2011-06-13

Шатар - Тэрэгний нүүдэл

1. Тэрэг нь тэмээний адил нээлттэй шугамтай байх үед хүчтэй байдаг. 

2. Нээлттэй шугамыг тэрэгээрээ эзлэх хэрэгтэй. Нэг нээлттэй шугаманд байрласан хоёр тэрэг нь довтлох боломжийг их болгодог.
3. Таны тэрэг 7 эсвэл 8-р /цагааны үүднээс/ мөрөнд байрласан бол таны эсрэг тоглогчид шүдний өвчин болдог. Уг мөрөнд байрласан хоёр тэрэг нь ихэвчлэн мадлах дайралт эсвэл материал идэх боломжийг бий болгодог.
4. Маневрлах зай ихтэй хоёр тэрэг нь эсрэг талын бэрснээс илүү хүчтэй, ялангуяа төгсгөлд гол хүч болон хүүнүүд нь цөөхөн болсон үед. Ихэнхдээ бэрсээ хоёр тэргээр сольсон тоглогч хожигдох нь элбэг байдгийг түүх хэлнэ.
5. Төгсгөлд ноён, тэрэг ба хүү нь айлын ноён ба тэрэгний эсрэг тоглох үед таны тэрэг хүүнийхээ ард мөн таны ноён хүүнийхээ ойр байгаа бол хожих нь тодорхой.

No comments:

Post a Comment