Хоёр охин, зээгийнхээ зургийг хацартаа наасан зургийг нь хараад Хулан өөрийн эрхгvй инээчихлээ. Аав нь ингээд л хаана ч явсан охиноо сэргээж, зоригжуулж, инээлгэж явдаг билээ. Дараа нь Швейцарьт байгаа Нандин найзынхаа и-мэйлийг уншлаа.
Найз охидын л хоорондоо бичдэг байгаа газрын сонин хачин, ангийнхан, шинэ танил, сvvлийн vеийн моодны тухай урт захидлынхаа төгсгөлд “Хулаан, чи нэг л юм нуугаад байх шиг санагдах юм. Бодоод л байхад чи Анандад хайргvй юм шиг. Урьд нь огт тоодоггvй байснаа яг ноднин өвөл чи яагаад гэнэт Анадтай vерхэх болов оо? Хvvхэдтэй болсноо яагаад хvмvvсээс нуув? Бас чамайг “Энэ зун хурим хийх болсондоо ерөөсөө баярлахгvй байна лээ.” гэж Уянгаа бичсэн байсан. Яагаад? Миний энэ асуултуудад заавал хариулаач гэж би албадах эрхгvй. Гэхдээ бие биенээсээ юугаа ч нууж vзээгvй ганц найзын чинь хувьд санаа зовсондоо л асуусан юм. Бvр эцэст нь ганцхан юм асууя. Чи аз жаргалтай байна уу? Vvнд л эргэлзэх юм. Хариулахыг бодоорой. Ву, ву Nandin. Geneva” гэсэн байлаа.
Анандтай vерхэх болсноос хойш Хулан өөрийгөө ч ойлгохоо больсон vе бий. Сурагч насны сvvлчийн өвөл. Тvвшинг явангуут юу ч бодож эргэцvvлэлгvйгээр Анандыг сонгосон нь ямар том алдаа боллоо доо. Алдаа нь томорсоор одоо засах нь ч өнгөрч, харин яаж зөв шийдэх вэ? гэдэг асуултанд Хулан хариулт олж чадахгvй яваа билээ. Гэтэл ойр дотныхноос нь хэн нэг нь тvvнээс асуух л ёстой байсан асуулт тулгарах нь тэр. Амьдралд гашуун vнэн нэг л байдаг. Эрт орой хэзээ нэгэн цагт сарнай шиг анхилуун биш, шарилж мэт гашуун тэр vнэнд гvйцэгдэх л болно гэдгийг Хулан ойлгох цаг иржээ.
Нандин бол Уянга биш. Тvvнд vнэнээ хэлэх л хэрэгтэй. Тэгээд ч эмээгээсээ өөр хэнд ч хэлээгvй, сэтгэл зvрхэндээ бул чулуу мэт тээсээр яваа энэ vнэнийг ядаж Нандинд бичиж дотроо онгойлгох хэрэгтэй байлаа. Дараа нь аавдаа хэлэх хэрэгтэй. Тэгээд бvх хvнд, ялангуяа хайртай бvсгvйтэйгээ хуримлан аз жаргалтай амьдрах мөрөөдөлдөө автчихсан яваа Анандад хэлэх л хэрэгтэй. Нээрээ Ананд. Тvvнд тэр нvцгэн vнэнийг, өөрт нь хайргvй гэдгээ, Тvвшинг мартах гэж, хоосорч гvйцсэн сэтгэлээ тайвшруулах гэж, хар амиа бодсондоо л хайрыг нь хvлээж авснаа хэлнэ гэдэг л Хуланд хамгийн аймшигтай санагдаж байлаа.
Хулангийн өөрийнх нь тэнэглэл, амьдралдаа хийсэн алдааных нь золиос болж хохирох хvн Ананд болж vлдэнэ. Тэнгэр минь. Хуланг хайрласан нь нvгэл биш юм бол өөр ямар ч буруугvй, охидын харцыг унаган явдаг энэ сайхан залуу л зvрхээ шархлуулан vлдэх болно гэж бодоход дэндvv шударга биш санагдана. Гэтэл хаалганы хонх дуугарав.
-“Хулан эгч нь бий юу?” гэсээр Ананд орж ирэх нь дуулдав. Удалгvй Ананд сурсан зангаараа гэрийн шаахайгаа углан, гараа угаачихаад хvvгээ тэвэрчихсэн:
-Хоёулаа ээж дээрээ очъё гэж хvvдээ хэлэн Хулан, чи юу хийж байна гэсээр орж ирэв. Ананд ширээнд дөхөж ирэн инээмсэглэж,
-Хоёулаа ээж дээрээ очъё гэж хvvдээ хэлэн Хулан, чи юу хийж байна гэсээр орж ирэв. Ананд ширээнд дөхөж ирэн инээмсэглэж,
-“За, нvдээ аниарай.” гээд гар дээр нь юм тавилаа… Хулаан, одоо нvдээ нээ гэхэд бvсгvй алган дээр нь тавьсан тэр хөнгөхөн хvйтэн, гөлгөр юм нь хийлч Дээгийгийн CD байсныг харжээ. Энэ бэлэг Хуланг vнэхээр их баярлуулав. Тэр ийм цомог гарсныг ч сонсоогvй, хэрэв сонссон бол авах гээд шууд “HI FI “ руу гvйх байсан нь мэдээж хэрэг. Тэр Анандын энэ сюрпризэнд баярласандаа:
-Өө, ямар гоё юм бэ? Баярлалаа, хайрт минь гээд хэлчихэв. Харин Ананд тэр санамсаргvй хэлсэн “Хайрт минь” гэсэн vгэнд нь vгээр илэрхийлшгvй их баярлан нvд нь гялалзаад явчихыг хараад бvсгvйн сэтгэлийг тvрvvчийн гэмшил дахин нөмрөн авлаа.
-Би чамайг баярлана гэж мэдээд байсан юм аа. Одоо задлаад хөгжимд тавьчих уу? гээд Ананд тvvнээс дискийг авахдаа нvдэн дээр нь vнсээд авчээ. Аавдаа тэврvvлж явсан хvv нь ээжээ харчихаад шvдгvй амаараа маасайн инээж, хоёр гараа сарвалзуулан эх рvvгээ тэмvvлэв. Ээждээ оччих санаатай хачин хөөрхнөөр хамраа зангидан инээж шvлсээ гоожуулан зvтгэх хvvгээ авахаар Хулан гар сарвайн:
-Хараач, миний муухай хvvг. Ээждээ ирэх гээд налж унаж байгааг нь. За нааш ир гээд авахад нь Ананд
-Өө, ямар гоё юм бэ? Баярлалаа, хайрт минь гээд хэлчихэв. Харин Ананд тэр санамсаргvй хэлсэн “Хайрт минь” гэсэн vгэнд нь vгээр илэрхийлшгvй их баярлан нvд нь гялалзаад явчихыг хараад бvсгvйн сэтгэлийг тvрvvчийн гэмшил дахин нөмрөн авлаа.
-Би чамайг баярлана гэж мэдээд байсан юм аа. Одоо задлаад хөгжимд тавьчих уу? гээд Ананд тvvнээс дискийг авахдаа нvдэн дээр нь vнсээд авчээ. Аавдаа тэврvvлж явсан хvv нь ээжээ харчихаад шvдгvй амаараа маасайн инээж, хоёр гараа сарвалзуулан эх рvvгээ тэмvvлэв. Ээждээ оччих санаатай хачин хөөрхнөөр хамраа зангидан инээж шvлсээ гоожуулан зvтгэх хvvгээ авахаар Хулан гар сарвайн:
-Хараач, миний муухай хvvг. Ээждээ ирэх гээд налж унаж байгааг нь. За нааш ир гээд авахад нь Ананд
-“Өө, яасан өөдгvй эр вэ? Аав нь дөнгөж ирж байхад чинь ээж рvvгээ яваад өгдөг гээд хvvг өгчихөөд хөгжим асаан тохируулах зуур “Энэ аав одоо гэр орондоо ирэхгvй хааччихдаг юм бол оо? Ямар арван найм естэй залуучууд биш дээ. Өвөө болчихоод гэрээсээ гvйж гэнэ. Шал онигооны юм. Утасдсан чинь ажил дээрээ байж л байна лээ. Би ямар та гэртээ ирээч гэлтэй нь биш” хэмээн vглэхэд Хулан
-“Залуу хөгшиндөө ч биш байх аа. урьд нь хvvтэй байснаа, урдын амьдралаа яриагvйд нь л ээжид чинь гомдсон байх…” гээд шанаа тулан чимээгvй болов. Ананд ч
-“Харин тийм ээ, өчнөөн олон жил хамт амьдарсан хойноо би урьд нь хvvхэдтэй байсан юм аа гээд хэлж л байдаг. Ээж ч гэж ээж“ гэж их л бухимдангуй хэллээ. Яг энэхэн агшинд Анандын vгийг сонсоод Хулан “Хэрэв Тvвшинд хайртай гэдгээ нэг л өдөр ингээд Анандад палхийтэл хэлбэл яах” бол гэж бодохдоо дуугаа хураасан нь тэр байжээ. Нөгөөтэйгvvр амьдралдаа анх удаа аав нь гэрээ орхин явсанд шаналсан Анандыг их л өрөвдөж байлаа. Харин Ананд бол “Золтуяатай болсон тэр явдлыг Хулан мэдвэл надад яасан их гомдох бол оо“ гэж бодох зуур хөгжимд “Хэнтийн өндөр ууланд“ намуухан эгшиглэв. Хулан сэтгэл vймрээсэн олон бодлоо vргээн нvдээ хагас аниад сандлын тvшлэг налан
-“Өө ямар гоё юм бэ” гэхэд хvv нь урдаа байгаа компьютерийн гарыг “Баа баа “ хэмээн балбаж гарчээ.
Ганхуяг тэр нэгэн орой гэрээсээ хаалга саван гарснаас хойш хоёр хонож байв. Тэр орой ерөөсөө гэрийнхээ хувцсан дээрээсээ цув нөмрөн гарсан хvн чинь буудалд очиж хоночихоод өглөө нь Цэндээг байхад ирж ойр зуурын хэдэн юмаа аваад явчихсан байв. Хэдийгээр нэлээд зэрэглэл сайтай буудалд хоносон боловч маргааш нь буудлаас гарахад хvн амьтан харчихвал юу гэж бодох ч юм билээ гэж бодохоос яггvй эвгvйцэж байжээ. Тэгээд маргааш нь зун Анандыг хуримаа хийхээр нь тусад нь гаргахаар бэлтгээд хөлсөлж байсан айлыг нь гаргачихсан хоосон байрандаа очихоор шийдлээ. Хэдэн жилийн өмнө аав нь нас барснаас хойш дандаа өөр айл суулгаж байсан тэр байрандаа хоёр хонохдоо Ганхуяг их юм боджээ. Ганцаараа өнгөрөөсөн тэр хоёр хоногт Цэрэнхандыг л хачин их vгvйлж байгаагаа мэдрэхдээ улам ч их гомдож байлаа. Мань эрийг ажил дээрээ байхад нь Ананд нэг удаа утасдан
-“Та чинь амьд уу? Хаашаа алга болчихдог юм бэ? Ядаж ганц утасдчихаж болдоггvй юм уу?” гэж зэмлэнгvй хэлэхэд нь
-“Аав нь зvгээр, зvгээр. Ажил дээрээ л сууж байна. Очироо гайгvй юу? Ач хvv зvгээр л бол яахав.” гэхчлэн дvйвvvлж байгаад өнгөрөөсөн билээ. Тэгээд дотроо Цэрэнхандыг утсаар ганц залгаагvйд хачин их гомдмоор санагдан “Өдий олон жил ханилчихаад бид хоёрын байж байгааг дээ. Би л тvргэдчихлээ. Эмэгтэй хvн нөхөртөө урьдын амьдралаа яриад байх юу нь тийм сайхан байгааж дээ“ гэж нэг бодон өөрийгөө буруутгаж, нэг болохоор “Очиж очиж куба хар юмтай шvv. Миний ханилсан хань гэж байх. Тэрнийгээ аягvй бол одоо ч бодож явдаг болоод л надаас нууж өдий хvрээ биз. Би муу ч гэсэн эр хvн. Аятайхан хvvхнvvд зөндөө л байхад …” гэсэн адын бодол төрөх аж. Vнэндээ Цэрэнхандтай амьдарсан хорин жилд мань хvн хааяа нэг томилолтоор явахдаа аятайхан хvvхэн таарах юм бол энгэр зөрөөд өнгөрсөн явдал байгаагvй биш байсан. Харин тэр хvvхнvvдтэйгээ хэзээ ч дахин уулзаж харилцаагаа гvнзгийрvvлж байгаагvй билээ.
Одоо ч авгайтайгаа тар тvр хийснээ далимдуулъя гэвэл ганц утасдахад л гvйгээд ирэх бэлэн хvvхэн байж л байлаа. Гэвч тvvнд энэ удаа авгайгаасаа өөр хvvхэн шуухан эргvvлж гvйх сонирхол өчvvхэн ч байсангvй.
Одоо бодоход тэр явдлууд нь эр хvний саваагvй зан, хөнгөн зугаа төдий л байснаас биш vр хvvхдийнх нь эх, амьдралын нэг багана болсон хань нь гэж ямар эрхэм хvн байсныг энэ өдрvvдэд л тэр ухаарч vгvйлж, ганцаардаж, энэлж шаналж байлаа. Тэгээд эхнэртэйгээ хамаг сэтгэл зvрхээ уудлан ярья, хvv, бэр, ач хvvдээ ер нь халуун дулаан гал голомтондоо харья гэхээр эр хvний нэг муу хор шар нь хөдөлгөдөггvй. Хэрэв Цэрэнханд өөрөө уулзаж ч юм уу, утсаар ярьж “Чи минь эргээд ирээч. Хоёулаа ямар дөнгөж сууж байгаа залуус биш дээ. Анхны амьдралаа чамаас нууж явсан нь миний буруу. Уучлаач“ энэ тэр гэх юм бол гэртээ харимаар байдаг. Гэтэл Цэрэнханд шиг өөрийн бодолтой гөжvvд хvн хэзээ ч тэгж нөхрөө гуйж явахгvй гэдгийг ман эр даанч сайн мэдэж байлаа
Харин Цэрэнхандын хувьд эр нөхрийнх нь эзгvй энэ хэдхэн хоног өөрөө өөрийгөө таних гэж оролдон өнгөрсөн амьдралаа эргэн дурссан, Ганхуягийг vгvйлэн дурлал дөнгөж амсаж буй ор залуу бvсгvй шиг сэтгэл vйрэн дэгэлзсэн өдрvvд болжээ. Тэр саяхан хvнд өвдсөний дараа сэтгэлээ тайван байлгах гэж хичээхийн хажуугаар урьд нь хэзээ ч vзээгvйгээрээ ганцаардлын гунигийг зvрхэндээ мэдэрчээ. Хvн өөртөө байгаа бvхнийхээ vнэ цэнийг хэзээ ч мэддэггvй. Харин солонготой хөөцөлдсөн хvvхэд мэт аль байхгvй юмныхаа хойноос л санааширч өөрийгөө зовоож амьдардаг аж. Анхны хайраа, хамаг нандин бvхнээ харамгvй зориулсан Хосегоо гэж л гансарч явахдаа тэр анх Ганхуягтай учирсан. Өөрт нь нvд хөмсөг болсон хэтэрхий царайлаг эрчvvд хэзээ ч таалагдаж байсангvй. Харин “Хаврын арван долоон учрал”-ын Штерлиц, эсвэл “Наймаалж”-ийн комиссар Каттани шиг цоргисон харцтай хурц нvдтэй эрчvvд л илvv таалагддаг билээ. Гэтэл бvсгvй 18-хан насандаа куба залууд хайраа өгчихсөн. Хосе бол испани цустай сайхан залуу байсан. Монгол эрд гоёдмоор урт хар сормуус, давирхай шиг гялтганасан өтгөн vс, хөмсөгтэй тэр залуу одоогийн поп од Энрике Иглесиастай их адилхан залуу байсан. Хvv нь ч эцгийнхээ тэр испани төрхийг илvv дууриаж тун хөөрхөн нvд хөмсөгтэй төрсөн билээ.
Гэтэл тэр сайхан хайр нь амьдрал болж чадаагvй. Хосегоос нэг л өдөр хуримаа хийх гэж байгаа гэсэн захиа авсан. Тэгээд хайртай хvнтэйгээ хэзээ ч хамт амьдрахгvй нь, алаг vрээ ч vvрд алдлаа гэдгээ мэдээд элэг зvрх нь өмөрч явахад нь Ганхуяг гэнэт зам дээр нь гараад ирсэн. Ганхуяг бас л хvvхнvvдийн харц булаасан сайхан алаг нvдтэй залуу байсан. Байсан ч гэж дээ, одоо ч байгаа юм чинь. Хорин жилийн өмнөх өвлийн нэгэн өдөр. Нэг эмээд өвчин намдаагч тарьчихаад байж байтал хамт ажилладаг Алтаа гэдэг эгчмэд хvvхэн шагайж: -Цээгий чи тэр аймхай амьтныг аргалаад өгөөч гэхээр нь өрөөнд нь дагаад орж билээ. Тvvнийг Алтаагийн өрөөнд орвол техникч хvvхэн нь цаашаа хараад гараа угаан”Гадаа өчнөөн хvн хvлээгээд байхад маягтай амьтан бэ” гэчихсэн эмчилгээний сандал дээр суугаа нvд хөмсөг болсон туранхай залуу загнаж байв. Яг тэрхэн агшинд Цэрэнханд тэр залуутай харц тулгарсан сан. Ааш муутай, хатуу гартай Алтанцэцэг хvvхэнтэй хэл ам хийдэг хvн олон . Тэр бvрд нь Цэрэнханд зохицуулагчаар дуудагдана. Vнэндээ Москвад төгссөний хувьд мэргэжилдээ ч Цэрэнханд Алтаагаас илvv чадварлаг байв. -Яадаг юм. Чам шиг юманд загнуулдаг юм уу. Би багаасаа та нар шиг муусайн шvдний эмч нараас айдаг болчихсон хvн. Чи өвчтөнтэйгээ эхлээд эвтэйхэн харилцаад сурчих. Тэгээд хvний өмхий шvд ухаж бай. За юу хэмээн дvрэлзэж байсан залуу ч дөлгөөн зантай, бас залуухан аятайхан эмч хvvхэн ороод ирэхээр чимээгvй болчихож билээ. Цэрэнханд ч оронгуут нөгөө заргач залууг: -Та наад хөлөө энэ дөрөөн дээр тавьчих. Алив, амаа том ангай. Биеэ битгий чангалаарай. Агт араа учраас заавал авах хэрэгтэй юм байна. Би буйл руу чинь тарилаа. Өвдөхгvй л байгаа биз дээ. За шvлсээ хаяарай.” гэхчлэн командалсаар шvдийг нь авчихсан. Маргааш өглөө нь тvvнийг ажилдаа ирэхэд нь техникч Цэвэлмаа гэдэг дуу муутай хvvхэн бvр яриа хөөрөөтэй болоод нvд нь сэргэчихсэн: -Сайн байна уу, эмч ээ. Зөндөө сонинтой. Өчигдөр Алтаа эмчтэй хэрэлдээд танаар шvдээ авахуулдаг залуу чинь таныг нөхөртэй юу, хэдэн настай юм бэ энэ тээр гээд хэл ам сугалчих гээд л байна лээ. Танд дурлачихсан байх аа. Тэгэхдээ тийм аятайхан залуу юу гэж авгайгvй байхав дээ. Тийм ээ? гээд л далан хэл дэлгэжээ. Мань залуугийн тухай бvр мартчихсан байсан бvсгvйд энэ яриа төдий л сонин санагдаагvй ч их л зугаатай байлаа. Тэр халаадаа өмсөөд толинд харснаа: -Өө тийм vv. Чи тэгээд намайг юу гэж хэлэв? гээд ариутгасан багажуудаа шалгах зуур, эмэгтэй л хvн болсон хойно илvv vгэнд дурласан Цэвэлмаа хийж байсан ажлаа орхичихоод: -Би таныг нөхөргvй гээд vнэнийг нь хэлчихсэн. Яадаг юм тийм ээ? Аягvй бол ажил тарахад хvрээд ирнэ дээ. Та болгоомжтой л байгаарай. Тийм залуучууд чинь хvvхнvvдийг жирэмсэн болгоод хаячихдаг гэмтэй шvv гэхэд Цэрэнхандын “элэг нь хатах“ дөхөж тас тас хөхрөөд -За за. Бvр элэг авах нь. Алив, ариутгалын өрөөнд очоод багаж дутуу байна гэж хэлээд аваад ир гэжээ. Өөрт нь дурласан залуугийн тухай яриа ингээд тасарч, нэг л мэдэхэд цайны цаг болсон байлаа. Бvсгvй халаадаа тайлан ажлын газраас нь хэдхэн алхмын цаана байдаг пончикны мухлаг руу гарч явтал өглөөний ярианы “баатар” өнөө алаг нvдэн залуу яг тулгарчихав. Гэнэт улаан нvvр тулан тааралдсандаа бантаад хэн хэн нь эг маг хийн таг зогссоноо эр хvний хувьд Ганхуяг эхлэн ам нээж: -Сайн байна уу? Эмч ээ. Би өчигдөр шvдээ авахуулсан.. хvн байна… Таньж байна уу? Өөрөөс чинь зөвлөгөө авах гэсэн юм гээд өөдөөс нь их л нухацтай ширтсэн сэн.
Мэдээж тэр хоёр авахуулсан шvдний тухай ярилцсан ч vгvй. Хамтдаа пончикны газар орж цайлаад инээлдсээр гарахдаа орой нь Ленин клубт шинээр ирсэн кино vзэхээр болзжээ. Тэр нь “Сvрлэн бvрх “ гэдэг япон кино байсныг Цэрэнханд тодхон санаж байлаа. Тэр vед такси бараг олдох биш. Өвлийн тэсгим хvйтэн жаварт хацар нь хайрагдан улайсан хоёр Ленин клубийн гадаа бишvvрхэсхийн уулзаж билээ. Тэгээд Ганхуяг уулзангуутаа
-“Чи бvр даарчихаж:. Би гарыг чинь дулаацуулаад өгье “ гээд бvсгvйн бээрсэн жижигхэн гарыг дулаахан том алгандаа атгасан. Тэгэхэд л ээжийгээ алдаад, хайртаасаа хагацаад байсан бvсгvй эр хvний хайр халамжийн халуун дулааныг мэдэрсэн нь өнөд мартагдаагvй сэн. Цэрэнханд ийнхvv хорин жилийн өмнөх учралаа дурсан бодолд дарагдан ажил дээрээ сууж байлаа. Тэр амьдралын эрхээр Ганхуягтай нэг дээвэр дорр орсон гэж бодож явсан нь эндvvрэл байжээ. Эр нөхөртөө хайртай, бvр хязгааргvй хайртай гэдгээ энэ өдрvvдэд л ойлгов. Тийм ээ, өөрөө л мэддэггvй болохоос хайртай байж. Тэр оюутан байхдаа тоосгон заводод 14 хоног ажиллаж билээ. Тэгэхэд нэгэн хэвд цутгасан хэдэн мянган тоосго туузан дамжлага даган урсдаг байсан. Бvр нvд эрээлжилмээр. Яг л тэрр тоосгонууд шиг нэг нэгнээсээ vл ялгарах өдөрр хоногийн хэлхээнд хvн гэдэг амьтан зvрх сэтгэлийн шивнээгээ сонсох завгvй явсаар өнгөрдөг бололтой. -Эмч ээ, нөгөө сонины менежер залуу ирчихсэн. Рекламын гэрээгээ хийх vv гэнээ , яах вэ? гэж туслах нь шагайгаад бодлыг нь тасалчихав. Нээрээ туслах гэдэг нь нөгөө хэрэгт дуртай техникч Цэвэлмаа нь шvv дээ. -Наашаа оруулчих гээд Цэрэнханд хөвөррсөн их бодол, дурсамжийн ертөнцөөс ажил хэрэг рvvгээ дуртай гэгч нь орж явчихлаа. Тvvнийг орой болсон хойно харихад нь Хулан эзгvй, Ананд хvvтэйгээ хоёулхнаа байж байлаа. -Өө, миний хөгшин ирлээ. Алив хувцсаа нааш нь гээд угтдаг хань байхгvй болохоор гэр нь тvvнд хачин эл хуль санагдаж байлаа. Хулангийн эмээгийн бие гэнэт муудаж Цэндээг дагуулан гэр рvvгээ явчихсан байлаа. Гэрийн эзэн нь явчихсан, хэрvvлтэй байгаа айлын шинж нь хvйтэн агаар vлээсэн энэ гэрт таван сартай жаахан ач хvv нь л гэрэл гэгээ болж байлаа. Цэрэнханд ач хvvгээ авч даахийг нь vнэрлэнгээ Хулангийн гар утас руу утасдлаа. Бvсгvй утасны цаанаас их л сандарсан дуугаар “Эмээгийн хамраас цус алдаад тvргэний эмч хэвтvvл гэхээр нь нэгдvгээр эмнэлэгт авчирчихсан байна” гэв. Цэрэнханд утсаа тавиад: -Должин гуай их муу байх шиг байна. Нэгдvгээр эмнэлэг явахаас. Би Цэндээг нааш нь явуулчихъя. Чи хойноос хvрээд очоорой гээд гарчээ.
Хаврын дулаахан орой. Гадаа гудамжинд хvvхэд шуугилдан тоглож, тэнгэрийн хаяа улайран нар жаргаж байлаа. Богд уулын мод ногоорох болоогvй, сааралтан байх боловч ирж яваа цагийн энхэр зөөлөн салхи vлээсэн сайхан орой байв.Тэр хоёр хаалгатай “Suzuki” маркийн цагаан жийпээ асаан аажуухан хөдлөв. Тэр гэрлэн дохион дээр саатан зогсч байхдаа “Хамраасаа цус их алдана гэдэг чинь элэг нь л болохоо байж дээ. Эмээ нь “явчихав” муу Хулан минь хэцvvдэх нь дээ. Ээ, хөөрхий, хvний амьдрал гэдэг яасан ч богинохон, хvний амь ч гэж яасан хэврэг юм дээ.
hi ystoi ih taalgdlaa tnx. Ingeed l duushcij bgaamu? Urgeljlel ntr bhku mu?
ReplyDelete