Гарын алганы гол дундуур үргэлжилсэн шулуун шугамыг толгойн шугам гэнэ.
Шулуун зураасаар хөндлөн огтлон гарсан - Арилжаа наймаа, ажил үйлсдээ амжилт гаргана.
Бугуй эсвэл алганы уг руу тахирлан муруйсан - Бодож сэтгэх, зохион бүтээх, шинийг нээн олох болон урлагийн авьяастай.
Алганы уг руу чиглээд үзүүр нь алганы гадна тал руу тахирлан муруйсан - Аливаа юмыг хэтрүүлэн үнэлдэг, дэндүү эмзэг, хэт бүрэг, заримдаа амиа хорлож ч магадгүй.
Алгыг хөндлөн огтлон чигчий хурууны харалдаа хүрсэн - Ууртай догшин, зоримог, гөжүүд, дураараа.
Толгойн шугам нь амьдралын шугамтай нийлээгүй, харин зэрэгцсэн - Эрдүү мэдэмхий, хурдан шалмаг, онгироо бардам зантай.
Толгойн шугам нь амьдралын шугамтай их газраар нийлсэн - Бардам ихэмсэг, их хашир, эмзэг болгоомжтой.
Алганы нэг захаас нөгөө зах хүртэл шулуун үргэлжилсэн - Ер бусын их ухаантай, хийсэн ажил, санасан хэргийнхээ эцэст нь хүрч чадна.
Зүрхний шугамтай зэрэгцээ алганы нэг захаас нөгөө зах хүртэл шулуун үргэлжилсэн - Эрхэлсэн ажил, хайр дурлал хоёроо тэгш хослуулж чадна. Үнэн зүрхнээсээ дурлаж чаддаг, үзэн ядвал мөн үнэн голоосоо үзэн яддаг. Дурласан хүнээ хэдэн жилээр ч хүлээж чаддаг, хүнд муу санавал мөн удаан хугацаагаар зууж чаддаг. Ийм шинж нь 10 000 хүнд нэг л тохиолдоно.
Зүрхний шугам, амьдралын шугамтай нэгэн цэгт огтлолцон нийлсэн - Аюул осолд орж болох тул ийм шинжтэй.
Шулуун үргэлжилж байгаад үзүүр нь чигчий хурууны тийш тахирлан эргэсэн - Арилжаа наймаанд ашиг олз ихтэй, шунахай харамч.
Амьдралын шугамтай нийлээд үзүүр нь салаалсан - Уран зохиолд сонирхолтой, дүрслэн бодох авьяастай.
Дунд хурууны харалдаа хүрээд гэнэт зогссон - Залуу насандаа тархины өвчнөөр шанална.
Нарийхан тасархайдсан - Шийд муутай, бөөрөнхий, толгой нь байнга өвдөж байна.
Дундаа нэг тасархайтай - Нэгэн цагт аюул осолд орж хүнд гэмтэнэ.
Урт нарийхан - Хов живэнд дуртай, нууцыг хадгалж чаддаггүй.
Толгойн шугмаас олон жижиг нарийн зураас салбарлан зүрхний шугам руу чиглэсэн - Гоо сайхан, дур булаам байдлаараа хүнийг их татдаг. Энэ нь их төлөв эмэгтэй хүнд тохиолдоно.
No comments:
Post a Comment