2012-04-25

Үргэлжлэл. Таныг хүндэтгэн сайн зөвлөгөө өгч чадах хүмүүст ханд

Ажилтнаа халахдаа мөрдлөг болгох зөвлөмж

Тухайн ажилтантай та ярилцснаар түүнийг байлгах, эс байлгах асуудал төдөлгүй шийдэгдэх тул ажилтны ажлын гүйцэтгэлийг авч үз. Ажилтнаа сайн ажиллуулж чадаж байгаа нь ХҮЧТЭЙ УДИРДАГЧИЙН ШИНЖ юм.
Гүйцэтгэл муутай ажилтанг тусгай сургалтанд суулгаж, тоног төхөөрөмжөөр хангах зэрэг асуудлаар засч болох эсэхийг хар


Сайжруулах боломжтой гэж үзвэл тухайн ажилтантай уулзаж, бүтээмж гаргах тодорхой хугацаа өг. Шаардлагаа тодорхой тавьж, юу хүсч буйгаа зөвөөр ойлгуулах, хэрэв таны шаардлагыг хангаж чадахгүй бол халагдах болно гэдгийг ойлгуул.

Ажлаас халах үйл явц сэтгэл хөдлөлөөр шийдэгдэх учир тухайн ажилтныг халахаасаа өмнө зөвлөхтэйгээ нөхцөл байдлын талаар бодитой ярилц. Танд зөв зөвлөгөө өгөх танай байгууллагын бус гадны хүнтэй энэ талаар ярилцах нь ухаалаг алхам болох юм. Гэхдээ танай байгууллагын хэн нэгэн асуудалд бодитой хандана гэж итгэж байгаа бол түүнийг дуудаж ярилц.

Таныг хүндэтгэн, сайн зөвлөгөө өгч чадах хүмүүсийн тухай бод. Тэдгээр хүмүүсээс хэн нь хамгийн сайн шүүгч, хэн нь бизнесийн бодит нөхцөл байдлыг ойлгодог, хэн нь танд туслахад бэлэн байна вэ? Хэд хэдэн хүний нэрс гарган тэднээс сонголт хийж, эхний сонгосон хүн боломжгүй гэж үзвэл жагсаалтанд байгаа бусад хүмүүс рүү шууд утасд.

No comments:

Post a Comment