2011-05-10

Б.Шvvдэрцэцэг - Хулан №04

-Тэгвэл эмээ, миний ярьсныг хэнд ч битгий хэлээрэй. За юу. Ялангуяа ээжид. 
-Эмээ нь юу гэж хvнд хэлэхэв. Харин охин минь сайн бодоорой. Хvvхэд эцэггvй болгох муу ч гэсэн өөрийнхөө ч, хvний ч амьдралыг vрээд хэрэггvй шvv. Эмээ нь энийг л хэлье дээ. Хvнд зөн совин гэж байдаг юм. Бод гэж ухаан заяадаг. Сайн бодож хөдөлсөн хvн хий бага гаргадаг юм. Эмээ, ач охин хоёрын хооронд ийм нэг аминчхан яриа болж өнгөрснийг хэн ч мэдсэнгvй. Хулан нууцаа эмээдээ ярьж, бага ч гэсэн сэтгэлээ онгойлгожээ. Маргааш нь Уянга Анандыг дагуулаад ирэв. 
-Та хоёр чинь юу болоод маяглаад байгаа амьтад вэ? Суугаагvй байж салж байгаа юм уу, хайшаа юм? Энэ хvvхэд чинь тэгээд эцэггvй өсөх юм уу? Та хоёр одоо зvгээр нэг vерхэж байгаа хvvхдvvд биш. За юу хэмээн босго давангуут л тэр тачигнаж гарав. Ананд юу ч хэлсэнгvй. Хувцсаа өлгөөд шууд хvvхэд унтаж байсан өрөө рvv алхжээ.
Хулан, Уянга хоёр зочны өрөөнд орлоо. Тэр найзыгаа горьдчихно гээд Хулангийн дуртай интоорын компот авчирчээ. 
-Май. Нандийгаас ирсэн мэйл. Би чам дээр ирэх гээд завгvй байсаар зөндөө удчихлаа. Манай шалгалтууд эхэлчихсэн. Ядаж бvх хичээлдээ 80-аас дээш оноо авчихвал ээж Бээжингийн Анагаахад явуулна гэсэн юм. Анагаах ч над шиг толгой муутай хvнд барахгvй даваа юм аа. Ингэхэд та хоёр яагаад хэрэлдчихээв? 
-Юу ч гэх юм дээ. Нэг л мэдэхэд муудчих юм байна ш дээ, 
-Худлаа яриад л. Чи нэг л юм нуугаад байна даа. За, за. Чи нэг л ярихгvй гэж бодсон бол vхэр шиг зөрvvд хvнтэй юу ярихав. Харин Очироогоо vнсье гээд бослоо. 
Ананд хvvгээ тэвэрчихсэн цонхны дэргэд зогсч байв. Хvv нь сэрчихсэн нvvрээ эцгийнхээ хацарт учиргvй vрчиж байв. 
-Аагий, уур чинь гарсан уу? Компот ид гэж Хуланг хэлэхэд 
-Уг нь би ерөөсөө уурлаагvй юм сан. Асуухаар асга гэдэг биз дээ. Тийм ээ, миний хvv? Энэ чинь эр хvн болохоор аавыгаа ойлгоод байгаа юм гээд инээмсэглэв. Уржигдрын бяцхан хэрvvлийг мартчихсан нь царайнаас нь илт. Хулан vvнийг ажиглаад санаа алдан хvvгийн орноос зvvлттэй цаасан vнэгийг харлаа. Хvvгээ vнэг хайчлах эцэггvй болгох, сэтгэлдээ нууцалсан нvцгэн vнэнийг хадгалсаар явах хоёр зам өмнө нь байлаа. Анандын хувьд ч уржигдрын хэрvvл бас л бага ч гэсэн ул мөрөө vлдээснийг өөрөө мэдрээд байв. Хуланд хайртайдаа, бас хvvгээ гэсэндээ өнөөдөр ирээдvйн хадмындаа буцаад ирсэн ч гэсэн сэтгэлдээ байгаа эргэлзээг vлдэн хөөж чадсангvй. Өчигдөр шалгалтаа өгчихөөд гарч явтал Золтуяа утасдаж: 
-Хvv чинь том болж байна уу? Чи өнөөдөр шалгалтаа хэд өгөв? Нялх хvvхэд, авгай хоёроо асраад, хичээлдээ яваад ядарч байна уу? гээд л өөрт нь нэг л санаа тавьсан өнгөөр ярьсан нь их л сайхан санагджээ. Одоо бодоход бvтэн жилийн турш өөрөө л Хуланг гээд нvдээ аваад өгөх шахан гvйснээс биш тэр охин хvний урманд тvvнд ганц удаа санаа тавьж байсныг санах гээд чадсангvй билээ. Тэгэхэд л анх удаа Хулан ер нь надад хайртай юм гэж vv? гэсэн эргэлзээ төрсөн. Ялангуяа хvvгээ гаргаснаас хойш хуримын тухай ярихаас байнга бултах болсон нь ямар учиртай юм бол? Тэр хоёр хэдий болтол ингэж өөх ч биш булчирхай ч биш явахыг бvv мэд. Өөрийнх найзууд орой болгон интернетэд суугаад, эсвэл биллиард, диско хэсээд гоё, гоё охин эргvvлээд хичээл номоос өөр санаа зовох юмгvй явахад дөнгөж арван есөн насандаа хадмын хаяа бараадан хvvхэн царайчилж суух нь зөв vv? гэсэн бодол Анандын зvрхэнд нь хургажээ. Магадгvй хэдийгээр Хулан палхийтэл хэлээгvй ч гэсэн тvvний хайхрамжгvй хvйтэн харьцаанаас өөртөө хайргvйг нь мэдэрч эхэлсэн ч юм уу. 

Ананд Хулантай муудалцаад гэртээ харьж хоёр хонохдоо эцэг эхдээ болсон явдлын талаар юу ч хэлсэнгvй. Гэвч аав нь тvvнийг хараад л тэр хоёрын хооронд нэг юм болсныг шууд гадарлажээ. Тэр гадаадын төслийн байгууллагад ажилладаг тул орой их эрт тарна. Хувийн эмнэлэгтээ хамаг цагаа зориулдаг авгай нь бол мөд гэрийн бараа харахгvй. Мань эр багадаа эхээсээ өнчин хоцорсон тул гэрийн ажилд муухан авгай нараас хамаагvй дээр, Ганц хvv нь хадмындаа суух болсон тул хоол хийж ядах ч юм vгvй. Тэр нэгэн орой эхнэрийнхээ дуртай хоол тахианы гуя шарчихаад, интернетэд холбогдчихсон ертөнцөөс тасарсан мэт таг сууж байтал хvv нь иржээ. Ананд өөрийнхөө тvлхvvрээр бvргэд хаалгаа тархийтэл онгойлгон, өрөө рvvгээ гэтэн явтал Ганхуяг:
-Сайн уу, миний хvv? Ганцаараа юу хийж яваа юм гэхэд нь аавынхаа дуунд цочих шахсан хvv нь: 
-Өө, аав. Сайн уу? Би нэг ном авах санаатай. Хоноод явдаг юм бил vv гэж илт худал хэлэв. 
-Хоол идсэн vv? Хаанаас яваа юм бэ дээ? гээд аав нь гал тогооны өрөө рvv оров. 
-Vгvй. Сургууль дээрээс шууд ирлээ. 
-За. Тэгээд ач хvv сайн уу? 
-Сайн. Тоглоом шажигнуулахаар хараад байдаг болсон. 
-Энэ хагас сайнд ээж бид хоёр чинь очих санаатай. Ер нь ч Хулан та хоёрын тухай ярилцъя, энэ чинь гэж ярингаа шарах шvvгээнд тахианы гуя халаан, хvvдээ “Еdwin” цай аягалж өгөв. Ананд таг дуугvй цай оочлон сууна. 
-Юу болоов? Цаад охин чинь элдвийн ааш гаргаа юу? 
-Юу гэж дээ гээд Ананд ОО руу орчихов. Энэ нь тийм сэдвээр ярилцах дургvй байна гэсэн vг. Хонх дуугарлаа. Эхнэр нь ирсэн тул хvvгээ цааш нь шалгаасангvй. Авгайнхаа хувцсыг авч өлгөн: 
-Хөгшин чинь чамд тахиа шараад. Аа, бас хvv ирсэн гэж байдлыг илтгэв. Дуу цөөнтэй, юманд нэлээд нуруутай ханддаг авгай нь: 
-Ананд ганцаараа ирээ юу? гээд хувцсаа солихоор өрөө рvvгээ орлоо. 
-Ганцаараа л явна. Сургууль дээрээс явна. Ном авах гэж ирлээ гэнэ. Харваас худлаа. Аягvй бол цаадхитайгаа муудалцаа биз. Тэр Хулан ч ааштай охин шиг харагддаг юм. 
-За, муудалцаад юу л шалив гэж. Харин ч Хулан чинь эвдрээгvй гайгvй л хvvхэд харагддаг юм. 
-Муу хvvгий минь хөөгөөд явуулсан юм биш vv? Ер нь ганц хvvгээ алийн болгон айлын тогоо өнгийлгөх юм. Манай бэр л болох гэж байгаа юм бол Хуланг ач хvvтэйгээ авчирвал яасан юм бэ? 
-За, яахав, яахав. Ананд тэдний тогоог өнгийгеөд байх ч юу байхав. Хулан биеэ тэнхэртэл аавындаа баймаар байгаа байх. Манай энэ ч гэсэн амьдрал vзээгvй хvн ш дээ.
-За, за. Хоолоо идэж vз гээд нөхөр нь нэлээд дургvйцсэн янзтай яриаг нь таслаад гал тогоо руугаа оров. 
Аав, ээж, хvv гурав урьдынх шигээ ширээ тойрч суугаад хооллов. Ээж нь ирснээр яриа эгзэгтэй сэдэв рvv дахин хазайсангvй. Нярай ач хvvгийнхээ тухай ярилцсаар нэг мэдэхэд унтах цаг болчихжээ. 

Харин маргааш өглөө нь Анандыг явсан хойгуур эцэг, эх хоёр нь нухацтай ярилцав. Ээж нь хэзээний өөрийг нь байхад хvvгийнхээ тухай ярих дургvй зантай. Цагаан сараар хадаг тавин бэр гуйж, Хуланг ач хvvтэйгээ хамт гэртээ авчран зун хуримыг нь хийх нь зvгээр юм гэж тэр хоёр шийджээ. Ийнхvv авгайтайгаа зөвлөж байж Ганхуягийн дотор онгойдог ажээ. 
Тэр боловсролгvй, гэртээ суудаг авгайтай хvмvvсийг vл ойлгоно. Муу авгай эр хvнд чиргvvл болдог гэж ярих дуртай. Тиймдээ ч шvдний нэртэй эмч авгайгаараа их бахархана, Vзэл бодлоо хуваалцахад ч, албан тушаал дээшлэхэд ч өөртэй нь эн тэнцvv эхнэр эр хvнд тvшиг болдог гэдэгт бат итгэнэ. Дотооддоо төгссөн жирийн нэг инженер залуу Лондонд мастер хамгаалан өдий зэрэгтэй яваад танил тал нөлөө ихтэй эхнэрийнх нь дэмжлэг vнэхээр их байсан билээ. Уг нь мань эр оюутан байхдаа хоёр ч удаа эхнэр авахаа дөхөөд тэр хvvхнvvд сэтгэлд нь хvрээгvй тул тэгэс ингэс хийж байгаад л больчихсон юм. Гуч дөхсөн хойноо оройтож ургасан агт араа нь өвдөж авгайтайгаа танилцаж билээ. Гуниглангуй нvдтэй өндөр цагаан хvvхэн шvдийг нь огт өвтгөлгvй авч өгсөн нь Цэрэнханд байлаа. Ийм аятайхан хvvхэн аль хэдийн ханьтай болчихсон биз гэж эхлээд бодсон ч гараад сувилагчаас нь ганц бие гэдгийг нь мэдээд авчээ. 

Тэгээд л маргаашаас нь эхлээд шvдний эмнэлгийн хоёр давхар цагаан байшинг сахисаар тэр хvvхнээ авч суусан сан. Харин ээжийгээ дууриасан охинтой болох сон гэсэн ганц мөрөөдөл нь л биелээгvй. Эрчvvд дандаа л хvv хvсдэг атал мань эр л охин мөрөөдөж байсан нь сонин. 

Анандыг гэр рvvгээ гvйчихээд буцаж ирсний маргааш нь Хуланд Америкаас илгээмжийн бичиг ирэв, Тэр бичгийг аваад Хулан баярлахаасаа илvv сэтгэл нь бага зэрэг тvгшив, Хэдийгээр хайргvй ч гэсэн муудалцаад дөнгөж эвлэрсэн болохоор Тvвшингээс илгээмж ирсэн гэхээр Анандыг гомдчих вий гэж болгоомжилж байлаа, Тэгээд дvv охиндоо тэр бичгийг өгч шуудан явуулав. Тvвшингээс жижигхэн хайрцагтай юм иржээ, Дvvгээсээ тэр бяцхан илгээмжийг авах гэж гараа сунгахдаа зvрх нь хачин их догдлон тvг тvг цохилж байлаа. Хvvхэд насны гэнэхэн шохоорхол нь хайр болон дэлбээлсэн ч хоёр биенээ ойлголцоогvй нь дэндvv харамсмаар. Сэтгэлээ нээлгvй алсад одчихсон хайртаас нь юу ирсэн бол гэж яаран өрөөндеө ч оролгvй илгээмжийн боодлыг задаллаа. 
Хайрцаг дотроос Хулангийн багын хайртай тоглоом гарч ирлээ. Дотроо бяцхан хөөрхөн байшингуудтай, дээшээ доошоо хааш нь ч харуулсан цас будардаг тэр шилэн бөмбөлгийг аав нь охиндоо Америкаас авчирч өгч билээ. Гэтэл гадаа хvvхдvvдэд бөмбөлгөө vзvvлж зогсоход нь Тvвшин чулуугаар хага цохичихсон юм. "Миний цас оруулдаг бөмбөлөг" гээд Хулан санаа алдлаа. Тvвшин vнэхээр санаанд оромгvй нандин бэлэг явуулжээ. Тэртээ багынх нь олон дурсамжийг санагдуулсан энэ тоглоомыг эвдэлсэн хvнээс нь өчнөөн олон жилийн дараа дахин авах юм гэж хэн санах билээ дээ. "Энэ олон жил өнгөрчихсөн хойно мартаагvй байна. Тvвшин надад vнэхээр хайртай юм байна." гэж бодохоос гол харлам харуусал зvрхийг нь зvснэ. Бөмбөлгийн хажууд нь жижигхэн тоглоомон машин хийжээ. Хvний алганд багтмаар жижигхэн мөртөө бvх хаалга, цонх нь онгойдог тэр "Хаммер" жийпийг хvvд нь явуулсан бололтой. 

Тvвшин багадаа янз бvрийн загварын машин цуглуулдаг хvv байж билээ. Хэзээний л гадаа сvvдрэвчний хажууд нэг шинэ машин бариад зогсчихсон, банди нар тэрнийг нь шохоорхон шавчихсан байдгийг санаад Хулан инээд алдчихав. Тvвшингийн аав нь салаад явчихсан тул ээжтэйгээ хоёулхнаа амьдардаг байсан юм. Одоо бодоход юм ховор тэр vед ээж нь хаанаас тийм гоё гоё машин олж хvvгээ эрхлvvлдэг байсан юм бvv мэд. Хайрцагийн ёроолд дөрөв нугалчихсан цаас байсан нь товчхон захиа байлаа. 
"Сайн уу? Хулаан. Чамд энэ өдрийн мэнд хvргэе. Чамтай уулзаад яривал хэзээ ч барагдахааргvй юм шиг санагддаг мөртөө бичих гэхээр санаанд юу ч орж ирэхгvй юм. Би өдөр бvр чиний тухай боддог, Монголд байхдаа л чамд хайртай гэдгээ эртхэн хэлчихгvй яав даа гэж харамсах юм. Одоо яая гэхэв. 
 
Би чамайг хvvтэй болсныг чинь сонсоод ёстой шоконд орсон шvv. Уг нь би чамд өгөх гээд аль эрт энэ бөмбөлгийг авчихсан байсан юм. Одоо бол хvvтэй болсонд чинь баяр хvргээд өгсөн бэлэг гэж л бодоорой. Найман жилийн өмнөх тэнэг дvрсгvй явдалдаа уучлал гуйгаад хайртай тоглоомыг чинь явууллаа. Харин хvvд чинь өгөх юм олдохгvй их зовсон шvv. Би бацаан байхдаа ийм америк цэргийн машинтай болохыг мөрөөддөг байлаа. За, баяртай. Ангийн охин минь чамдаа аз жаргал хvсье, Тvвшин " гэжээ. 
Дvv нь дэргэд нь ирчихсэн нэлээд гайхсан байдалтай: -Америкаас авсан бэлэг чинь энэ vv? Энэ чинь танай ангид байсан нөгөө өрөвгөр vстэй ах мөн vv? Танд хvvхдийн тоглоом явуулчихаж гэчихсэн хажууд нь зогсч байв. Хулан юу ч хэлсэнгvй юмаа аваад өрөөндөө оров. Дvv нь гайхсаар хоцров 

Хvv нь хоёр сар хvрч, vс нь инээдтэй өрвийн ургаж эхэлжээ. Хvv сэрээд суниан тамшаалж дэрнийхээ даавууг ховдоглон хөхөх аж. Хулан хvvгээ орноос нь авч хөхvvлэнгээ толинд харлаа. Төрснөөс хойш тэр их л турж нvд нь улам ч том болчихсон юм шиг харагдана. Тvвшингийн захидлыг гэрийн халатныхаа халаасанд хийгээд хvvгийнхээ бяцхан гараас барин бодлогошров. Тvвшингээс илгээмж ирснийг Анандад юу гэж тайлбарлах вэ? Хулангийн өөрийнх нь хамгийн сайн найз Нандингаас бэлэг ирсэн бол өөр хэрэг. Гэтэл жил гаруйн өмнө Америк явчихсан ангийн нэг хөвгvvнээс Хуланд илгээмж яагаад ирэв гэж Ананд мэдээж гайхна. Гайхахаар ч барахгvй хардана. Хулан өөрөө хэзээ ч Анандыг хардаж байгаагvй билээ. Хайртай бол хартай гэж vйлийн vргvй vнэн vг. Хулан ямар тvvнд хайртай биш. Харин Ананд бол хайртай ч, хартай ч хvн. Жирэмсэн байхад нь хvртэл эрэгтэй эмчид vзvvлэх дургvй байсан билээ. Хулан худлаа хэлж сураагvй тул шилэн бөмбөлгөе дээш нь доош нь харуулан цас будрахыг харж сууснаа нэг л мэдэхэд: 
-За яадаг юм. Тvвшин надад хvнээр юм явуулжээ гээд л хэлчихье. Юу гэж бодвол бодог хэмээн ганцаараа ярьчихжээ. 
Золтуяа хоёр найзтайгаа нийлэн Анандыг булаах "Мастер төлөвлөгөө" гэдгээ ярьж суулаа. Золтуяагийн хамгийн их санаа нийлдэг найз найз Урнаа хэмээх охин гаднаа хөнгөмсөг царайлдаг ч цаанаа толгой нь элдэв юманд сайн ажиллана. Золтуяа кофе балгангаа: 
-За, Урнаа чиний толгой бид хоёрын хажууд л компьютер гэсэн vг шvv дээ. Нэг санаа гаргаж тусал л даа. Муу Золоо ингээд л дандаа авгайтай хvн сахиад суумааргvй л байна шvv гэхэд Урнаа: 
-Золоо, чи эхлээд тайван бай. Бодъё. Учрыг нь олъё. Заяа: 
-Хулан ёстой их зантай хамраа сөхсөн амьтан байгаа юм. Цаадхи чинь тэгэхдээ манай Золоог Анандад сайн гэдгийг мэднэ. Тэгэхээр цаагуураа бол хардаж л байгаа. Тэр талаас нь л нэг юм бод л доо гэхэд Урнаа:

No comments:

Post a Comment