээ хуримтлуулсан бизнесийн мэдлэгээ хуваалцах гэж л Трамп их сургуулийг байгуулсан. Мэдлэг олж авах ямар чухал болохыг мэдэрсэн учраас л би үүнийг хийсэн. Та Трамп их сургуулиас амжилтанд хүрэх аргуудыг дадлага туршлага хуримтлуулан мэдээлэлээр олж авна.  


No comments:

Post a Comment