2011-05-10

Б.Шvvдэрцэцэг - Хулан №08

Давирхай шиг гялтганасан хар vстэй, жоготой ширтсэн тунгалаг нvдтэй тэр залуу монгол охины анхны хайрын эзэн байлаа. Москвагийн манантай намраар Лениний ууланд зугаалан, кино театр хэсэн, Калинины өргөн чөлөөгөөр хөтлөлцөн алхдаг асан олон гэрэлт өдрvvдийн дурсамж тэр хоёрын сэтгэлд бий. 
 
Ийнхvv гурван жил хайрын баланд согтуурсаар сургуулиа төгсөхийн өмнө бvсгvй хvv төрvvлэв. Оюутны байрны нэгэн жижиг өрөөнд тусгаарласан тэр гурвын амьдрал дэндvv жаргалтай байж билээ. Даанч хvv их л өвчин ороомтгой байлаа. Буржгар хар даахьтай, уртаас урт сормуустай ботгоных шиг торомгор нvдтэй тэр хvv ямар хөөрхөн амьтан байваа. Гэтэл хvvг дөнгөж ой хvрч байх vеэр Хосегийн эцэг Москвад ажлаар ирэхдээ нартай, далайтай дулаан газар бяцхан ач хvvгээ асрахаар Гавана руу аваад нисчээ. Бvсгvй хvvдээ Оргил гэж монголд нэр өгсөн байлаа. Харин эцэг нь хvvдээ Родриго гэж испани нэр хайрласан юм. 

Даанч сургуулиа төгсөөд алаг vрдээ очих мэдэл бvсгvйд байсангvй. Улсын зардлаар суралцсан тул эх орондоо гурван жил ажиллаж байж дараа нь баахан бичиг сачиг цуглуулан хvнд сурталтнуудыг царайчлан гvйж байж гадаадад амьдрах зөвшөөрөл авдаг цаг байсан юм чинь. Гучин жилээс ч урт санагдсан гурван жилийг хоног тоолсоор арай гэж дуусгаад нөхөр хvv хоёртоо очих гэтэл ээжийнх нь бие муудав. Хөөрхий ээжийгээ бие нь муу байхад газар дээрх ганц охин нь байж орхиод явчихаж чадсангvй. Ээжийгээ асарсаар бас нэг жилийг vдэв. Гэтэл Хосегоос захиа иржээ. Харь нутгийн бvсгvйг дөрвөн жил хvлээсэн эр Эстер гэдэг куба хvvхэнтэй гэрлэснээ бичсэн байв. Бурхан тvvнийг хайртай хvн, анхны vр хоёртой нь учруулахыг таалаагvй юм байлгvй дээ. Цэрэнханд тэр жилээ Ганхуягтай танилцсан юм. Гэвч өдий хvртэл зvрхний энэ нууцаа нөхөртөө хэлсэнгvй. Анхны хайрын эзэн Хосе нь хааяа захиа бичиж, утсаар хvvтэй нь жилд нэг яриулж зургийг нь илгээдэг байв. Одоогоос арван хэдэн жилийн өмнө ардчилал эхлэхийн өмнө бvсгvй Гаванад мэргэжил дээшлvvлэхдээ хvvтэйгээ уулзан элгээ дэвтээж билээ. Тvvнээс хойш Монгол ардчилсан улс болж, Куба коммунизмын сvvлчийн цайз болон vлдсэнээр тэр гурав ч холбоо тасарчээ. Гэтэл өчигдөр шөнө гэнэт Хосе Москвагаас утасддаг байгаа...

Тvвшин Америкийн Денвер хотын төвийн нэгэн гудамжаар алхаж явлаа. Денверийн хавар. Энэ бол эх нутгаасаа холын холд угтаж буй хоёр дахь хавар нь байлаа. Шувууд жиргэн , нар хөгжилтэй ээнэ. Улаанбаатарын хаврыг бодвол өчvvхэн ч шороо vл босно. Өглөөхөн ээжтэйгээ утсаар ярьснаа бодоод санаа алдав. 
-Миний хvv энэ зун наашаа ирэхгvй юм байгаа биз дээ. Мөнгөө vрэхийн нэмэр. Тэндээ юм vзэж амраарай.Ээж нь ч тэгээд хөдөө экспедицээр явчихна.
-Ээж ээ, би Монголд очмоор байна. Цөөхөн хоног амраад найз нартайгаа уулзаад ирье л дээ. 
-Чи и-мэйлээр vргэлж харилцдаг биз дээ. Илvv зардал гаргаж яах нь вэ? 
-Таныг санаад байна. Ээж нь утасны цаана инээд алдаад: 
-За худлаа байлгvй .Ийм том хархvv ээжийгээ юу гэж санадаг юм. Эсвэл энд нэг охинд сайн юм уу? 
-Юун охин мохин. Ээж балайраад л. Танд мөнгө хэрэгтэй юу? 
-Хэрэггvй ээ. Ээж нь ганцаараа юм чинь өөрийгөө болгочихно. Хvvгээ виз авахад зээлснээ явуулсан доллараар чинь төлчихсөн.
-Ээж, манай байрныхнаар сонин юу байна? 
-Нөгөө Ганаа Герман явсан даа. Өөр сонин гэх юм алга. Бас манай байранд байгаад нvvчихсэн нөгөө Батболдын охин, танай ангийн Хулан төрчихсөн гэсэн. Чи сонссон уу? -Сонссоон... 
-Чи тэр охиныг шоглож чихийг минь мөн ч их халууцуулдаг сан. Одоо ч та нар ингээд том хvмvvс боллоо доо. Тvвшин ээжээсээ Хулангийн тухай асуух гээд л манай байрныхан хэмээн тойруулаад байсан билээ. Гэтэл нэрийг нь сонсонгуут зvрх нь тvг тvг цохилоод явчихсан билээ. Ай хөөрхий Хулан гэж. Бvр хар багын л хvн бvхний хайр булаасан зэрэмгэр нvдэн цагаан охин байсан сан. Ухаан мэдээ орсон цагаасаа л Хулан тэр хоёр нэг байранд байсан юм. Гурав дөрвөн настай байсан тэр vеэс л Хулан өөрт нь онцгой хөөрхөн охин шиг санагддаг, таалагддаг байв. Yсээ уралдааны морь шиг согсойлгоод боочихсон тоодон палаажтай тэр охинд сайн учраас л Тvвшин гэж дvрсгvй гайхал vргэлж шоглодог байсан билээ. Бас тэр шохоорхлоос гадна бяцхан атаархал ч атгахан зvрхийг нь хатгадаг байсан биз. Тvвшинд аав байхгvй. Тийм болохоор тэр аавтай хvvхдvvдэд байж ядталаа атаархдаг байжээ. Хулангийн аав нь гэж гоё өндөр ах vргэлж л охиноо мөрөн дээрээ суулган эрхлvvлж явахыг харахаараа жаал хvv өмдөндөө шээс алдахаа дөхдөг байв. Тэгээд л аавгvйдээ хачин их гутраад мартагнах гэхдээ vймvvлж гарна. Томчууд ямар хvvхдийн зовлонг мэдэх биш. Тэр vед гэр бvл салах нь одоогийнхоос бага байсан болоод ч тэр юм уу. Байрандаа Тvвшин л ганцаараа аавгvй байж билээ. Мань эр Хулангийн тэр согсоо vсийг зулгаасан, элсэн бөмбөгийг нь гишгэж хагалсан, цасаар нvvрийг нь угаасан зэрэг нь ч vнэхээр тоогоо алдсаан. Харин хэзээ хойно дөрөвдvгээр ангид орсон хойноо Хулангийн хайртай тоглоомыг чулуугаар шидээд хагалчихсан нь арай дэндvv юм болж билээ. Тэр явдлаас болж мань эр өвөөдөө суран бvсдvvлж, "Чамайг даа" хvvхэлдэйн киногоо ч vзэх эрхээ хасуулжээ. 
-Ингээд чи охин хvvхэд шогло. Яасан задарсан тархи вэ. Чи ээждээ хайргvй юу? Аан. Яасан чих халууцуулж дуусдаггvй тархи вэ? гээд л өвөө нь нарийхан хvрэн тэлээгээрээ ороолгоход нь хvv өвдсөндөө шvдээ тас зуугаад нулимс нь өөрийн эрхгvй асгаран байж билээ. Хvv ийнхvv чив чимээгvй нулимсаа дуслуулан ороолгуулж байхдаа ээжийгээ өмөөрөх болов уу гэж горьдсон боловч хvний урманд ганц өрөвдсөн харц ч илгээсэнгvй. Номоо унших зуур "Болж, болж" хэмээн өвөөгийн талд орж билээ. 

Тvвшин Хулангийн тэр дотроо цас будраад л байдаг хөөрхөн шилэн бөмбөлгийг нь хагалчихаад их л гэмшиж шинийг авч өгөх гэсэн боловч ямар ч дэлгvvрээс олоогvй юм. Мөнгө цуглуулдаг шаазан арслангаа хагалаад голдуу хорьт, тавьтын мөнгө, цөөхөн хэдэн нэг төгрөгийн зооснуудаа нийлvvлэхэд хорин хэдэн төгрөг болжээ. Гэвч охинд тоглоомыг нь авч өгч чадаагvй. Гурил будаа дөнгөж картнаас гарч байсан Монголд хаанаас тийм чамин эд байх билээ. Сvvлд мэдэхнээ аав нь Хуланд тэр тоглоомыг америкаас авчирч өгсөн байжээ. Тvвшингийн ээж нь шавьж судлаач мэргэжилтэй. Гэртээ латинаар бичсэн мэргэжлийнхээ номуудыг, ажил дээрээ бол томруулагч дуран шагайж суудаг зожиг ганцаармал хvvхэн. Өвөөгийн ярианаас сонсохнээ Тvвшингийн аав нь эхнэр хvvхэдтэйгээ Польшид амьдардаг ажээ. Хvv том болсон хойноо л аав, ээж хоёрынхоо салсан шалтгааныг халти мулти сонссон. Эхнэр хvн vр хvvхдээ өсгөн, нөхрөө халамжлан гэрээ сахиж суух ёстой гэж vздэг аав нь эхнэрээ зун хөдөө шинжилгээний ажлаар яваад ирэхэд нь хардаад гар хvрснээс бvх юм эхэлжээ. Тvвшингийн ээж Одончимэг тэр өдөртөө л хvvгээ аваад аавындаа хvрээд ирж. Тvvнээс хойш бvсгvй дахин нөхөртөө эргэж очоогvй юм. Нөхрийн гар далайлтан дор зvрхээ чичрvvлэн дуртай ажил мэргэжлээсээ хөндийрэн хагас эрх чөлөөтэй амьдрахыг тэр хvссэнгvй. Нөхөртэй, өөрийн гэсэн гал голомттой бvтэн бvлээн амьдралаас эрх чөлөөг илvvд vзсэндээ алдсан оносон алиныг бvv мэд. Ямар ч гэсэн өнгөрсөн амьдралаа хvvдээ дурсах тун дургvй. Харин одоо Тvвшин тэр хоёрын хэнийг ч буруутгаж чаддаггvй. Эхнэрээ зунжин хөдөө явуулахыг хvсээгvй аавыгаа буруутгах хэцvv. Гэтэл өдий олон жил хvvгээ бодоод хvнтэй дахин суугаагvй ээжийгээ бас өрөвдөнө. Багадаа vргэлж дvрсгvйтэн чихийг нь халууцуулж явсных ээжийгээ жаргаах сан гэж чин сэтгэлээс хvснэ. Тиймдээ ч бусад хөвгvvд шиг баар хэсэн, охин эргvvлж мөнгө vрдэггvй байлаа. Монголд байхдаа машин засаад олсон бvх мөнгөө ээждээ өгдөг байв. Бас томоотой л биш болохоос ангийнхаа хамгийн лидер сурагч нь байсан. Хөөрхий залуу

- За хүүхдүүд минь, өнөө орой ээж чинь эмнэлгээс гарна. Эртхэн ирцгээгээрэй. Хоёрын үед Ананд очоод гаргаад авчихна биз. Өнөөдөр гадаа 14 градус гэсэн шүү. Нимгэн хувцсаа өмсөөрэй хэмээн баахан заавар өгөөд гарч одов. Түүнийг гармагц Ананд, Хулан хоёр нүд ирмэлцэн инээлдэв.
Тэр хоёрыг хичээлдээ явсны дараа Цэндээ бяцхан Очирыг тэврэн цонх түшин зогссоор хоцорчээ. Арван зургаатай жаахан охин хотын ахуйд дасах гэсээр нэг л мэдэхэд хоёр сар өнгөрчихжээ.
- Одоо мал ид төллөөд муу ижий минь ядарч байгаа даа. Бөндөөлэйгээ нэг өвөртөлж унтах юм сан. Миний халзан хонь энэ жил бас ихэрлэнэ дээ. Одоо манайхан юу хийж байгаа бол? Бодвол ижий уураг буцалгаад л Доржоо, Хандаа, Бөндөөлэй гурав маань тогоо руу өндөлзөөд ижийд загнуулж суугаа даа. Гочоо хацар нь сайртчихаад хонио хариулж яваа биз. Мэнд эгч хаахнуур хаваржиж байгаа бол доо. Хоёр муу жаалаа харах, малаа эргүүлэх гээд хаврын хавсарганаар хэцүү л байгаа даа. Болдог сон бол гэртээ ганц харьчихаад ирэхсэн хэмээн санааширч зогслоо.



Охин дөнгөж хотод ирээд авга ах Батболдынд буухдаа энэ хотын харь орчин, тэр гял цал амьдралаас сүрдэн тээврийн товчооноос нэг унаанд суугаад гэрээдээ гүйчихмээр санагдсан сан. Тэр цагаан сарын дараахан аавыгаа даган аймаг орж, тэндээсээ микро автобусанд суун хотод иржээ. Цэцэгтэй ягаан торгон өнгө татсан хурган дотортой дээл, үнэгэн лоовууз өмсч, ээжийнхээ алтан ээмгийг зүүн, хэрдээ л гангалсан охин Батболдынд хөл тавиад цэвэр цэмцгэр, тохилог сайханд нь балмагдан хамаг хөлс нь цувж билээ. Харин аз болоход авгай нь хачин сайхан ааштай, хачин гоё эгч байв. 

Цэцэгмаа арваад жилийн өмнө Цэндээг бүр жаахан, сургуульд ороогүй байхад нэг зун нөхөртэйгээ тэднийд очиж байснаасаа огтхон ч өөрчлөгдөөгүй, харин ч улам залуу болчихсон мэт харагдахуйд нь өнгөрсөн арван жилд бүр эмгэн шиг болчихсон ээжтэйгээ харьцуулан бодож ихэд өрөвдсөн сөн. Аав нь түүнийг хүргэж ирээд захаар нэг өдөр дагуулан явж ээжийнх нь захисан элдэв юмсыг цуглуулаад өглөө нь:
- За, миний охин, ах эгч нарынхаа үгэнд орж ажил сайн сурдаг юм шүү гэж захин духан дээр нь ганц үнэрлэчихээд л явчихсан. Түүнийг эрхбиш авга ахындаа овоо дасах гэж байтал Хулангийн хадмынд очих ёстой болов. Ганхуягийнх гэж бас л ахынх шиг нь олон өрөө байртай, хачин гоё айл.

Энэ насандаа аймгийн төвийг ч тоотойхон үзсэн охинд Хулан, Ананд хоёр дуучин Минжээгийн тоглолтыг үзүүлсэн нь ёстой л бишрүүлжээ. Дараа нь Хулан түүнд өвлийн хувцас, солонгос косметик авч өгөн улаан хацрыг нь гоё цагаан болгов. Тэднийх хүүхэддээ долоо хоног бүр зургаан мянгаар живх, өдөртөө мянгаар жимстэй тараг, нухаш авч, Хулан дөчин мянгаар “Jador” үнэртэй ус, зуун мянгаар “Lac үert “ аваад ганцхан сар хэрэглээд дуусгадаг нь охинд дэндүү үрэлгэн юм шиг санагдана. Эд нар тэр их мөнгийг хаанаас олдог байнаа. Манайх хамаг ноос, ноолуур, мал махны мөнгөө авахад л дөнгөж хоёр гурван сая төгрөг болдог шүү дээ. Ижий тэрнийг нь хүргэх гэж хуруу хумсаа хуйхлах шахдаг. Муу ижий минь.

Тэр жил ээж нь гучин мянгаар ганц нарийхан алтан гархи авчихаад гурван шуудай гурилын мөнгөө дэмий ч юманд үрчихэв үү дээ гээд гар руугаа харан харан суусан сан. Гэтэл Батболдын авгай сая төгрөгийн үнэтэй үнэг, булган дээл өнгө өнгөөр нь сольж, ганц гутлыг гурван зуун мянгаар авч өмсдөг байх гэж.
- Хотын хүмүүс ийм их мөнгийг хаанаас олдог юм бэ? гэж түүнийг Хулангаас асуухад тэр инээмсэглээд:
- Миний дүү Очироогоо сайн хараад гурван нас хүргэчихвэл сургуульд орно. Төгсөөд зөндөө их цалинтай ажилд орно. Хотынхон чинь хөдөөгийнхнөөс их баялаг бүтээдэг байхгүй юу гэснээ:
- Харин ч монголчууд дэндүү ядуу байна. Энэ дуучин хүүхэн л гэхэд надтай үеийн мөртөө хөрөнгөөрөө манай Монголыг бүтэн жил тэжээчихэж чадна гээд л бодчих гээд нөгөө Бритни Спийрсийн зургийг зааж билээ. Өдийд манай нутагт хонин зэрэглээ мяралзаад яргуй нүдэлж байгаа даа. Сугаа гуайн Мандах намайг хот явчихсан гэж дуулаад санаж байгаа болов уу гэж бодохдоо охины хацар улайжээ. Аавынхаа үгэнд орж хот руу авга ахынхаа зээг харах гэж ирсэндээ Цэндээ одоо их л баярладаг юм. Тэгээгүй бол хөгжлөөс хоцорч хөдөө газар хамаг залуу насаа өнгөрөөх байж . Аягүй бол энэ зун өнөөх Сугаа өвгөнийх хадаг тавьж гуйгаад Мандахын авгай болчихсон ээж шигээ галын захад хөлсөө урсган тогоо нэрж, боорцог хайрч суух байсан биз.

Мандах гэж тэдний саахалт айлын сагсуу шар банди. Сумын сургуульд Цэндээгийн дээд ангид байснаа зургадугаар ангиасаа гарчихсан юм. Дотуур байранд хүүхэд дээрэлхэх юм бол Мандах түүнийг их өмөөрдөг сөн. Уг нь Цэндээ тоондоо л муу болохоос хэлний хичээлүүддээ хачин сайн байсан. Алсдаа англи хэлний багш болохыг мөрөөддөг байв. Гэтэл өнгөрсөн жилийн их зуднаар тэднийх гурван зуугаад малаа үхүүлэн модоо барих шахсан эцэгт нь охиноо аймгийн төвд есдүгээр ангид суулгах бэл байсангүй. Тэднийх тэгэхэд дөчөөд хонь, чөдрийн гурван морьтой л үлдэж билээ. Хөөрхий ээж нь гурил хууран:
- Муу охиноо сургууль бараадуулж чадсангүй. Над шиг олон хүүхэдтэй навсгар авгай болох нь дээ гээд шуг шуг хийн уйлж суухад нь аав нь гаансаа нэрэн гал ширтэн суусан сан. Гэтэл тэднийхийг малгүй болсныг дуулсан Батболд аавыг нь хот ороход сая төгрөг гарган өгч, түүгээр нь хэдэн мал авч билээ. Сураг дуулах нээ авга ахынх нь охин хүү төрүүлж гэнэ. Хуримаа зун хийх гэнэ гэж байснаа аав нь нэг л өдөр сумаас ирэхдээ:
- За Дэжид минь. Дүү маань зээгээ харуулах хүнгүй хэцүүдэж байгаа гэнэ. Цэндээг хот явуулчихъя гэж түс тас хэлжээ. Цай самарч суусан авгай нь :
- Пээ энэ нялх амьтныг тэр хол айлд… Өнөө кинонд гардаг Ошин шиг… гэхэд:
- Ча гэх малгүй болохдоо өгсөн мөнгийг нь гар тосч авчихаад одоо хүүхэд хараач гэхэд нь чадахгүй гэх нь үү . Битгий хуншгүй загна. Манай бэр хөөрхөн ааштай. Охин алзахгүй ээ гэснээр Цэндээ хот руу явахаар болжээ.

Охиныг ийнхүү бодолд автан зогстол жаалын тараг идэх цаг нь болчихов. Дараа нь живхийг нь солин, хооллож унтуулсаар нэг л мэдэхэд үд дунд болчихов. Хонх жингэнэн Ананд, Хулан хоёр ээжийгээ эмнэлгээс гаргаж ирэв. Бяцхан хүү эмээгээ танихгүй бишүүрхэн орилж бөөн дуу шуу болцгоов. Орой нь Ганхуяг ажлаасаа их л эрт ирж бор мах татан битүү шөл хийн:
- Чи хэвт, хэвт. Наад зүрх чинь одоо их хэврэг болсон шүү хэмээн эхнэрээ сүрхий халамжилж байлаа. Хоолны дараа Ананд, Хулан хоёр өрөөндөө Сэрчмаагийн “Хаа ч цуг”-ийг хангинуулан, Ганхуяг интернетэд холбогдчихоод сууж байтал Цэндээ тэднийг дуудав. Цэрэнханд гэрийнхнээ зочны өрөөнд байхад нөгөө юмаа хэлье гэтэл болсонгүй бүгд өрөө өрөөндөө орчихжээ. Тэгээд л Цэндээгээр дуудуулсан нь тэр байлаа. Гэргийнх нь хэлэх үг ямар том цохилт болохыг мэдсэн юм шиг Ганхуяг “Яасан бэ? Хөгшөөн” гэсээр хамгийн сүүлд орж ирлээ.

 
- Би та хоёрт нэг юм хэлэх ёстой юм аа. Өдий олон жил хэлээгүй дуугүй явсныг минь уучлаарай. Тэр зузаан алчуур нөмрөн явган ширээн дээрх цэцэг рүү ширтэн байж энэ өгүүлбэрийг хэлчихээд гүнзгий санаа алдав. Тэгснээ толгойгоо өндийлгөн нөхөр, хүү хоёроо ээлжлэн хараад шийдсэн хоолойгоор:
-Би Москвад оюутан байхдаа нэг хүнтэй сууж байсан юм. Монгол биш, куба хүн л дээ.

No comments:

Post a Comment