((Хотын чинээлэг айлын охин Хулан нэг байр, нэгэн ангийнхаа хөвгvvн Тvвшинд унаган хайраа өгчээ. Ухаалаг , бие даасан бодолтой, шударга зантай охин Хулан сургуульдаа хөөрхнөөрөө толгой цохидог тул хөвгvvд хошууран шохоорхдог. Гэвч Тvвшин л ганцаараа тvvнийг vргэлж тохуурхан шоглосоор байгаад Америк руу явна.
Анхны хайр нь бvтсэнгvйд гутарсан Хулан өөрт нь дурласан Анандтай vерхэж жирэмсэн болдог. Гэтэл Хуланг хvv төрvvлээд амаржих газарт байхад Тvвшин Америкаас утасдан тvvнд хайртай гэдгээ хэлнэ
Харин тэдний ангийн бас нэг охин Золтуяа Анандад хайртай. Хvv төрсний дараа Анандын эцэг эх нь Хуланг бэр болгохоор гуйж гэртээ аваачна. Энэ хооронд Хулан Анандтай амьдрах эсэхээ шийдэж чадахгvй эргэлзсээр байна. Харин Золтуяа тэр хоёрын дундуур орж хайртай залуугаа булаах төлөвлөгөө боловсруулна. Нэг удаа Хулан Тvвшингээс ирсэн хайрын захиаг халаасандаа мартсаныг Ананд олж уншаад хэрvvл болдог. Тvvнийг Хулантай муудалцсаныг мэдсэн Золтуяа уран аргаар Анандыг өвөртөө оруулна))

Золтуяа утсаа бvр салгачихаад дэвтрээ хаагаад босов. Тэр гоо сайхны юм авна гэж Бадралаас мөнгө нэхээд зуун мянгыг салгаснаа бодохоор овоо сэтгэл онгойно. Өнөө өглөө картанд нь орчихсон байсан тэр мөнгөнөөс цэцэг, набор авч Хулангийнд очсон билээ. Картнаасаа авсан хорин мянган төгрөгийн ихэнх нь тvрийвчинд нь байсан мөрт ээждээ ганц хоёр мянган төгрөгтэй гээд хэлчихсэнээ бодоод эвгvйцэв. Хөөрхий ээж нь одоо дөнгөж дөч хvрч байгаа мертөө наснаасаа хамаагvй овортой, хувцас хунар муутай явдгийг бодоод их л өрөвдөж байлаа. Хуланг хvvтэйгээ төрөхөөс гарч ирсний дараа нярай хvvд нэр өгөх гэж бөөн юм болжээ. Хулан хvvдээ Хvслэн гэж нэр өгнө гэж зvтгээд, Амандын аав Мөнх хааны нэрийг ачдаа егөх санаатай байв. Хуланд энэ нэр ердөө таалагдсангvй. Харин аав, ээж хоёр нь дундыг барьж яахаа мэдэхгvй байтал эмээ нь ирж маргааныг тасалжээ.
-Хэзээ хvнийг ийм удаан нэргvй байлгаж байсийм. Заяа нь гомдох байгаа даа. Өндөр эмэг нь ламаас асуугаад нэр өгчихнө гэснээр бvхнийг шийдэв. Должин эмээ Гандан орж ирээд :
-Есөн улаан мэнгэтэй буянтай хvv төрсөн байна гэж байна. Очир гэж нэр хайрлалаа гэсээр баахан арц хvж уугиулж гарчээ. Богинохон, сонсголонтой энэ нэр бvгдэд таалагдаж арав хоногтой тэр нялзрай амьтны зvvн чихэнд ээж нь Очир гэж гурав шивнэв. Хулангийн нөгөө эрдэмтэн эмээ хvvд нэр өгсөн өдөр уригдаж ирээд зээ охиноо жилийн чөлөө авах хэрэггvй гэж баахан ятгаж байгаад харьжээ.
Хулан өдөртөө хvvгээ асарсаар завгvй өнжинө. Хэдийгээр Ананд "Памперс" живхийг уут, уутаар нь авчраад даавуу угаах гэгчийг мэдэхгvй байсан ч хvvхэд асарна гэдэг амаргvй ажээ. Дvv нь хичээлээс ирээд овоо туслах боловч хөгжим, хэлний хичээлдээ явчих тул эгчдээ бараг олдохгvй. Гэрийнхнийгээ бvгдийг нь явсны дараа нэг өдөр хvvгээ усанд оруулчихаад хэсэг дугхийх гэтэл Америкаас Тvвшин ярьжээ. Харин Хулан хvvгээ төрvvлсэн тэр өдрийнх шиг догдолсонгvй, нэлээд тайван байгаадаа өөрөө их л гайхаж байлаа.
-Сайн уу? Хулаан. Би Тvвшин байнаа. Хvv чинь том болж байна уу?
-Сайн. Ямар сонин хvн бэ? Миний хvv том болж л байна. Одоо нэг сартай. Чамаар сонин юу байна?
-Би хэлний курсээ удахгvй төгсөх гэж байгаа. Одоо пицца зөөгчийн ажил хийж байгаа. Тэгэхгvй бол ээжийгээ өрөнд оруулаад энд ирчихсэн юм чинь. Мөнгө явуулахгvй бол болохгvй ш дээ. За, энэ ч яахав. Чамд сонин биш байх л даа. Хvv чинь хэнтэй адилхан юм бэ? Анандтай юу, чамтай юу?
-Нvд нь л надтай адилхан юм байна.
-Тэгвэл хөөрхөн нvдтэй хvvхэд гэсэн vг. Би чамд илгээмж явуулсан шvv.
-Яах нь вэ дээ. Ээждээ л мөнгөө явуулсан нь дээр байлгvй.
-Тийм их юм биш ээ. Харин Анандаар битгий авахуулаарай. Бөртэгээ явуулчихгvй юу.
-Яагаад Ананд авч болдоггvй юм бэ? Арай Анандыг хvрвэл дэлбэрчих юм биш биз дээ?
-За, юу гэж дээ. Би чиний Анандыг яах ч vгvй. Зvгээр чамд, бас хvvд чинь бэлэг явуулсан юм. Бас...бас чамд ноднин явахдаа өгөх гээд чадаагvй нэг захиа байгаа юм. Чи ноднин яагаад намайг гаргаж өгөөгvй юм бэ? Би чамайг хvрээд ирэх байх гэж нисэх дээр зөндөө харсан.
-Би бvр жаахан бацаан байхдаа л чамд хайртай байсан. Харин чамайг хамар доороосоо ингээд Анандад алдчихна гэж ёстой бодоогvй. Чи хэнийг ч тоодоггvй тийм ихэмсэг охин байсан ш дээ. Тэгээд л би чамд хайртайгаа хэлж зvрхлээгvй байхгvй юу.
-Би ч чамайг надад сайн гэж бодож яваагvй. Эртvvд намайг төрөхөд байхад утасдахад чинь ... vгvй, хайртай гэж хэлэхэд чинь гайхсан л даа.
-Би та хоёрыг vймvvлэхгvй ээ. Зvгээр п енгөрсөн хойно ч гэсэн сэтгэлийг минь мэдэг гэж утасдсан юм. Харин миний тэр захиаг уншчихаад урчихаарай, за юу. За баяртай. Биеэ бодоорой. Баяртай. Хуланг хариу хэлж ч чадаагvй байтал Тvвшин утсаа тавьчихлаа. Утас тасран хэдэн мянган км-ийн алсаас дэргэд юм шиг сонсогдож байсан хайртынх нь дуу хоолойн оронд дийд ... дийд гэсэн чихэнд чийртэй дуу сонсогдлоо.

Цонхоороо харахад ганц ч навчгvй нvцгэн улиас дэндvv уйтай. Хөгжим сонсох гээд гарт тааралдсан нэг цомгийг тавьсан ч чих шуугихаас өөр ямар ч нэмэр болсонгvй. Бvсгvй толгойгоо боосон цагаан алчуураа аваад нvvрэндээ нааж байгаад асгаруулан уйллаа. Орой нvд нь хавдчихсан байхыг хараад Ананд их л санаа нь зовон аргадангуй байхад ч Хулан нvvр өгсөнгvй. Анандад сайн байя гэж хичнээн хичээгээд ч нэг л болж өгөхгvй байлаа. Сvvлдээ цаадхийнх нь ч тэсвэр барагдаад:
-Хулаан, би чамайг гомдоогоогvй байх аа? Тэгээд яагаад надад ингэж муухай аашлаад байгаа юм бэ? гэж хvvгээ тэврэн өрөөнийхөө хаалгыг хааж байгаад асуухад нь ч дуугарсангvй. Хэдийгээр ямар ч гэм хийгээгvй тvvнийг өрөвдөж байсан ч угийн гөжvvд зан нь хөдлөөд хvvгээ шvvрч аван ээж, дvv хоёрынхоо инээлдэн цайлж суусан гал тогооны өрөө рvv зvглэв.
-Тэгвэл би харилаа. Яагаа ч vгvй байж чамайг царайчилж айлын тогоо өнгийж сууж чадах ч vгvй гэж залуу хэлээд хувцсаа шvvрэн гарчээ. Ананд vvнээс илvv хатуу vг хэлж чадах ч vгvй хvн билээ. Айлын тогоо өнгийх гэдэг нь өөрийнх нь vг ч биш. Өдөр аав нь уулзаад

- "Цаад эрх охин чинь хэзээ манайд ирэх гэж байна даа? Эр хvн айлын тогоо өнгийх муухай байдаг юм. Эцэг нь болохоор зун хуримыг чинь хийе гэж байсан. Тэр болтол хvvгээ айлд байлгамааргvй л байна. Эсвэл миний хvv тусдаа гарах уу? Өвөөгийн чинь байр сул байж л байгаа шvv дээ" гэж хэлсэн нь хэрvvлийн vеэр толгойд орж ирснийх билээ. Хулан тэр хоёрын тийнхvv анх удаа тар турхийснийг ээж нь гадарласан ч охиноо зовоочихно гэж бодоод асууж чадахгvй дэмий л хадам ээж рvvгээ утасдаж хэлжээ. Аав нь гадаад явчихсан, Ананд тэр чигтээ ирээгvй болохоор тэр шөнө гурван эмэгтэй ганц нярайтай эл хуль оргиод их л эвгvй байлаа.
Харин маргааш нь тvvнийг хvvтэйгээ хоёулхнаа байж байтал эмээ нь иржээ. Сэтгэл нь хоосрон гансарч тайвшрах гэж ядахдаа уйлахгvй байхад нь хvvгээ тэврэн сууж байтал хонх дуугарав. "Ийм эрт хэн байдаг байнаа. Бөртэ ирэх болоогvй баймаар юм" гэж бодсоор тvvнийг хаалгаа тайлтал эмээ нь инээчихсэн зогсч байв. Хулан өөрийн эрхгvй "эмээ" гээд тэврээд авчээ. Эмээ нь тvvний духан дээр vнэрлээд
- "Хvv нь зvгээр vv? Эмээ нь хvvдээ дэм болж чадахгvй байж хий л санаа зовох юм. Энэ муу улаан амьтан чинь бvр хvн дvрсэндээ орчихож. Зун гэхэд борви нь тэнийчихнээ" гэж ганцаараа шахуу ярин хvvг аваад буйдан дээр суув. Эмгэн ачийгаа нэг л уравгар байгааг нvдний булангаар хараад мэдсэн ч эхлээд өөр юм ярьсаар байлаа. Шууд асуух юм бол гөжvvд зан нь хөдөлчихнө гэж мэдэж байгаа болоод тэр билээ.
-Vгvй, ийм жаахан байж хувцаслачихсан. Бидний vед чинь ой өнгөртөл нь л өлгийдчихдөг байлаа шvv дээ. Чамайг лав эмээ нь таван сар болгож байж дөнгөж цээжийг нь гаргаж өлгийдөж байсан юм даа гэж эмгэн ярьсаар. Хулан эмээдээ цай хийж өгөөд хажууд нь сууснаа өөрийн эрхгvй уйлчихлаа.
-За, миний охин битгий усан нvдэл. Толгой нь өвдчихне. Залуу улс аль сайдаж муудахыг тэр гэхэв. Ананд хvv өнөө орой л хvрээд ирнэ. Нялх биетэй хvн их уйлж болдоггvй юм хэмээн бага байхад нь аргаддаг байсан шигээ vсийг нь илэн ярьсаар Хулан ч овоо тайвширчээ.
-Эмээ, би...би Анандтай суумааргvй байна. Аав, ээжид болохоор хэлж чадахгvй юм. Бvр Анандад өөрт нь ч хэлж чадахгvй юм. Би яах вэ?
-Юу болж байгаа нь энэ вэ? Охин минь. Эмээдээ сайхан яриад өгөөч.
-Би анхнаасаа Анандтай сууна гэж ерөөсөө бодоогvй. Та мэднэ ш дээ. Манай хуучин байрны Тvвшин гээд нэг хvvхэд байсныг. Яагаав, миний төрсөн өдрөөр аавын өгсөн цас оруулдаг шилэн бөмбөлгийг хагалаад тосыг нь гоожуулчихдаг.
-Аа, тийм. Нөгөө айхтар дэггvй золиг уу?
-Харин тийм. Би уг нь тэрэнд сайн байсан байхгvй юу. Тэгээд Тvвшин ноднин Америк явчихсан юм. Намайг бvр жаахан байхаас л дандаа шоглож байдаг ч гэсэн аягvй ухаантай, сайн хvvхэд. Чив чимээгvй байсаар байгаад явчихсан болохоор нь би тэрийг намайг тоодоггvй л юм байна гэж бодсон. Тэгсэн чинь намайг төрөхөд байхад Америкаас утасдаад "Чамд сайн байсан" гэдэг байгаа. Өчигдөр бас утасдсан. Би Анандыг хуурмааргvй байна, эмээ. Одоо яах вэ? Надад танаас өөр хэлж ярих ч хvн алга. Аав бол ойлгох л байх. Ээж бол ёстой боож vхнэ биз. Намайг хvн амьтан эцэггvй хvvхэд гаргачихаж гэж бодно гээд төрөхөес Анандынд аваачих гээд байсан хvн шvv дээ.
-Яадаг юм билээ дээ, охин минь. Сэтгэлгvй байж хvнтэй сууж болохгvй ээ. Ядаж тэр золигийн хvv ингээд хvний сэтгэл vймvvлээд өнгөрсөн хойно утасддаг нь юу вэ? Уг нь Ананд маань сайн л хvvхэд. Охиноо яльгvй эрт л болохоос сайн нөхөртэй болчихлоо гээд эмээ нь баярлаад байсныг яана. Охин минь дахиад тvргэдэвзэй. Сайн бод. Хvн бодох тусам ухаан суудаг юм. Яаран шийдэж л болохгvй.

No comments:
Post a Comment