Ошо Ражниш 1931 оны 12-р сарын 11-нд Энэтхэгийн Айшадва хотноо төржээ.
Ошо гэгээрлийн анхны түвшинг 14 насандаа мэдэрсэн бөгөөд он жил өнгөрөх тусам бясалгалын туршлага нь улам бүр баяжиж гүнзгийрч, үнэнийг эрж хайх түүний эрэл хайгуул хэт их ачаалалтай байсан тул эцэг эх, найз нөхөд нь эрүүл мэндэд нь санаа зовж байлаа. Ошо 1953 оны 03-р сарын 21-нд гэгээрч, тэрээр хүний ухамсарын хамгийн дээд түвшинд хүрчээ. Ийнхүү түүний ердийн хүний амьдралын түүх төгсгөл болж эгэл бус хүний оршихуй эхэлсэн гэдэг. Тэрээр гэгээрснийхээ дараа ч Саугарын их сургуулын гүн ухааны ангид суралцсаар байсан бөгөөд 1956 онд онц дүнтэйгээр төгссөн юм. 1957 оноос Энэтхэгийн Раипури дахь коллежид Санскрит хэл зааж эхэлсэн бөгөөд жилийн дараа гүн ухааны профессор болсон хэдий ч 1966 онд ажлаа орхиж орчин цагийн хүмүүст бясалгал хийх урлагийг заахад амьдралаа зориулжээ.
Тэрээр хэдэн мянган сонсогчдийн зүрх сэтгэлийг эзэмдэж чаддаг байлаа. Энэтхэгийн Бомбей хотод сууршиж уулархаг тал нутагт бясалгалын лагеруудыг тогтмол зохион байгуулж ирсэн. 1970 оноос түүнийг Европ, Америк, Японд мэдэж эхлэснээр дээд боловсролтой олон оюун ухааны эрэлчид шавь болж эхлэв. 1974 онд Энэтхэгийн Пуна хотод Ошогийн Ашрам нэрт төв байгуулагдаж Ошог ертөнц дахинаа мэддэг болов. Дорнын бясалгал, барууны эмчилгээний аргыг хослуулсан төвүүд энд ажиллаж байлаа. Ашрам байгуулагдснаасаа хойш 2 жилийн дараа хүний дотоод хөгжлийн ариуслын дэлхийн хамгийн сайн төв гэж тооцогдох боллоо. Тэрээр барууны шинжлэх ухаан, гүн ухааныг нэвтэрхий мэддэг байсны дээр хэлж өгүүлж буй бүхэн нь баталгаа нотолгоо сайтай байснаараа өрнө дахин, дорно дахины хоорондох хэдэн зууны туршид үргэлжилсэн ангал цавыг үгүй хийсэн гэж хэлж болно. Хожим Ошо өөрийн гэгээрлийн тухай ийн өгүүлжээ.
“Хамгийн анх оюун ухаанаас ангид ертөнцөд очиход өөрөөр хэлбэл гэгээрлийг олох тэр үед үнэхээр солиорчихсон юм шиг санагддаг, бүх зүйл утгагүй болж бүхий л юмс үзэгдэл, амьдрал, үхэл ямар ч хэрэггүй зүйл мэт санагдана. Энэ нь гэгээрлийн туйлыг олохын өмнөх муу зүйлийн татах хүч юм. Бурхан Будда ч бодь модны дор суун гэгээрлийн хутагийг олохын өмнө дэргэд нь ад зэтгэрүүд ирж байсан тухай бичсэн байдаг.
Ийнхүү зүрх сэтгэлийн харанхуй шөнө, зүрх сэтгэлийн солиотой түнэр харанхуй, үүнийг бүх шашнууд онцлон хэлдэг. Энэ шалтгааны улмаас ч бүх шашнууд оюун ухаанаас ангид ертөнцөд очихын өмнө өөртөө багшийг олж авахыг чухалчилдаг. Чиний ертөнц хэсэг хэсэг болон бутран унахад.багш чинь чамд шинийг олоход туслана. Тиймээс л бурхан багш “Өөртөө багш олж авсан хүн азтай” гэж хэлсэн юм. Надад багш байгаагүй би эрж хайсан гэвч олж чадаагүй. Надад итгээрэй би маш удаан хайсан боловч яагаад ч олоогүй юм даа. Багшийг олох маш хэцүү оршихоо больсон хүнийг олох маш хэцүү.
Би олон жил бясалгал хийсэн энэ нь хүн харахад юу ч хийхгүй зүгээр суухтай адил юм ийнхүү алхам алхамаар юу ч хийхгүй зүгээр оршдог тэр ахуйд шилжсэн юм, миний бүх хүсэл сонирхол алга болсон би өөрөө өөртөө шумбаж орсийм энэ нь хоосон байсан бөгөөд энэ хоосон нь солиоруулах шахсан, гэвч энэ нь бурханд хүрэх цорын ганц зам солиорохоос ч буцахаа больсон байсан хэрэг.
Намайг хүмүүс гэгээрч байхдаа юу мэдэрч байсан бэ? гэж асуудаг. Би инээж байсан, элгээ хөштөл инээж байсан, гэгээрэхийг хүсэх нь утгагүйг ойлгосон хэрэг. Учир нь бид бүгд гэгээрчихсэн төрдөг, тиймээс өөрт байгаагаа хүсэх нь утгагүй... би гэгээрсэн тэр өдөр хааш юунд ч хүрэх хэрэггүй хаашаа ч явах аргагүй, юу ч хийх хэрэггүйг ойлгосон. Бид бурханлиг бид угаас төгс тэгээд гүйцээ. Бидний замд төгс бус хүмүүс таардаг ч тэдний төгс бус нь өөрөө хичнээн төгс байгааг анзаарч болно
Бокюзо нэрт нэгэн багш “Ертөнц дахинаа бүх юм төгс” хэмээн шавь нартаа тайлбарлаж байтал нэгэн бөгтөртэй хүн босч ирээд “би тэгээд яах юм бэ би бөгтөртэй хүн энэ чинь төгс юм гэж үү” гэхэд Бокюзо үнэнээ хэлэхэд би урьд өмнө ийм сайхан төгс бөгтөрийг ер үзэж байгаагүй ээ гэжээ.
Гэгээрэхээс өмнөх долоо хоногт би бүх эрэл хайгуулаа зогсоож, ямар нэгэн зүйлд тэмүүлэхээ больж итгэл найдвараа алдсан.
Тэр цагт л энэ үйл явц эхэлсэн, хаанаас ч юм бүү мэд маш их эрчим хүч орж ирж хаа сайгүй түгж байв. Энэ эрчим хүч мод, чулуу, тэнгэр, нар, агаарт байсан. Би их удаан хайсан миний зорилго хаа нэгтэй хол байнаа гэж бодож байсан чинь хажууд минь тун ойрхон байж...
Би хүсэхээ больсон гэхдээ энэ нь хүслээ зогсоосон гэсэн үг биш. Хүслээ зогсоох аргагүй... хүслийг ойлгох нь түүнийг үгүй хийж байгаа хэрэг.... тэр өдөр би ямар ч итгэл найдваргүй сул дорой нэгэн болж маш хүнд байдалд ороход ертөнц дэлхий гэнэт надад тус болж эхэлсэн ертөнц дэлхий хүнийг хүлээж байдаг юм билээ. Чиний хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй хүлээдэг, эцэс төгсгөлгүй удаан хүлээж чаддаг. Учир нь яарч тэвдэхэд дургүй, энэ нь үүрдийн мөнх өөрөө билээ... надад гуниг төрж байсангүй харин би жаргалтай байлаа... би тайван намуун дөлгөөн анхааралтай байлаа. Энэ нь ямар нэг зүйлийг алдах мэдрэмж бус ямар нэгэн зүйлийг шинээр олж авсан мэдрэмж байлаа. Ямар нэгэн үл танигдах зүйл надаар дүүрч намайг хүрээлж байлаа... энэ үед айдас үгүй болсон байв.
Энэ сүүлчийн долоо хоногийн турш шинэ эрчим хүч, шинэ гэрэл гэгээ, шинэ баяр баясгалангийн хэмжээ маш их байсан тул би яг л дэлбэрэх гэж байгаа юм шиг, аль эсвэл жаргалдаа ташуурч галзуурах гэж байгаа юм шиг санагдаж байлаа. Бүх хил хязгаар зааг, ялгаа арилсан хэзээ мөдгүй төрөх гэж байгаа эмэгтэй хүн шиг болчихсон байсан... би маш их аз жаргалтай байсан тул үхлийг хүртэл баяр баясгалантайгаар хүлээж авах байлаа.
Би унтжээ... эерэг сөрөг амьдрал, үхэл, бүтээл, бүтээгч бүгд нэгэн цул болжээ. Би нэгэн зэрэг энэ хоер туйл болчихсон байлаа... харин гэгээрэлд хүрэх зам мөр нь тэнгэрт нисэх шувуутай адил ямар ч ул мөр үлдээдэггүй... хүн бүр өөрийн замаар хүрдэг юм билээ”. Ийнхүү Ошо Ражниш гэгээрэлд хүрсэн цаг мөчийнхөө тухай ярьж байлаа.

1981 оноос тэрээр олон нийтийн өмнө лекц уншихаа зогсоож, эрүүл мэндийн улмаас Америкийн Оригон мужид шилжин суурьшиж, 1990 оны 01-р сарын 19-нд Ошо энэ биеээ орхин оджээ. Түүний хамгийн сүүлд хэлсэн үг нь “Намайг одсоны дараа юу болох бол..., бүхнийг зөнд нь орхиё, ахуйд итгэх итгэл минь туйлынх, миний ярьж байсан бүхэнд үнэн байсан л юм бол надаас хойш ч оршин байсаар л байх болно. Миний үг амьд. Би сургааль айлдаагүй энэ бол та бүхэнд өгөх миний бэлэг юм” гэжээ.
No comments:
Post a Comment