-Энэ юу вэ? гэж сөөнгөдvv хоолойгоор арай ядан асуулаа. Хулан эхэндээ балмагдсанаа:
-Захиа гэж бас л сааралтсан хоолойгоор хариулав.
-Захиа гэж бас л сааралтсан хоолойгоор хариулав.
- Би захиа гэдгийг нь харж байна. Чи намайг битгий мангартуулах гээд бай. Түвшин та хоёр ямар холбоотой юм бэ? Чи эртүүд Түвшингээс хүүд бэлэг ирсэн мирсэн гээд л байсан.
Захиагий нь болохоор надаас нуугаад кармандаа хадгалж явдаг байх нээ? Их доромжлох нь ээ энэ чинь. Ананд уурандаа биеэ барьж чадахгүй болсон байлаа. Ядахдаа энэ хэрүүлийн хажуугаар хөгжим чихэнд чийртэй гэгч нь хангинана. Хүү нь сэрэн чарлалаа. Хулан дуугүйхэн шиг хүүгээ очиж авлаа. Хардлага гэдэг хүнийг өөрийн ухаангүй болгодог хойно. Ананд уурандаа тавиур дээрээс хөгжмөө түлхэж унагаад галзуу юм шиг хашгичин:
Захиагий нь болохоор надаас нуугаад кармандаа хадгалж явдаг байх нээ? Их доромжлох нь ээ энэ чинь. Ананд уурандаа биеэ барьж чадахгүй болсон байлаа. Ядахдаа энэ хэрүүлийн хажуугаар хөгжим чихэнд чийртэй гэгч нь хангинана. Хүү нь сэрэн чарлалаа. Хулан дуугүйхэн шиг хүүгээ очиж авлаа. Хардлага гэдэг хүнийг өөрийн ухаангүй болгодог хойно. Ананд уурандаа тавиур дээрээс хөгжмөө түлхэж унагаад галзуу юм шиг хашгичин:
- Яршиг л байна. Би ингэж доромжлуулж чадахгүй гэснээ Хулангийн дэргэд үсрэн очиж мөрнөөс нь угз татаад:
- Чи яагаад дуугарахгүй байгаа юм. Энэ ямар учиртай захиа юм бэ? гэж амьсгаадан асуулаа. Түрүүнээс хойш ганц ч үг амнаасаа унагаагүй Хулан хачин тайвнаар:
- Ямар учиртайгий нь чи өөрөө мэдэж байгаа юм биш үү? гэх нь тэр. Анандад хэлэх үг олдсонгүй. Ам нь хэд хий ангалзсанаа дахин уурлаж:
- Чи Түвшингээс ийм захиа авчихаад надад юу ч хэлээгүй. Хэрвээ надад нэг хүүхэн хайрын захиа энэ тэр өгөөд л би нуугаад чамд хэлэхгүй бол чи уурлахгүй юу? Чи... гэтэл Хулан үгийг нь таслан:
- Тоож уурлахгүй. Тэгээд ч би чамд далан булчирхайгаа тоочих албагүй гээд нойтон үсээ сэгсэрлээ. Тэр Түвшингээс захиа авсан өдрөө энэ захиаг уншчихаад халатныхаа халаасанд хийгээд таг мартчихжээ. Түүнээс хойш энэ халатыг ч өмссөнгүй. Захианы тухай бодох ч завдал гарсангүй өнөөдрийг хүрчээ. Захианы тухай Анандад хэлэх үү байх уу гэж нэг хэсэг эргэлзээд дуугүй өнгөрье гэж тэр шийдсэн. Учир нь өөрийнхөө сэтгэл зүрхний нууцыг ямар нэг байдлаар хөндөхийг хүссэнгүй. Гэтэл өнөөдөр тэр захиа нь гарч ирж бөөн хэрүүл тарьчихав.
Гэхдээ бүсгүй Анандыг битүүхэн өрөвдөж л байлаа. Угийн дөлгөөн зантай, тэгээд ч өөртэй нь хэзээ ч ширүүн дориун харилцах нь битгий хэл муухай ч харж чаддаггүй энэ залууг ийм их уурлан хашгичихыг нь анх удаа л харсан нь тэр.
- Юу гэнээ? Чи намайг доромжлоод байгаа юм уу хайшаа юм? Юуны чинь далан булчирхайгаа тоочих. Түвшин чамд хэзээнээс тийм хандтай байсан юм бэ?
- Би яаж мэддэг юм. Тэгээд ч би чиний өмч биш. Толгой даасан хүн шүү.
- Чи захиагий нь халаасалчихаад яахаараа мэддэггүй юм? Би бол чамаас юугаа ч нууж үзээгүй. Харин чамд надаас нуух юм байдаг юм байна. Одоо л ингэж байгаа юм чинь дараа нь яах хүн бэ. Чи ер нь...
- За, за. Би чамтай хэрэлдмээргүй байна. Хүүхэд сэрээчих гээд битгий хашгичаад бай... Yхсэндээ хүн хардаад байгаа юм, чи гэж Хулан тэсэлгүй хэлчихээд өөр өрөө рүү гараад явчихлаа...
Энэ бол түүний шазруун зан хөдөлсний шинж. Хулан бол дэндүү шударга зантай өдий арван ес хүртлээ хүн хуурч ч үзсэнгүй. Эрх танхил өссөний хувьд дургүйгээ хүрэхээр нэлээд шазруун зан гаргачихна. өөр хүн байсан бол яах гэж тэр захиаг хадгалав даа. Ураад хаячихгүй яав гэж харамсан Анандыг аргадах гэж элдэв шалтаг олох гэж мэтгэх байсан биз. Харин Хулан байгаа юм байгаагаараа гэсэн шулуун зантай хүн болохоор "Яадаг юм. Yнэн юмыг хайш нь нуухав." гэсэн шинжтэй байсан нь Анандад дэндүү гомдолтой санагджээ. Хаалга савах чимээнээр угаалгын өрөөнд байсан Цэндээ хаалгаар айсан туулайн нүд гарган болгоомжтой шагайж байна. Ананд:
- Миний дүү, ээжийг асуувал намайг оройтно гэсэн гэж хэлээрэй гэчихээд гарах гэснээ орон дээр лагхийн суув. Хуланг сэтгэл тайвшруулах ямар нэг аятайхан үг хэлэх байх гэж хий горьдсондоо түүн шиг хаалга саван гараад явчихаж чадсангүй. Гэтэл өрөөнд салхи татуулан орж ирсэн Хулан хүний урманд түүнрүү ганц аятайхан харц ч шидэлгүй гоёлын ширээндээ суун үсээ сэнсдэж гарлаа. Орон дээр толгойгоо барин суугаад хулгай нүдээр түүн рүү хялам хийн харж байсан Ананд сэнсний шунгинах дуунд тэвчээр алдаж үсрэн босоод
- "Би өнөө орой ирэх ч үгүй" гэхэд Хулан
- "Дураараа л болтугай" гэж хэнэггүй дуугарчээ. Уур нь гарахад бэлэн байсан залуугийн сэтгэл рүү энэ үг хувин дүүрэн хүйтэн ус цацчих шиг л санагдав. Ананд хүрмээ шүүрч аваад хаалга саван гарч одлоо. Гадаа хаврын хавсарга тавин улаан шороо шуурч байлаа. Залуу гараашнаас машинаа гаргаад хаачихаа ч мэдэхгүй мөртөө ухасхийн хөдлөв. Сэтгэл нь хоосрон цээжин дээр нь нэг юм тээглэчихээд байлаа. "Хайр гээч нь намайгаа бас л дахин зовоохоор.. " гэж нэгэн яруу найрагчийн шүлэг байдагсан. Нээрээ л хайр гэдэг юм хүнд жаргалаас илүү зовлон авчирдаг ажээ. Сарын өмнө Хулангийнд байхад сэтгэлд нь бугшсан тэр шарх сэдэрсэн ч юм уу, амьдрал түүнд даанч утгагүй санагдаж байлаа. "Энэ охин надад үнэхээр сэтгэлгүй юм байна даа. Би л дандаа өмнө хойно нь ороод л доошоо ороод байдгаас биш Хулан хэзээ намайг гэж байлаа. Гэтэл одоо элдвийн юмнуудын захиа махиа ч гарч ирж байх шиг. Би ер нь өөртөө хайргүй хүнийг хичнээн царайчлах юм бэ. "Больё. Больё" гэж бодсоор хотын төв гудамжаар давхиж явлаа. Гэтэл аз болж Батхаан гэдэг найзаас нь мессеж ирэв. "Aagii manaid hureed irj chadah uu?" гэжээ. Хулантайгаа муудалцчихаад юу хийх, хаачихаа мэдэхгүй ёстой л гудамж метрлэж явсан залууд татгалзах юу байхав.
Батхааных Их дэлгүүрийн хажууханд дөчин мянгатын нэг хуучны байранд суудаг билээ. Анандыг тэднийд ороход Батхаан өрөөндөө бас нэг найзтайгаа хамт тамхины утаанд живчихсэн сууж байв.
- Hy . -Hy .Come on, come on. /Ороод ир / Эр хүн. Авгайтай хүн гэхэд гуравхан минутын дотор ингээд хүрээд ирдэг. За юу уух вэ? гэсээр Батхаан өрөөнөөсөө гарч ирлээ. Ийнхүү монгол англиар хольж ярьдаг нь түүний имиж билээ.
- "Cass" байна уу?
- Yes гээд Батхаан галт тогооны өрөө рүүгээ алхав. Ананд түүнийг зүгээр л Баагий гэж дуудна. Тэр бол багын найзуудынх нь нэг. Баагий өөртэй нь адилхан сэхээтэн айлын эрх банди нарын нэг билээ. Анандыг Хулантай үерхэхэд хамгийн их дургүйцсэн хүний нэг бол Баагий. "Чам шиг номын хүнд Хулан шиг ихэмсэг охин дэмий дээ. Галтай дөлтэй нээлттэй охин л чамд таарна" гэж тэр хэлж байсан юм. Гэвч хайр гэдэг юм хүнд хэлж ирэх биш дээ. Дараа нь бас түүнийг хүүтэй болоход нь хүн бүр баяр хүргэж байхад Баагий л ганцаараа
- "За найз минь чи ингээд өөрөө хүүхдээрээ байж хүүхэдтэй болоод ёстой дөнгөнд орлоо доо" гэж палхийтэл хэлж билээ. Батхаан рок хөгжмийн улаан хорхойтон. Түүнээсээ ч болдог юмуу. Хүмүүсээс дандаа этгээд гажууд зан гаргана. Хүмүүс инээж байвал тэр хөмсөг зангидаад зогсч байна. Амьтны дургүйцэн ярвайхаар юм түүнд болохоор таалагдаж байх жишээтэй. Ямар сайндаа л өрөөнийхөө ханын цаасыг хуулж хаяад улаан будгаар Курт Кобейн, Рок-2000 гэх мэт элдвийн юм сараачин чимэглэж байхав. Тэр Курт Кобейнтэй адил хэдийгээр тийм этгээд зантай ч найзууддаа үнэнч, хүч доройчуудад дээрэлхдэггүй зөөлөн сэтгэлтэй хүн. Энэ чанар нь Анандад их таалагдана. Хэдийгээр эрт хүүхэдтэй болсныг нь шууд буруутгасан ч Хуланг эргэх бүрд нь Анандад хань болж төрөх рүү шогшин, бас хүүг нь гэртээ гарахад хамгийн түрүүнд эргэж очсон хүн Баагий билээ. Хамгийн инээдтэй нь хорьхон хоносон нялзрай хүүд бялтаар бууддаг, бараг дэлэм хэрийн том тоглоомон буу бэлэг болгон өгсөнийг Хулан шоолж, элгээ хөштөл инээжээ.
Хөргөгчнөөс цэв хүйтэн пиво авч ирсэн Баагий:
- За найз аа. Чиний нөгөө зарах гээд байгаа машиныг миний найз сонирхоод байна. Танилц, Мөөгий гэдэг юм гэхэд түүний найз гэхээргүй цэмцгэр хувцасласан туранхай залуу:
- Мөнхжин гээд гар барив.
- Ананд
- Тэр машинаа хэд гэж байгаа юм?
- Хэдхэн хоногийн өмнө зарчихлаа гэхэд нь. Баагий:
- Өө за за. Би чамд машинаа зарахад чинь туслая гэж бодсон юм. Тэднийг ийнхүү пиво ууж ам халан суух үеэр Золтуяа Анандынх руу утасдав. Цэндээ охин утас авчээ.
- Анандтай ярья.
- Ах байхгүй.
- Өө, Золтуяа эгч нь байна. Ах нь хэзээ ирэх бол?
- Та гар руу нь залгахгүй юу. Хэзээ ирэхийг нь мэдэхгүй. Уурлаад л гараад явчихсан ш дээ. Бодсон санаснаа нууж сураагүй хөдөөний охин энэ үгээрээ, Золтуяаг ямар их баярлуулснаа мэдсэнгүй. Хүсэн хүлээсэн мөч нь иржээ. "Хулан гуайтай хэрэлдчихэж. Одоо миний хөдөлдөг цаг. Урнаагийн өрөө олдох болов уу." гэж хоромхон зуурт элдвийг гялсхийтэл эргэцүүлээд Золтуяа утсаа шүүрч авлаа.
-Сайн уу? Золоо байнаа. Утасны цаанаас хайртай залуу нь урьдынхаасаа илvv уриалгахан дуугарч байнаа:
-Хvvе, ямар сонин хvн бэ? Юу байна? Золтуяа эхлээд бяцхан Очироо хvvг нь, дараа нь Хуланг асуун тойруулсаар:
-Аагий чи завтай бол тус хvргээч. Манай нэг найзын төрсөн өдөр "Драгон"-д болох юм аа. Намайг гучин минутын дараа хvрээд ир гэсэн. Жоохон бэлэг авчихсан чинь таксины мөнгөгvй болчихлоо. Намайг "Драгон" хvргээд өгч чадахгvй биз? Нялх хvvхэдтэй хvн амжихгvй бол яахав ээ. Эр хvн гэдэг ийм vедээ энхрийхэн аашилсан эмэгтэй хvнийг цаашаа гэдэггvйг Золтуяа мэдэлгvй дээ. Хориод минутын дараа "Цэцэг" төвийн vvдэнд Анандын хар "Benz-200" ирж зогслоо.
Золтуяа энэ уулзалтанд сайн бэлтгэжээ. Будаг шунхаа багасгаж, тамхи vнэртэхээс сэргийлж, амаа угаан "Dirol" бохь хvртэл зажлав. Ананд будмал охидод дургvйг тэр сайн мэднэ. Тэр хоёр ойр зуурын юм ярилцсаар "Драгон" дээр ирэв. Ананд бvсгvйг найзуудад нь хvргэж өгөхөөр хамт орлоо. Золтуяа найзуудаа эрсэн хvн болж жаахан явснаа ийш тийш хэдэн мессеж бичиж vзээд:
-Өө, яасан өөдгvй амьтад вэ. "Жулиана" дээр хvрээд ир гэнээ. Ёо, ёо толгой өвдчихлөө. Ер нь больдог ч юм уу. Уучлаарай найз аа. Чамайг дэмий баахан явуулчихлаа. Би автобусаар харьчихъя. Тэр найздаа бие муудсан гэж хэлээд бэлгийг нь маргааш өгчихөөс хэмээн хоромхон зуур шалтгаан зохиочихлоо. Ананд мэдээж Золтуяаг гэрт нь хvргэж өгөхөөр боллоо. Тэгснээ нэг л мэдэхэд тэр хоёр хvн цөөтэй аятайхан зоогийн газар ирчихэв. Золтуяа юу ч мэдээгvй царайлан
- "Хулан уурлах байх. Чи харь харь" гэж байсан ч vдшийн 11 цаг өнгөрч байхад тэр хоёр тэндээс гарлаа. Хуланд гомдож "Би ер нь яасан ч яадаг юм" гэж бодсон Анандын уусан пиво толгойд нь гарчээ. Золтуяа "ОО"-ийн өрөөнд очиж Урнаа найзтайгаа яриад, хөлсөлдөг байрных нь тvлхvvрийг авчруулжээ.
-Чи манайхаар ороод гарахгvй юм уу гэж нvд нь тормолзон эрхлэнгvй хэлсэн Золтуяад Ананд татгалзаж чадсангvй. Гэрт нь орох юм байх гэтэл хvнгvй ганц өрөө байр байх ажээ. Золтуяа vнэхээр хөгжилтэй яриа өрнvvлж чаддаг бvсгvй байлаа. Тэр өрөөний ганц өөдтэй хогшил болсон том зөөлөн диван дээр нэг л мэдэхэд тэр хоёр vнсэлцээд хэвтэж байлаа. Золтуяагаас нэлээд нялуун vнэртэй духи анхилж зузаан уруулаараа туйлын шуналтайгаар озно. Ананд Хулангаас ийм халуун янаглал хvртэж байсан эсэхээ мэдэхгvй юм. Бvсгvй зvгээр л vнсэлцээд тvvнийг хvлээж тэнгэр харан хэвтсэнгvй. Yс толгойг нь нэг гараараа энхрийлэн илж, нөгөө гар нь хувцаснуудыг нь шалмаг тайчсаар залууг нvцгэлчихлээ.
No comments:
Post a Comment