2011-06-05

Оюунлаг залуус бидний ирээдүй - "BIZCHESS - 2011" шатрын аварга шалгаруулах тэмцээн

Сонирхол хүслээрээ нэгдсэн залуусын дунд зохион байгуулдаг уламжлалт шатрын тэмцээнээ энэ жил хоёр дахиа амжилттай зохион байгууллаа.

Биднийг дэмжиж хүрэлцэн ирж тоглосон, бас зохион байгуулсан, тусласан бүх залуусдаа баярлалаа. 
 

 Эрэгтэй төрлөөр 1-р байрт Т.Гантулга

2-р байранд Ц.Төгөлдөр

3-р байранд Золбоо

Эмэгтэй төрөлд 1-р байранд О.Ууганцэцэг

2-р байранд Д.Дашням

3-р байранд Д.Гантуул
тус тус байр эзлэлээ.

Залуус маань хамтдаа амьд ДААМ ТОГЛОЛОО : )
 

Тэмцээнд хүрэлцэн ирж зураг авч өгсөн Отгоодоо баярлалаа. Отгоо маань жижиг шатар дээр биш том шатар дээр тоглоно гээд тоглож байгаа нь 
 

Биднийг дэмжиж ийм гоё хэлбэртэй бас амттай тортоор бэлэг барьсан бүлгийн гишүүн Жоортой баярлалаа.


"BIZCHESS" анги хамт олныг маань тав тухтай орчин, бүх зүйлээр хангаж өгдөг н.Баярсайхан багшдаа баярласнаа илэрхийлэн ТАЛАРХАЛ гардуулав.  

"BIZCHESS" ангийн "ХҮНДЭТ ГИШҮҮН", мөн Ц.Төгөлдөрийнхөө нээсэн "Хайр - Эрэгцүүлэл" сэдэв дээрх өөрийн зохиосон эрэгцүүлэлийг нь эмхэтгэн бяцхан номыг гардууллаа. 
 BIZCHESS" ангийн "ХҮНДЭТ ГИШҮҮН", мөн Н.Мөнгөн-Эрдэнийхээ "Хайр - Эрэгцүүлэл" сэдэв дээрх өөрийн зохиосон шүлгийг нь эмхэтгэн бяцхан номыг гардууллаа. 

Тэмцээнд хүрэлцэн ирсэн, мөн дэмжин оюун ухаанаа уралдуулан, нэгэн өдрийг хамтдаа өнгөрүүлсэн бүх залуусдаа дахин баярлалаа.

Өнөөдөр анги маань өнөр өтгөн харагдаж байна, сайхан байна.


Энэ мөчийг оргилуун дарсаараа чимцгээе. Ангидаа тавтай морил залуус аа. 

"BIZCHESS - 2011" шатрын аварга шалгаруулах тэмцээний тоглолтуудыг толилуулья.  









Бяцхан дүрсгүйтэл

 Бид логотойгоо адилхан харагдаж байна уу? кк

Аваргууд


No comments:

Post a Comment