2011-05-10

Б.Шvvдэрцэцэг - Хулан №05

-За, та хоёр эхлээд чимээгvй байж бай. За юу, Миний бодлоор бол Золоо чи тэр хоёрын хооронд юу болж байгааг сайн мэддэг байх хэрэгтэй.
-Би тэгээд тэдний гэрт нь дандаа очоод байлтай нь биш дээ.
-Vгvй ээ, Мэдээлэгчтэй болохгvй юу. Тэгээд Анандын эцэг эхтэй танилцаад болж өгвөл талдаа татах хэрэгтэй, Хулан тэднийд биш, тусдаа биш, гэртээ байгаад байна гэдэг чинь нэг юм хэлээд байнаа даа. Тэгж байгаад л нэг шанс гарангуут цаадхийгаа өвөртөө оруулаад ав. Мэдээж сексийн ур чадвараараа миний найз тэр муу Хуланг бут цохино биз дээ гээд тас тас хөхрөв.
-За болиоч дээ. Юун аальгvй юм бэ. Чи ч гэсэн секс машин биздээ. 
-Хvvш, машин техник болгоод байгаарай, Ингэхэд чи заавал тэр жулдрай юмаар яах гээд байгаа юм бэ? Эрчvvд мундсан биш дээ. Vе насны банди нар надад лав таалагддаггvй юм. Шал дэмий гэхэд Золтуяа инээхээ больж царай нь хувьсхийгээд явчихав. Тэгээд кофегоо дуустал нь уучихаад хөмхийгөө зууснаа:
-Яадаг юм. Надад бол Анандаас өөр хэн ч хэрэггvй. Та хоёр хvнд дурлахаараа ойлгоноо.
-За дурлал мурлал ч гэх шиг. Чи тэгвэл Бадралтай яагаад явдаг юм бэ?
-Энд Бадрал ямар ч хамаагvй. Тэр чинь надтай суухгvй. Би ч Бадралтай суухгvй. Зvгээр л миний ивээн тэтгэгч байхгvй юу. Хvvе vйлчлэгч ээ, тооцоогоо хийе. Өөр өөрсдийнхеө тооцоог хийчихээрэй. Тэр нь шударга, зvгээр гээд таван зуун төгрөг гарган ширээн дээр тавиад босчээ. Тэр кафенээс гараад харьж явахдаа "Нээрээ Урнаагийн хэлдэг vнэн. Мэдээлэгчтэй болох хэрэгтэй юм байна. Харин хэн байхав. Хуланд хvvхэд асрахад нь туслах хvн ирэх юм гэсэн. Тэр асрагчийг нь элсvvлээд авчих юм байна..." гэж бодсоор автобусанд суулаа.
Ананд тэр орой их л сайхан ааштай, урамтай байлаа. Японд сурдаг найзтайгаа нийлж оруулж ирсэн хоёр жийпээ санаанд оромгvй vнэ хvргээд зарчихсан болохоор тэр. "Да хvрээ" зах дээр хvн хөлсөлж зогсоогоод хэзээ ч тийм vнэ хvргэж чадахгvй. Гэтэл ээжийнх нь нэг найз тэр машинуудыг Монголд ажилладаг гадаадын төслийн нэг байгууллагад зарж өгчээ.
Хулантай дөнгөж эвлэрчихээд л маргааш нь ажил хэрэг нь шууд бvтсэнд хөл нь газар хvрэхгvй баяртай амьтан хvрч ирлээ.
-Хулаан, миний хайрт хаана байна? Би машинуудаа зарчихлаа гэсээр гэгээ татуулан инээмсээр орж ирсэн Ананд Хуланг vгийн солиогvй тэврэн vнсэв. Тvвшингээс захидал, илгээмж хvлээн авч сэтгэлд нь хар муур гvйчихсэн Хулан Анандын тэр их баяр хөөрөнд балмагдан:
-Хvvе, тавиач ээ. Миний гар нойтон байхад чинь гээд өөдөөс нь vнссэн ч vгvй,
-Чи баярлахгvй байна гэж vv? Бид гурав яг таван сая төгрөгтэй болчихлоо ш дээ. Миний хvv хаана байна? гээд Ананд хvvгийн ор руу очлоо. Хvv нь сэрчихсэн тарвалзаж хэвтэнэ. Гараа сарвалзуулахдаа орноосоо өлгөсөн тоглоомыг цохин шажигнуулаад цочсондоо нvд нь өхөөрдмөөр хөөрхөн бvлтэлзэнэ. Дэрнийх нь хажууд Тvвшингээс явуулсан тоглоомон машиныг тавьжээ.
-Миний хvv аавдаа ир. Алив гэснээ Ананд гэнэт тэр тоглоомыг хараад:
-Энэ чинь юу вэ? Яг жинхэнэ "Хаммер" жийп шиг ямар "чка" эд вэ энэ чинь. Хэн өгөө вэ? гээд асуучихав. 

Хулангийн зvрх тvг тvг цохилон нvvр рvv нь халуун юм мэлсхийх шиг л болжээ. Бvсгvй vсээ илж, хvзvvнийхээ гинжээр оролдсоноо:
-Манай ангийн Тvвшин байна ш дээ. Тvвшин Америкаас хvнээр явуулсан юм.
-Тэр чи бид хоёртой хэзээ тийм лаг найз болчихсон юм бэ? Сонин юм аа.
-Яахав дээ... Бид хоёрыг ангиасаа хамгийн тvрvvнд аав, ээж боллоо гээд л хvvд маань бэлэг явуулж болохгvй юу. Чи тэгээд хардаад байгаа юм уу, хаашаа юм? гэж Хулангийн дуунд илэрсэн ундууцангуй өнгө Анандыг дор нь буулгаж авлаа.
-За, за. Болноо, болно. Тэгээд хэн авчирч өгөөв? Шуудангаар ирсэн юм уу?
-Юу ..., юу л даа. Тvвшингийн ээж нь утасдаад, тэгээд би Бөртэг явуулчихсан юм. Хөөрхөн машин байгаа биз дээ. Энэ удаа Хулангийн хоолой сааралтан бага зэрэг сандарч тvргэн тvргэн хариулж байгааг залуу анзаарсангvй.
-Тийм байна. Ёстой эр хvний машин байна даа. Хоёулаа энэ машинаа давхиулж vзэх vv? гээд Ананд хvvгээ өрөөсөн гартаа тэврэн тэр бяцхан машиныг хивсэн дээгvvр давхиулж сууснаа:
-Хулаан, хоёулаа өнөө орой "Сөvл"-д хоол идэх vv? гэлээ. Хvvгээ төрснөөс хойш гэрээсээ бараг гараагvй Хулан:
-Тэгье л дээ. Харин Очироог яах вэ? гэж асуугаад баярласандаа:
-Ёстой сайн хvv шvv гээд Анандын vсийг сөргvvлэн илж хамар дээр нь vнслээ. Энэ бол Анандыг баярлуулахад хангалттай шагнал билээ. Тэр хоёрын харилцаа анхнаасаа л тэгш байгаагvй. Бvр тавдугаар ангиасаа эхлэн Хуланд сайн байсан Ананд өсөх тусмаа сэтгэл нь хайраар шатаж явсан. Харин ихэмсэг бардам, эрх танхил, ёстой л талын хурдан хулан шиг омголон Хулан охин Анандад хэзээ ч хайртай байгаагvй. Хулангийн хайрыг татах гэж энэ залуу хичээхийн дээдээр хичээж яваа нь өрөвдмөөр. Бvсгvй хvний зөөлөн сэтгэлээр, ёстой амыг нь бодсондоо л хааяа шахуу хонгорхон аашлахад нь Ананд ухаангvй баярладаг билээ. Тэр хоёрыг машин зарсан, эвлэрснээ тэмдэглэхээр "Сөvл"-д суухад Хулангийн аав, ээж хоёр нь бяцхан зээгээ саатуулж vлджээ. Энэ нь ч завшаан болж цаашид бяцхан хvvд асрагч олж өгөх бодлыг Хулангийн ав, ээжид төрvvлсэн ажээ, Бодсоноо дор нь хэрэгжvvлдэг зантай Батболд маргааш нь гэхэд хөдөө байдаг авгынх руугаа ярьж, найм төгсөөд мал дээр гарчихсан нэг охиныг нь асрагчаар авчрахаар болжээ. 

Цагаан сар ч болов. Батболд, Цэцэгмаа хоёр хэзээний ууц, сvvл авьж цагаан сар гэж сvр болдоггvй улс. Гэтэл юу болсон юм, гэрийн эзний ээж Должин хөгшин ганц хvvгийндээ шинэлнэ гээд бөөн хөл хөөр болгочихов. Хулан цагаан сараар эмээдээ очиж нархамба, нанжин чавга атгаар нь идэн эрхэлдэг асан бага насаа дурсах дуртай. Аавынх нь дvv нар "Ээж зөнөчихсөн юм уу? Нялх хvvхэдтэй айлд амьтан цуглуулж яах нь вэ?" гэж загнасан ч хөгшин дийлдсэнгvй. Хулан 
- "Яадаг юм. Эмээ дураараа л болог. Ирэх жил байх ч юм бил vv, vгvй ч юм бил vv?" гэж эмээгээ зад өмгөөлсөн тул цагаан сарын маргаан дарагдсан билээ. Ийнхvv идэш ч бэлтгэж vзээгvй энэ айл анх удаа бvдvvн ирэгийн ууц тавьж, есөн vе таваг засан, монгол ёсоор шинэллээ. Шинийн нэгний орой. Анандын аав, ээж хоёр хадаг тавьж, Хуланг бэр болгохоор гуйлаа. Ууган охиноо ёстой төртэй хадамд гаргана гэсэн vгээр хаацайлан дотроо харамласаар суусан Батболд яг тэр мөчид өөрийн эрхгvй хоолой зангируулав. Гал дөлтэй хорин хоёр насанд нь төрсөн ууган охиндоо тэр vйлийн vргvй хайртай. Киевт оюутан байхад нь Хулан төрсөн. Эмээ дээрээ vлдсэн тохойн чинээ охиндоо яаран яарсаар галт тэрэг Наушки дээр ирэхэд тоглоом дvvрэн чихсэн чемоданаа бариад хот явган гvйчихмээр яардагсан. 
 
Хажуу газар ургана аа гэдэг нээ хө 
Хайлаас модны жам юм аа хө 
Харийн газар очно оо гэдэг нээ хөө 
Бvсгvй хvний заяа юм аа хө... 
 
Айлын хуримд уригдан очоод хуучны энэ гунигтай дууг сонсох бvрдээ элэгнээс уяатай хоёр жаахан охиноо ингээд л явуулна даа гэж бодохоор л зvрх нь хөндvvрлэдэг байсан. Өнөөдөр тэр өдөр ирлээ гэж vv? Одоо чинь орчин vе. Охин хvvхэд хадмын газар очно гэж юу байдаг юм гэж бодсон ч өр дээр нь нэг юм хөндvvрлэсээр байлаа. Ганхуяг авгайтайгаа ижилсvvлэн, vйтэнхуар дээл өмсөөд, бэр гуйж сурсан хэлэмгий нэг нөхөр дагуулчихсэн иржээ. Харин өрөөндөө хvvгээ тэврэн суусан Хулан нэг л удаа зочны өрөөндөө орж, ирээдvйн хадмуудтайгаа золгоод гарчээ, Сэтгэл нь дэнслэн нэг vе юу ч бодохоо больж, нэг vе "Би Анандтай суухгvй. Наад жvжгээ зогсоо." гэж хашгирмаар санагдаж байвч аав нь охиноо айлын бэр болно гэж бодохоос дотроо харамлан, сэтгэл нь хямарч, ээж нь зочдод vйлчлэн гvйгээд Хуланг анхаарах сөхөөтэй хvн ганц ч байсангvй. Торгон дээл өмсөн, улаан гамбир малгай толгой дээрээ тавьж, хоймроо донхойтол суусан эмээ нь л ач охин руугаа асуусан харцаар харж байлаа. 
"За яахав. Галт тэрэг нэгэнт хөдөлчихсөн. Ананд хvvгийн минь эцэг юм чинь. Ээж аавдаа, бас энэ хvмvvст "Би өөр хvнд хайртай" гэж хэлбэл яаж ойлгох юм бэ? Энэ тоглоомыг дуусгаад л vзье" гэж Хулан эцэст нь шийдлээ. Анандын эцэг Ганхуяг явахдаа: 
-За, энэ хоёр хvн манай хvмvvс боллоо. Цагаан сарын дараа ач, бэр хоёроо аваачна шvv гэжээ. Цагаан сарын хөл vймээн намжсан шинийн гурванд Хулан хvvтэйгээ хадмындаа амьдрахаар очлоо. Хvv нь нярай тул зун хуримыг нь хийтэл тэр гурав Ганхуягийнд амьдрах болжээ. Удалгvй аавынх нь хамаатны улаан хацарт Цэндээ гэдэг охин хөдөөнөөс асрагчаар ирэв. Хулан тvvнд хvvхдийн живх солих, хооллох, угаалгын мшин ажиллуулах гээд нэлээд юм зааж зааварлаад эхэндээ ч ажил нь улам нэмэгджээ. Асрагчийн тухай Золтуяа Анандаас аль хэдийн мэдчихээд “Мастер” төлөвлөгөө одоо л хэрэгжих нь гэж их л баярлав, 
Эрх танхил Хулан хадмындаа дасах гэж их хичээж байлаа. Энэ айлын амьдрал тэднийхээс шал өөр, Гэрийн эзэн нь эзэгтэйн ажлаа эрхэлнэ. Харин Хуланд анхнаасаа л таалагдсан дуу цөөтэй, ухаалаг зантай эзэгтэй гэртээ байх нь ховор. Ихэвчлэн оройтож л гэрийн бараа харах ажээ. Тэгэхдээ Цэрэнханд хичнээн ч орой ирсэн бэртэйгээ өдрийн болсон явдлыг ярилцан цай ууж суудаг нь Хуланд их л таалагдана. 
 
Ер нь эднийд ирснээс хойш Хулан Ананд хоёрын харилцаа ч сайжирч байлаа. Амьдралдаа хийсэн алдаагаа засчих гэсэн сэтгэл ч бvсгvйд сэргэжээ. Тэгээд ч хvн гэдэг амьтан юманд амархан дасдаг. Сэтгэлд нь нууцхан гарэлтэж байдаг хайрын оч Тvвшин тvvнд амьдралыг нь чимдэг нэгэн гэрэл л болсон шиг санагдах болжээ. Тэгээд ч Анандад тэр багагvй дассан байлаа. Золтуяа нэгэн өдөр Анандынх руу утасдан асрагч Цэндээ охинтой ярив. 
-Сайн уу? Миний дvv. Ананд Хулан хоёр байгаа юу? 
-Байхгvй. Хvvхдээ салхинд гаргаж байна. 
-Аан. Миний дvvг хэн гэдэг юм? Асрагч охин нь мөн vv? 
-Намайг Цэндээ гэдэг. Та хэн бэ? 
-Эгч нь ангийнх нь хvvхэд байна. Цаад хоёр чинь маргааш завтай болов уу? 
-Мэдэхгvй ээ. Ананд ах хичээлээ тараад ажил хөөцөлдөөд явчих байх. Хулан эгч дvvгийнхээ эцэг, эхийн хуралд сууна гэсэн, 
-Аан, за за. Баяртай, миний дvv. Утсаа тавьчихаад Золтуяа баярлан алга ташив. "За, маргааш хонгорхон асрагч охинтой нь танилцаад талдаа татчихдаг хэрэг ээ. Тэгсэн цагт эгчийнхээ гарт ороод ирэхгvй хаачихав" гэж ганцаараа ярин утасныхаа дээр өлгөсөн толинд харж өөрийнхөө дvрстэй ирмэлцэн сэтгэл тун ханамжтай босчээ. 
 
Маргааш нь Золтуяа, Ананд, Хулан хоёрын эзгvйд тэднийхээр чихэр жимс барьчихсан очоод Цэндээд: 
-Эгч нь энэ хоёрын сайн найз байгаа юм. Манай ангиас төрсөн сайхан хос байхгvй юу, энэ хоёр. За тэгээд манай хоёр чинь хоёулаа зөрvvд зантай. Заримдаа хөөрхөн муудалцчих гээд байдаг юм. Хэрэв цаадуулыгаа тvр тар хийвэл эгчдээ хэлчихэж байгаарай, Гэхдээ намайг ингэж ярьсныг битгий хэлээрэй. Би л цаад хоёрыг чинь эвлэрvvлдэг юм хэмээн хөдөөний гэнэн охиныг итгvvлж дөнгөөд явжээ. Ийнхvv Урнаа найзынхаа зөвлөснөөр өөрийн гэсэн мэдээлэгчтэй болж авлаа. Бяцхан хvv нь өдрөөс өдөрт торнисоор Хулан туслагчтай болсон болохоор хичээл номондоо салхи оруулж эхлэв. Тэр аавынхаа мэргэжлийг өвлөхөер их сургуулийн хуулийн ангид сурдаг билээ. 
 
Гэтэл нэг өдөр Тvвшингээс ирсэн захианаас болж хэрэг мандав. Усанд орж байсан Хуланд Ананд халадыг нь аваачиж өгөхөөр шvvрч автал тэр захиа унаад иржээ. Хэнд ч байдаг хэрэгт дурлах зангаас илvv бага зэрэг хардсан Ананд өнөө захидлыг нь аваад уншчихжээ. 
Ариунаагийн "Чамтай бас чамгvй"-г FМ-ээр сонсож, дагаж дуулаад их л хөгжилтэй байсан Ананд тэр богинохон захиаг уншаад хөшчихсөн мэт болов. Тархи руу нь цус дvvрэх шиг мэнэрэн, зvрх нь ёгхийж: 
-Тvвшин Хуланд ийм хандтай байжээ. Тэгэхэд би мэддэггvй. Мал шиг л амьтан явах гэж хэмээн амандаа шивнэн толгойгоо барив. Нэг л мэдэхэд Хулан гараад ирчихсэн: 
-Чи халад авчрахгvй яав аа? Би алчуураар ороогоод гарчихлаа гээд зогсч байв. Хар, хор уурандаа царай нь цайсан Ананд: 


No comments:

Post a Comment