2011-05-20

Сайн, муу чанар үргэлж тэмцэлдэж байдаг

Өвгөн индиан ач хүүтэйгээ гэрийнхээ үүдэнд суугаад цаахан талд нь ноцолдох хоёр нохойг ажиглаж байв. Нэг нь цагаан, нөгөө нь хар зүстэй бөгөөд 12 настай ач хүүг нь ухаан орох цагаас л хамт ноцолдож өсчээ. 
 
Хажуугаасаа салгадаггүй байнга харж хамгаалдаг хоёр нохой нь байлаа. Амбаараа мануулахад нэг л нохой хангалттай байхад яагаад заавал хоёр, тэгээд бас цагаан, хар өнгөтэй байгаагийн учрыг хүү ихэд сонирхон өвөөгөөсөө асуув. Өвгөн индиан ач хүүгийнхээ нуруун дээр нөхөрсөгөөр алгадаад
- Хүү минь, энэ нь хоёр чухал зүйлийг илэрхийлж байгаа юм.
- Юу илэрхийлж байгаа юм? 
- Яг энэ хоёр нохой шиг хүний сайн, муу чанар нь үргэлж бидний дотор тэмцэлдэж байдаг юм. Энэ хоёр нохойг харахдаа үргэлж үүнийг санадаг юм. Тийм учраас үргэлж дэргэдээ байлгадаг гэв. Ач хүү “Тэмцэлдэж байдаг юм бол нэг нь дийлсэн байхнээ” гэж бодоод хүү дуусдаггүй асуултаасаа дараагийхыг нь асуужээ.

- Тэгвэл энэ тэмцэлд аль нь дийлэх вэ” гэв.


Хөгшин индиан ач хүүгээ хараад:
- Чинийхээр бол аль нь дийлэх вэ?” хүү бодолхийлнэ. Харин өвгөн индиан”
- Би алийг нь илүү тэжээнэ тэр нь дийлнэ дээ” гэв.

No comments:

Post a Comment