-Ямар хөөрхөн ор вэ гэж дуу алдав.
-Салхивчийг нь хаагаарай. Ананд аа, хvvгээ оронд нь тавья гэсээр ээж нь шурхийн орж ирэв. Энэ vеэр нярай хvv vрчигнэн уйллаа.
-Миний хvv гэхэд сураагvй болохоор эвгvй юм. Ямар хөөрхөн vнэртэй юм дээ. Хэнтэй ч адилхан юм бэ дээ. Хамар, хөмсөг нь надтай адилхан юм уу даа гэж хvvг задлах зуур хажууд нь зогссоор байгаа Ананд ганцаараа шахуу ярина. Хулан хvvгээ хуурайлаад аманд нь хөхөө хийж орон дээрээ сандайллаа.
-Яг л чи дvрээрээ байгаа биз дээ. Хөөрхөн байгаа биз. Би анх хvvгээ харсан чинь эхлээд аягvй царай муутай харагдсаан. Тэгээд мөөмөө хөхvvлсэн чинь нээх өрөвдмөөр. Тэгэхэд нь л аймаар хайр хvрсэн гэж Хуланг ярихад вааранд цэцгийг нь хийн, хvvгийн орыг

-Хөх нь сvvтэй юм. Яамай, яамай гээд
-Нялх хvvхдийн өрөө агааргvй болчихно. Энэ гурваас бусад нь тийшээ орцгооё гээд vvд хавиар хэрэгт дvрлагсдыг гаргаж хаалга
-Миний хайрт, ядарсан уу. Аймаар өвдсөн байх даа гээд Ананд vсийг нь илэн уруулыг шимэн vнсэв. Ядарч нялхарсан бие нь тэр янаг vнсэлтэнд сэрэх шиг ямар нэг юм нуруугаар нь гvйх шиг сонин мэдрэмж төрөхөд бvсгvй өөрийн мэдэлгvй хариу vнсээд санаа алджээ.
-Төрнө гэдэг чинь ёстой аймаар юм аа. Өнөөдөр оёдлоо авахуулсан. Бас л эвгvй юм билээ гэснээ
-Хараач. Манай хvv аягvй ховдог байгаа биз гэснээ ярвайлаа.
-Яасан?
-Зvгээр ээ. Хvvхэд хөхөхөөр сав агшиж ингэж их өвддөг юм гэсэн.
-Аан. Эмэгтэй хvн ч хэцvv юм аа.
-Аагий, хvvдээ хэн гэж нэр өгөх вэ?
-Би бvр бодоод бодоод гоё нэр олдоггvй ээ.
Цонхоор харахад цас чив чимээгvйхэн будрах нь цаг хугацаа зогсчихсон ч юм шиг. Өөрт нь хайртай энэ залууг тvшин хvvгээ хөхvvлж суугаа яг энэхэн мөчид vгээр хэлж боломгvй аз жаргалтай байгаагаа Хулан мэдэрч байлаа.
-Би өчигдөр зах орж энэ орыг авсан юм. "Пассаж" төв, ТБДандууд" орсон чинь хамаагvй vнэтэй байсан. Харин энийг чамд. За, нvдээ аниарай гээд Ананд алган дээр нь жижигхэн бvлээхэн төмрөн хайрцаг юм тавилаа.
-Одоо харах уу? гээд Хулан нvдээ нээн харвал алган дээр нь туузаар боосон мөнгөлөг хайрцаг тавьжээ.
-Юу юм бэ, бөгж vv?
-Харин, таа л даа. Миний бэлэг шvv.

Хулан толгойгоо гилжийлгэн бөгжөө харж
-Нээрээ цагаан алт байнаа. Гоё байна гээд хацраа хонхойлгон инээмсэглэхэд нь Ананд:
-Чи ёстой хөөрхөн харагдаж байна гээд хvзvvгээр тэврэн vнсэв. Хvv нь унтчихжээ. Бvсгvй vе vе инээдтэй гэгч нь өмөлзөн, тэгснээ инээвхийлэн vнэгчлэх тэр жаахан амьтны өчvvхэн улаан духыг зөөлөн vнэрлэн орон дээр нь тавиад :
-Vнэгчлэх нь хөөрхөн байгаа биз? гэлээ. Энэ vеэр Хулангийн ээж хаалга тогшин
-Хvvхдvvд ээ цай ууцгаа. Худууд ч ирлээ хэмээн дуудав. Охин ч Анандын гарыг бушуухан мөрөн дээрээсээ авч хаяад:
-Хоёулаа тийшээ оръё. Нээрээ мартсанаа чи хvvдээ vнэг хайчилж өгөхгvй юм уу? гэлээ. Яг энэ мөчид "Ач хvvгээ vзнээ" гэсээр Анандын аав Ганхуяг орж ирэхэд араас нь эхнэр нь хамаагvй орж болж байгаа юм уу гэсэн шинжтэй чимээгvйхэн шагайв. Ганхуяг:
-За... бие нь сайн биз дээ? хэмээн тvгдэрснээ хvvхдийн ор руу шууд тонгойн
-Алив, Хандаа хараач. Яг эцэг шvv. За тэгээд хэзээ өвөөгийндөө очих вэ? гэхэд эр нөхрөөсөе хамаагvй намбатай авгай нь:
-За, охин минь, бие нь сайн уу? Ашгvй зовлонгvй хоёр яс саллаа гээд хацар дээр нь vнслээ. Энэ хооронд нөхөр нь эргэж хоолой засаад
-Алив гээд хацарт нь хошуу хvргэжээ.
-Хvv гарч ирснээсээ хойш нэг их уйлахгvй л байна. Тийшээ орцгоох уу гэж Хулангийн ээж өрөөний vvдэн дээрээс тэднийг дуудав. Гэтэл тэдний бага охин Бөртэ хичээлээсээ ирж vvргэвчээ vvдэнд шидчихээд
-Эгч ээ, хvvхэд чинь хаана байна? гэсээр өрөөнд дайран оров. Ээж нь зочны өрөөндөө том ширээ засчихсан аав нь төрсөн өдрөө хийж байгаа юм шиг хоймроо сууж байв. Хvн бvхэн ам амандаа шинэ хvний тухай ярилцан бэлэг сэлт өгч бяцхан найр шиг юм болж байтал гэрийн эзэгтэйн ээж, аав хоёр хөгшин ирж бас баахан дуу шуу болцгоов. Хулангийн ээжийнх нь ээж, Их сургуулийн багш эрдэмтэн авгай өглөө Москвагаас нисч иржээ.
-Бид хоёр наашаа гарах гэсээр оройтчихлоо. Охин гайгvй юу, бvр цонхийчихож. Хvргэн хаа байна гэсээр эмээ нь өрөөнд хөл тавилаа. Эмээ нь хуралд суусаар шинэ хvндээ бэлэг авч чадсангvй, Угаасаа дэлгvvр хэсэх дургvй амьтан чинь. Гэхдээ охиндоо залуу ээж нарын энциклопед авчирсан. Хулан Виза карттай бил vv? Vvнийг жич хvvдээ гээд эмээ нь арван мянгатын дэвсгэрт тавыг гарган хvvгийн өлгийд хавчуулжээ. Удалгvй хvv нь ч сэрж, Хулан ч хvмvvсийн шуугианд ядраад өрөөндөө оржээ. Аав нь Анандын эцэг Ганхуягтай тэдний хурим найрын тухай ярьсаар хоцров. Золтуяаг явангуут Хулан тvvнийг яагаад гэнэт нь сайн найз нь болон жvжиглэж ирсний учрыг мэджээ.
-Чи одоо хvртэл мэддэггvй юм уу? Цаадхи чинь Анандад сайн ш дээ. Тэгээд л энvvгээр эргэлдээд байгаа юм. Тэр салшгvй найз Заяа нь манай Нандиатай зун Бээжинд тааралдаад ярьсан гэсэн. Ямар ч хамаагvй аргаар Анандыг Хулангаас салгаж авна гэж ярьдаг гэсэн, Золоо чамайг зажлахгvй залгих охин гэж бодоорой. Vvдэн дээр нөхрийг чинь яаж vнсэхийг чи хараагvй юмуу? гэж Уянгыг хэлэхэд Хулан балмагдсандаа:
-За боль доо гэхээс өөр юу ч хэлж чадсангvй.
-Чи Золтуяатай болгоомжтой л байгаарай гэж анхааруулах гэсэн юм. Тийм сурлага муутай юм байж тэр яаж МУИС-д орж чадав аа? Тэгсэн чинь эгч ХУ намын нэг том хvнтэй явдаг болчихсон байгаа юм чинь.
-Нээрээ ноднин хаврын шалгалтын vеэр Золоо Ардчилсан социалист залуучуудын холбоонд ангиараа элсье гээд байсан бил vv гэж Хулан хэлснээ:
-Тэгээд нууц амрагтай юм бол Анандаар яах гэсэн юм болоо? гэхэд Уянга:
-Чи юун гэнэн юм бэ? тэр нь авгайтай хvн юм чинь юу гэж Золоотой суух юм бэ. Зvгээр "холгох" гэж тэр хvнтэй явдаг байхгvй юу. Харин Ананд дажгvй царайлаг, бас аав, ээж нь овоо баян болохоор зvvгдэж байгаад алсдаа суучих санаатай байхгvй юу.
-За, за. Тийм учиртай юм бий. Золоог манай Аагийд тийм сайн гэж би ёстой төсөөлсөнгvй. Даанч манайд хvрээд ирсэн байхаар нь би гайхаад байсан юм аа гээд Хулан орныхоо хажуу дахь жижиг ширээн дээрх ваартай цэцгээр оролдон бодлогошров. Өөрөө vнэн хэрэгтээ Анандад биш Тvвшинд хайртай шvv дээ. Тийм байж Анандыг өөр охиноос харамлах, хардах эрх бий гэж vv? Хулан хэзээний шударга зантай болохоор ингэж бодохгvй байж чадсангvй. Харин Ананд өөрт нь даанч хайртайг тэр мэднэ. Ногоон өнгөнд дурладаг болохоор нь Ананд тvvнийг баярлуулах гэж Солонгос цэцгийн дэлгvvрээс ногоон цаас, ногоон торон чимэглэлтэй энэ vнэтэй баглааг авч өгсөн.
Эмэгтэй хvн дасч хайрладаг гэдэг нь vнэн болов уу даа. Хулан зvvн гарынхаа ядам хуруунд зvvсэн цагаан алтан бөгжөө харлаа. Хаа хол байгаа, өөрт нь одоо хамаагvй шахуу болсон Тvвшинг мартаж, Анандыг хайрлая гэж хэдхэн цагийн өмнө сэтгэл дотроо андгайлсан нь яалаа. Энэ бөгжтэй хамт өөрт нь зvрх сэтгэлээ өгчихсөн залууг, хvvгийнхээ эцгийг хэдий болтол хуурах юм бэ? "Амьдрал цаашдаа яаж эргэхийг бvv мэд. Анандтай суухгvй, аав, ээждээ ч дараа болохгvй, бие даагаад амьдрая гэхэд надад чадах юм ч алга. Одоо дөнгөж нэгдvгээр курсын оюутан мөртөө хvvхэдтэй. Хvн яагаад юмыг дандаа өнгөрсөн хойно ухаардаг юм болоо" гэж бодон бvсгvйн сэтгэл хаврын хуйсгануур өдөр шиг тогтож чадахгvй vймрэн байлаа, Гэтэл хаалганы цаана Анандын дуу гарч:
-Надад эсгий олдохгvй юм байнаа. Ер нь тэгээд орчин vед заавал эсгий vнэг хайчлах албатай юм уу? гэсээр орж ирээд:
-Хулаан, энэ болох уу? Лаг гоё vнэг байгаа биз дээ. Аав нь бол дажгvй зураач ш дээ хэмээн ярих зуур хvvхдийнхээ оронд цаасан vнэг уяж байлаа. Золтуяа тэр орой гэр рvvгээ ихэд бодлогошрон харьж явлаа. Хэдийгээр мөнгөндөө их нарийн ч гэсэн энэ удаа автобусанд суухыг хvссэнгvй. Их бодож эндээс мянган төгрөг л гарна биз гэж тооцоолоод шар такси барилаа. Хотын төвөөс гурав дөрөвдvгээр хорооллын дэнж рvv давхихад ашгvй зам тvгжрээгvй байсан нь аз. Өвлийн жихvvн орой эрт харанхуй болж, зайгvй багшралдах машин тэрэгний утаа, хvмvvсийн амнаас гарах уур, микро автобуснуудын хангинасан дохио холилдсон их хотын шөнө.

"Хулан хvvхдийг нь гаргачихсан болохоор Ананд минийх гэсэн шиг их байх шив дээ. Надаас хайртыг минь булааснаа одоо болтол мэддэггvй юм байх даа. Тэр салшгvй найз Нандинд нь манай Заяа энэ тухай хэлсэн л байх ёстой юм сан. Хуланг уурлах нь уу яах нь вэ гээд Анандын уруул дээр шимсэн чинь хараагvй дvр vзvvлж ч байх шиг. За, яахав. Би санасандаа хvрэхээс нааш зогсдоггvй хvн гэдгийг чи харнаа. Юуны өмнө Урнаа, Заяа хоёртойгоо нийлж байгаад Анандыг Хулангаас булаах мастөр төлөвлөгөө боловсруулна даа. Тэр хоёр Хулангийнд байгаа дээр л Анандад мессеж хаях хэрэгтэй." хэмээн замын турш юм бодсоор явтал такси гэрийнх нь урд талд "Тумбааш" дэлгvvрийн хажууд ирчихлээ.
-Энэ хойд талын есөн давхрын хамгийн зvvн талын орцны тэнд зогсчих доо гээд цvнхнээсээ мөнгөө гаргахад дуу цөөтэй хөдөө царайтай жолооч 1200 гээд огцом тоормослов. Золтуяа тоолуур руу хяламхийн 1150 төгрөг гарсныг хараад мөнгөө яг тааруулж өгөөд буухдаа:
-Хөдөө царайлчихаад хvнээс 50 төгрөг монжих санаатай бас. Яг надаас монжино ш дээ гэж vглэсээр буужээ. Тэдний орц гэрэлгvй таг харанхуй, бас цахилгаан шат эвдэрчихжээ. Хулангийн амьдардаг, орцондоо дөрөвхөн айлтай шинэ баячуудын тохилог цэмцгэр сууцтай харьцуулахад даанч гутармаар. Орцных нь хогийн хоолой бас л эвдэрсэн бололтой айлууд хогоо шатны хажууд овоолчихсон нь эхvvн муухай vнэртэнэ. "Бvх насаараа ийм муухай орчинд амьдрахгvй юм сан. Хулан надаас юугаар илvvдээ тийм сайхан амьдарч байгаа юм бэ? Тэрний сайных юу байгаа юм, аав, ээж нь л баян юм байгаа биз." гэж өөрийн эрхгvй Хулангийн тухай бодчихсон харанхуйд тэмтчиж явтал ээж нь залгаж "Хаана явна, манайх махгvй. Аав чинь бас л алга" гэж vглэх янзтай. "Би гэрийнхээ vvдэнд зогсч байна" гээд тэр утсаа таслав. Тэднийх аль дээр vед хонхоо алдсан тул нарийхан савхан модоор өнгөлсөн хуучин хаалгаа байдгаараа нvдэхгvй бол гэрийнхэн нь сонсдоггvй юм. Тvvний хайртай отгон дvv Амараа нь
-Аниа юу? гээд хаалгаа тайлахдаа шууд цvнх рvv нь горьдсон нvдээр харав. Золтуяа цvнхнээсээ гялгар цаастай давсалсан самар гаргаж дvvдээ өгөөд:
-Цэнгэлтэйгээ хуваана шvv. Бас Аниагийнхаа таабчикийг аваад ир гэлээ. Тэгээд гал тогооноос цухуйж буй ээждээ:
-Надад ганц хоёр мянган цаас байна. Цэнгэл, Амараа хоёрыг 24 цагийн дэлгvvр явуулчих уу гээд тvрийвчээ гаргав. Золтуяа бvр хар багаасаа мөнгө гэдэг юмны vнэ цэнийг ухаарсан хvн. Аль наймдугаар ангиасаа эхлэн хичээлийнхээ дараа хvний лангуунд сууж авсан цалингаа зарим нэг ах дvvгийнхээ өгсөн мөнгөтэй нийлvvлэн хурааж сурчээ. Тэдний ээж Пунсал цэцэрлэгийн багш, аав Дашцэрэн нь манаач хийнэ. Харин ардчилал эхлэхээс өмнө аав нь хивсний vйлдвэрт байхдаа азаар нэг өрөө байр авчээ. Энэ тарчиг амьдрал тvvнийг мөнгө байвал vрэлгvй цуглуулж, талх байхгvй бол боорцог хайрчихдаг, хоёр эрэгтэй дvvгээ ээжээсээ илvv асардаг бие даасан хvн болгоход хvргэсэн билээ.
Дvv нар нь мах авчран, ээж нь "Ингэж муу оюутан охиноо мөлжиж суух гэж дээ." хэмээн нөхөртөө vглэн хоол хийж эхэлжээ. Аав нь нэлээд vнэртvvлчихсэн ирсэндээ гэмшин гал тогоонд гурил нухаж суугаа харагдана. Золтуяа хоёр дvvгийнхээ даалгаврыг хийлгэх зуур өөрийнхөө ширээнд суун маргаашийн семинарт бэлтгэж суулаа. Зурагтаар хэдийнээ "Гэрэлтэй цонх" эхэлчихжээ. Тэр хэзээ ч хичээлдээ онцгой сайн хvvхэд байсангvй. Гэхдээ л хэзээний гэрийн даалгавраа хамгийн тvрvvнд шалгуулж, мэдэхгvй мөртөө гар өргөн идэвх vзvvлсээр ямар ч багшийн хайрыг татаж чаддаг охин байжээ. Золтуяа эдийн засгийн онолын зузаан номоос семинарын сэдвээ гарган хэдэн гол санааг нь тэмдэглэн цээжилчихээд нууц амраг руугаа мессеж явуулав. Нэг яаманд газрын дарга хийдэг тэр хvнийг нь Бадрал гэнэ.Тэр хоёр өнгөрсөн хавар танилцжээ. МАХН-д залуучуудыг элсvvлэх шоуны vеэр Золтуяа тэр нэг ганган "ах"-ыг нvдэлж аваад танилцахаар шийдсэн. Тэгээд сэргэлэнтэж байж оройн тусгай хvлээн авалтын урилгыг олж,
- “Ах аа миний нэгж дуусчихлаа. Эмнэлэгт байгаа ээжийнхээ биеийг асуух гэсэн юм. Утсаар чинь нэг залгачих уу?" гэж жvжиглэж байж танилцсан билээ. Тэгээд л харилцаа нь аажимхан гvнзгийрсээр өдрийн амралтад хамт явчихдаг амрагууд болжээ. Бадралтай анх унтахдаа онгон охин болж жvжиглэснээ бодохоор одоо ч тvvний инээд хvрдэг юм. Тийнхvv семинарын дэвтрээ дэлгэчхээд элдвийг эргэцvvлж суутал гар утас нь сулхан чичирхийлэн ширээний тавцанг дvнгэнvvлэв. Бадрал мессежийн хариуд эргээд залгаж байна. Бvсгvй хөмсгөө хөдөлгөн мушийгаад утсаа авлаа.
-Байна уу? Золоо, найз нь хуралтай байна. Маргааш залгая, тэгэх vv?
-За за. Дандаа хуралтай байх юм. Би чамайг санаад бас баярлалаа гэж хэлэх гэсэн юм.
-Би маргааш завгvй ээ, Харин хоёулаа нөгөөдөр уулзъя л даа.
-Тэгье, тэгье. Миний хөөрхөн Золоо баяртай.
-By.
Ийм товчхон яриа болно гэж санасангvй.

No comments:
Post a Comment